Ус сайн ууж байгаарай.

2013-7-14,01:25
За нэг ийм юм байлээ. Гэхдээ тэр хоног энэ тэр нь нээх хамаагүй. Хүн өлөн элгэн дээрээ өглөө болгон сайн ус ууж байвал угаасаа их сайн. Юу ч гэсэн уншаад үзээрэй. Ер нь бол бас авах гээх юм байгаа л байх...

Япон улсад өргөн хэрэглэгдэж байгаа гайхамшигтай нэгэн эмчилгээ бол өглөө босонгуутаа тэр даруй 4 (Анхаар! 160мл-ын аяга. 250 биш шүү!) стакан ус ууснаар ужиг хууч өвчин төдийгүй орчин үед шинээр үүсэж байгаа өвчин нь хүртэл 100 % илааршиж эдгэж буйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталжээ. Үүнд : Толгой өвдөх, зүрх судасны өвчин, хэт зүрх цохилох, таргалалт, бронхит, багтраа , сүрьеэ, менингит, шээсний замын болон бөөрний үрэвсэл, ходоодны өвчин, суулгалт, өтгөн хаталт, нүд чих хамар хоолойн үрэвсэл, савны үрэвсэл, сарын тэмдгийн хэм алдагдах, хавдар зэрэг өвчнүүд амжилттай эмчлэгджээ. Та бүхний анхааралд :

1. Өглөө босонгуутаа шүдээ угаахаасаа өмнө өлөн байхдаа шүүсэн цэвэр ус 4 стаканыг уу !

2. Тэгээд та дараа нь шүдээ угаах буюу амаа цэвэрлээд 45 минут юу ч битгий уу юу ч битгий ид.

3. 45 минутын дараа та өглөөний цайгаа хэвийн ууж идэж болно .

4. Өглөөний цайгаа уусны дараа 2 цаг юу ч битгий уу, юу ч битгий идээрэй .

5. Хөгшин настай хүмүүс болон 4 стакан ус ууж чадахгүй хүмүүс бага багаар эхлээд аяндаа 4 стакан ууж чаддаг болтлоо оролдоорой.

6. Та ингэж өглөө бүр тодорхой хугацаагаар энэ дэглэмийг сахиж чадвал та өвчнөөсөө салж, эрүүл сайхан болж, эрүүл сайхан амьдарч чадна!

ҮҮНД :

1. Хэрэв таны даралт тань ихэсдэг бол 30 хоног тасралтгүй энэ aргыг хэрэглээрэй

2. Ходоодны өвчтэй бол 10 хоног.

3. Чихрийн шижинтэй бол 3 хоног.

4. Өтгөн хаталттай бол 10 хоног.

5. Хавдартай бол 180 хоног.

6. Сүрьеэтэй бол 90 хоног.

7. Үе мөчний өвчтэй хүн эхний долоо хоногт ердөө 3 хоног уух ба 2 дахь долоо хоногоос өдөр бүр энэ аргыг хэрэглээд усаа уугаарай.

Цэвэр ус нь биед орсон бүх хоол хүнсийг задалж илүүдэл хаягдлыг тууж гаргаж, гэдэс дотрыг цэвэрлэдэг давуу талтай ба сөрөг нөлөөгүй. Cайндаа л та хэд хэдэн удаа 00 орох хэрэгтэй болно. Ер нь хоолны дараа аяга ус уух нь муу. Учир нь хүйтэн ус нь хоол шингэлтийг удаашруулж таны идсэн хоолноос зөвхөн биед хэрэгтэй зүйлсийг нь биед шингээж тос өөхийг ходоодны хананд хуримтлуулдаг. Тиймд хоолны дараа халуун шөл халуун цай ууж байгаарай...

Та туршаад үзээрэй ... Танд эрүүл энхийг хүсье !
төрөл: Мэдлэгт дусал нэмэр | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1148 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Ууртай байхад зүгээр байгаарай!! ярзайтал инээх

Ер нь хүн уснаас бүтсэн амьтан, өглөө сайн ус уух нь биеийн усыг сэлгэх боломж олгож, хүний бие дэх хэрэггүй илүүдэл бодис бөөрөөр шүүгдэж гарахыг нэмэгдүүлж өгнө. Дан ганц өглөө гэлтгүй өдөрт сайн буцалсан ус ууж байх хэрэгтэй л дээ. Ядаж тэгэж амжихгүй завгүй энэ тэр хүмүүс өглөөдөө нэг сайн уучихаад байхад бол илүүдэж буруудах юм бол байхгүй. 500-600мл орчим ус уухад л болно оо л гэсэн үг. Япон энэ тэрийг нь сайн мэдэхгүй. Гэхдээ муу зүйл бол байхгүй ээ.
Хүмүүс андуураад гэхдээ 250мл аягаар 4 ууж 1л-ийг нэг дор бас уучих гээд байгаа шүү баярлах
xvv хэзээ бичсэн: 15:37, 2013-7-15 | |
япон гэхээр л үнэмшилтэй санагддаг байх даа хүмсэд. ингэж түгжийснийг нь мэдэхгүй л юм.

шинжлэх ухааны үндэслэл нь юу вэ? ердөө л тууж гаргах уу?

гэнгүүт энэ яг уурлана аа, зүгээр л асуужийгаам шүү
хундага хэзээ бичсэн: 12:46, 2013-7-15 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant