Би мэднэ :) харьяалахын

2007-12-03,01:53
За сүүлийн үед блог бичигчдийн үг үсгийн дүрмийн алдааны талаар тун ч ширүүхэн юм болоод байгаа.
Зүгээр өөрийн анзаарсан зарим нэг хүмүүсийн их алддаг дүрмийн талаар өөрийн сонсож дуулснаа биччихдэг юмуу гээд л..

Анзаараад байхад харьяалахын тийн ялгалын нөхцөлийг залгахдаа их алдах юм.
Эм үгэнд 61-ын и буюу Ы-г, эсвэл эр үгэнд эм үгийн ий-г залгасан байх нь олон тохиолддог.
Уг нь бол э, и, ү, ө, е гэсэн эм эгшиг орсон үгэнд ий буюу эм үгийн ий-г залгадаг юм шиг байгаа юм.
Тэгээд а, у, о, ё гээд эр эгшиг орсон үгэнд "ы"-г залгаж байгаа юм.

Зарим тохиолдолд энэ нь гэхдээ өөр байдаг.
Энд одоо санаж байгаагаар үгийн төгсгөлд орсон зөөлөн Г үсгийн араас заавал эм үгийн ий залгана. Хог+ын=ийн, залуугийн, зургийн, Конфигийн г.м эм үгийн и-г залгана. Энэ үгнүүдэд эр үгийн ы-г хэзээ ч залгахгүй!
г.м
Харин хатуу Г-ээр төгссөн бол эр үгийн ы залгадаг. Хэлний угийн Г гэж бас хэлдэг санагдаж байна.
За ямар ч байсан эр үгэнд орсон ардаа эр эгшигтэй Г үсгийн араас эр үгийн ы, ардаа эгшиггүй болон и эгшигтэй Г үсгийн араас эм үгийн ий залгадаг. Блог+ийн=блогийн ("блогын" биш шүү! Хэрвээ Блого+ийн байсан бол блогын гэж бичих байсан)

Бас зөөлний тэмдэг, и, к, ч, ш, ж (орхиогүй байгаа?) үсгүүдээр төгссөн эр үгийн араас эм үгийн ий залгана. анги+ийн=ангийн, хань+ийн=ханийн, тахийг, коньякийг, балинчийг, ачийг, гучийг, Доржийг г,м.

За тэгээд бусад бараг бүх тохиолдолд эр үгэнд эр үгийн, эм үгэнд эм үгийн и-г залгадаг гэж байгаа.
төрөл: Мэдлэгт дусал нэмэр | (16) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1366 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Баярлалаа их хэрэгтэй мэдээлэл байна хайртай
Энэрэл (зочин) хэзээ бичсэн: 21:31, 2018-09-11 | |
хэхэ нээрээ тийм байна. Ж орхисон байжээ баярлах баярлалаа. гоё шүү
xvv хэзээ бичсэн: 20:18, 2012-02-12 | |
zorchin
Бас зөөлний тэмдэг, и, к, ч, ш (орхиогүй байгаа?)
бас "Ж" үсэг гоё шүү
zochin хэзээ бичсэн: 21:39, 2012-02-01 | |
Нөгөө бусад аймаар урт дүрэм бичсэн блогуудыг бодвол жижигхэн хирнээ хамгийн эмзэг цэгийг нь дарах шахсан хэрэгтэй эд байна шүү. баярлаа.
WOHLOV хэзээ бичсэн: 00:58, 2009-03-20 | |
Блог гэдэг чинь тэр хүний өөрийнх нь ертөнц шүү дээ. Яаж бичих нь тэр хүний хэрэг мөн болов чиг өөрийнхөөрөө бичиж байна гээд насаараа алдаатай бичиж болохгүй шүү дээ.Яахав, хэллэгийнхээ дагуу бичсэн байж болно.Заримдаа энэ нь амар байдаг. Ямар үед ямар темпээр бичихээ мэддэг л байх хэрэгтэй дээ.
director хэзээ бичсэн: 16:50, 2008-12-27 | |
Баярлалаа чамд бас зөндөө их амжилт!! Эрүүл энх сайн сайхан big hug гээд л бүгдийг нь ~~ big grin
xvv хэзээ бичсэн: 20:30, 2008-01-21 | |
маш их баярлалаа.коммэнт бичигч нараа сонсож тусалж байгаад тань талархая. зөвлөгөөгөөр тань туршиж үзлээ. болж байна лээ. баярлалаа. үүнээс хойш эх хэлээрээ бичих болноо. Хойшдын үйлсэд тань АМЖИЛТ ~~
jusmin хэзээ бичсэн: 19:14, 2008-01-21 | |
Хүүд: Тусламж гуйх н
өөрийн танb блог их таалагдлаа./долигонов гсн..хэхэ/ мөн сэтгэгдлээ Монгол фонтоор бичиж байгаа н их зүгээр юмаа. над шиг Монгол фонтоор шивэх авяасгүй хүнд их зүгээр юм. үүнийг хэрхэн яаж өөрийн блогнцортоо оруулж ашиглаж болох вэ гэж асуух гэсэн юмаа. завтай бол туслаарай ~~нүдээ ширгэтэл хүлээнэ шүү
Жасмин
jusmin хэзээ бичсэн: 23:42, 2008-01-20 | |
Сэтгэгдэл
энэ дүрмийг л хүмүүс хамгийн их алдаж харагддаг болохоор л.. Албаар алдаж бичдэгийг энд тооцохгүй. Албаар биш мэдэхгүй алддаг хүмүүст зориулсан юмаа. Саяхан хальт нэг сонин гарчиглаж суусан чинь бас нэлээн алдартай хүний нийтлэл дээр яг энэ алдааг алдаад биччихсэн байсан.
xvv хэзээ бичсэн: 21:20, 2007-12-03 | |
Сэтгэгдэл
чи л хэлэхгүй амаа жимийчүүл .. өнөкөн гэдэг хүн мэдкүү шдээ... тийм болохоор чимээгүй байгаарай. зи юу big grin би яаахуу бичдэгээрээ л бичиж л байя..
pupa_inn хэзээ бичсэн: 14:36, 2007-12-03 | |
Сэтгэгдэл
Пүүүпааа чи ч өнгөрсөөөөө
зочин хэзээ бичсэн: 13:35, 2007-12-03 | |
Сэтгэгдэл
зочин хэзээ бичсэн: 13:17, 2007-12-03 | |
Сэтгэгдэл
хээх яааж бган .. өнөкөн гэж хэн бэ.. монгол хэл ний багш юм уу raised eyebrow
pupa_inn хэзээ бичсэн: 12:39, 2007-12-03 | |
Сэтгэгдэл
pupa-g unukund helne dee
зочин хэзээ бичсэн: 12:31, 2007-12-03 | |
Сэтгэгдэл
би лав албаар алдаж бичдгийн шш гоё сонирхолтой бдийн хэхэ.. happy
pupa_inn хэзээ бичсэн: 12:07, 2007-12-03 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)