Худлаа шоу

2013-03-04,20:11
Өнөөдөр төрийн ордонд Монголын эдийн засгийн чуулган “Монгол брэнд” сэдэвтэй болж өнгөрсөн гэнэ.

"Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээж үг хэлэхдээ ноос ноолуур, арьс шир, оёдол дизайн, мах, сүү болон  аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр брэнд үйлдвэрлэх боломж бий гэлээ."

Уг нь бол яг л хүсэж бодож байсан зүйлийг, Монголын дэлхийд брэнд болгоод дэлхийд нэрээ гарган өрсөлдөж болох зүйлсийг дурджээ. Үнэхээр сайхан хэрэг.

Яаж брэнд болгож болох вэ? Ганц л бусдаас илүү зүйл бий. Б.Ренчин гуай хэлсэн байдаг 500 гаран төрлийн ургамал ногоо идэж бэлчиж, байгалийн машинаар боловсруулсан сүү, мах бид хэрэглэдэг гэж. Дэлхийд Монгол гэж ялгарч, брэнд болж чадах ганц зүйл бол цэвэр онгон байгаль орчин юм. Тэгвэл тийм цэвэр, органик, бордоогүй байгалийн хүнс, тэнд бэлчиж буй малын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг ийм цэвэр органик гэж сурталчлаад брэнд болгох боломж бий юу гэвэл бий. Дэлхий мэддэггүй юм гэхэд дэлхийн хэсэг нь л мэддэг брэнд болоход хангалттай. Одоо жишээ нь Монгол жамц давс Японд брэнд болчихсон, биенд хамгийн сайн давс гээд л бараг хүн бүр мэддэг байх. Тийм ээ энэ боломжтой зүйл. Хэн ч эрүүл хүнс, биенд сайн экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхийг хүснэ.

Гэвч энэ бол худлаа шоу, бүтэшгүй мөрөөдөл юм. Учир нь энэ шинэчлэлийн засгийн газар маань УРАН гэгч зүйлийг олборлон экспортлох гэж байгаа.
Яагаад энэ хоёр холбоотой яагаад нэгийг нь хийвэл нөгөөх нь болохгүй вэ гэдгийг одоо тайлбарлая.

Дээр дурдсан Монгол гэсэн нэрээр дэлхийд танигдаж болох брэнд болж болох бүх зүйл маань байгалиас шууд хамааралтай. Байгаль хордвол дагаад хорддог зүйлс. Австралийн, Казахстан, Украйны хүнсний бүтээгдэхүүн дэлхийд бараг үнэ цэнэгүй, хамгийн хямд, авах хүн бараг олддоггүй. Олдсон ч хамгийн ядуу хүмүүс нь л авдаг ба бас нэр хүндтэй БРЭНД болж чаддаггүй. Яагаад гэвэл "хортой" гэсэн имиж дагаж явдаг учраас. Украйн бол Чернобилийн осол болсон газар, харин Австрали бол уул уурхайгаас бохирдсон, Казахстан Оросын цөмийн туршилтын талбар гэж ойлгогддог. Та бид л идэхгүй ялгахгүй иддэг болохоос биш Орос бичигтэй Украйнаас орж ирж байгаа чихэр жимс, янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнүүд хамгийн хямд байдаг. Яагаад наана байгаа Оросоос биш тээр цаана байгаа Украйнаас авахад илүү хямд байдаг гэж бодож байна? Яагаад Европийн бусад улсуудад зарж болдоггүй юм бол? г.м...

Хэрэв Монгол уран олборловол дэлхий дахинд "Цацраг идэвхтийн хордлоготой бүс нутаг" гэсэн имижтэй үлдэх учир тийм газраас ирэх хүнсийг, малын гаралтай бусад бүтээгдэхүүнийг бас л хэн ч авахыг хүсэхгүй, хэн ч тийм газар аялаад байхыг хүсэхгүй байх тийм үү?

