Erin Brockovich

2013-07-14,13:36
Уг нь завгүй хийх юм ихтэй байгаа мөртлөө нэг кино үзчихлээ. Урьд нь зөндөө харж байсан ч гэсэн үзэж байгаагүй юм. Харин үнэхээр үзсэндээ оооогт харамссангүй, бас цаг үрсэн санагдсангүй. Энэ бол бодит хүний бодит түүх юм байна. Мэдээж хамгийн хайртай жүжигчин маань тоглосон болохоор бүүр гоё.
Баикчин залуугийн дүр нь зарим талаар надтай төстэй ч юм шиг. Эсвэл зүгээр тийм байхыг хүсэж байгаа болохоор л тийм байх. Бүгд л хэн нэгнээр хайрлуулахыг хүсдэг. Бас эрх чөлөөтэй, дураараа амьдарч байсан залуу... Тэхдээ эргээд ирдэг, охиныг тэврээд өглөө хүүхдүүдээ салхилуулахаар гардаг хэсэг энэ тэр... Кино үзэж суугаад бас өөрийгөө хэр өөрчлөгдөж, том болж байгаагаа бас анзаарав. Бас дэвшил тээ. баярлах Үнэхээр ер нь л олон талаараа гайхалтай кино байлаа. Мэдээж энэ бол кино. Бодит амьдрал дээр бол өөр. Гэхдээ л хүн хүсвэл бас кино шиг амьдарч болно л гэж боддог.


За киног хүмүүс бараг үзчихсэн л байх л даа..

Бас жинхэнэ түүх нь ердөө саяхны түүх юм байна. 1993 оны АНУ. Тэгэхээр хүн гэдэг ямар тэнэг амьтан юм бэ? Манайд ч гэсэн ийм түүх бичигдэж л байна. Бүх хүмүүс хордож байгаа нь ч гэсэн, хордуулж байгаа нь ч байгаль орчныг, хүмүүсийг амьтдыг, ургамлыг устгаж байхад янз бүрийн аргаар далдалж нуугаад өнгөрөхийг хүсэх, хахууль, авлига, сүрдүүлэг гээд л..


За ямартай ч киноноос эрч хүч авлаа... Сүүлийн үед зарим зүйл дээр өөртөө зорилготой, хийх зүйл ихтэй ажил ихтэй, завгүй байгаа ч зарим зүйл дээр бүх зүйл утгагүй, амьдрал хий хоосон санагдаад байсан... За ямартай ч гамбароо. Бүх зүйл сайхан болно, амьдралаа өөрөө кино шиг болгоно оо. Жулиа Робертс үнэхээр гайхалтай шүү.. Бас нэг хүн яг л Жулиа Робертс шиг бас санагдахын.. Гэхдээ дурлачихаар тэгээд бүх хөөрхөн гэж боддог хүмүүстэй адилхан байгаад байдаг байх л даа хэхэ Бас Накашима Микатай бүүүр яг адилхан санагддаг хэхэ За амралтын өдөр нэг иймэрхүү. Нэг ийм кино маш их таалагдлаа гэжжж...


http://en.wikipedia.org/wiki/Erin_Brockovich_%28film%29

http://en.wikipedia.org/wiki/Erin_Brockovich



төрөл: Чөлөөт цаг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 444 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Бас дурлачихаар бүх л хүмүүс тэр хүн шиг чинь харагдаад байдаг гээд нэг кино хэсэг дээр гардаг... Бүх хөөрхөн, сайхан гэж боддог хүмүүс тэр хүн шиг чинь харагдаад байдаг болчихдог.. Бас бусдыг өөрийн эрхгүй тэр хүнтэйгээ харьцуулаад байдаг..
Үнэндээ найз нь хайртай хүнээ өөрөөсөө холдуулаад зугтаалгачихсан болохоор одоо мартах гээд л хичээгээд байна өө..
xvv хэзээ бичсэн: 00:30, 2013-07-18 | |
unen zurhneesee hair ireh tsagt ter chini hentei ch adilhan bish sanagdna ch biluu neg tiimerhuu utgatai murt bdag yum.. nadad bol unen yum shigee.. busadtai bitgii jish l dee naiz mini.. gantshan chamd l zoriulagdaj gantshan chamaig gereltuuleheer zayagdsan negen haa negtee bgaa l blguidee..
dao хэзээ бичсэн: 14:52, 2013-07-17 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)