Би жишээ нь одоо Дорнодоос ирж байгаа мах сүү идэхээсээ айдаг, хэрэглэхээс аль болох татгалздаг болсон. Тэгвэл Дорнодын өөр сумын иргэн байсан бол Матад сумаас ирж байгаагаас айх байх. Тэгвэл дэлхийн хүмүүс яаж харах вэ? Монголын, Дорнодын Матадаас гэж харах уу? Үгүй л болов уу тэд шууд л Монголоос ирж байгаа зүйлс л гэж харна...

Монгол брэнд гэж ярьж байгаа бол дэлхийн брэндүүд шиг бодох хэрэгтэй. Монголын худлаа экологийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн шошго наасан баталгаагүй, Хятадаас савлуулан ирж байгаа "асуудалтай" зүйлсийг брэнд гэж хараад, тэгж яриад энэ сэтгэхүйгээрээ дэлхийд танигдана гэвэл санасны гарз. Монголчууд бидэн шиг залхуу, хулхи тэгсэн мөртлөө гэнэн итгэмтгий ард түмэн ховор л доо...

За уран гээд юм яагаад аймар гэдгийг нуршаад яахав, манайхан л сайн мэдэхгүй байгаа болохоос цацраг идэвхт бодисын аюулыг олон хүн мэддэг, дэлхий дахинд тэмцдэг. Ямар ч гэсэн манай засгийн газар шар нунтаг болтол нь олборлоно гээд тэмцээд зүтгээд байгаа... http://www.nuclearfreemongolia.com хаягаар орж мэдээлэл авч болно. Ураны уурхайгаас шар нунтаг боловсруулж гаргахад хэдэн зуун тонн шороо чулуун овоолго, маш их хэмжээний ус хөрсний бохирдол үүсдэг. Хамгийн аймшигтай нь энэ нь жирийн нэг бохирдол төдий биш цацраг идэвхт хордолт юм...



Эх сурвалж: http://zasag.mn

Дэлхийд өрсөлдөх “Монгол брэнд” гараанаас гарлаа
2013-03-04 12:09:02

Хүсэл мөрөөдөл байна гэдгээ нотлох нь хийх ажлын 50 хувь гэж ярьдаг. Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн Монголын эдийн засгийн чуулганы сэдэв “Монгол брэнд”. Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид хамтраад Монгол брэндийг хэрхэн бүтээх талаар санал солилцох юм. Манай улсын нийт экспортын 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 30 хувьд боловсруулалт хийдэг бөгөөд үлдсэн нь түүхийгээрээ экспортлогддог. Тиймээс эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын зорилт гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганыг нээхдээ хэлээд ноос ноолуур, арьс шир, оёдол дизайн, мах, сүү болон  аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр брэнд үйлдвэрлэх боломж бий гэлээ.    

Социализмийн үед манай улс 1,2 сая метр даавуу үйлдвэрлэж байсан. Гэтэл өнөөдөр нэг см-ийг ч үйлдвэрлэхгүй байна. Монгол улс 17 мянган тн ноосныхоо 7000 орчмыг нь сайн боловсруулаад чанартай бүтээгдэхүүн хийж чадвал жилд 2,5 сая метр даавуу үйлдвэрлэх боломж байгаа юм. Энэ боломжийг бодит ажил болгохын төлөө энэ өдрүүдэд ярилцана гэж Засгийн газрын тэргүүн онцоллоо. Брэнд гэдэг нь хамгийн сайн чаддаг, хийдэг бүтээгдэхүүнээрээ улс орондоо, бүс нутагтаа, улмаар дэлхийд танигдах, дэлхийг байлдан дагуулахын төлөөх тэмцэл юм. Үүний төлөө монголчууд бид  нэгдэн тэмцэх цаг болсон гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Манай улстай адил уул уурхайн бүтээгдэхүүнээрээ голлож байсан Чили улс эдийн засагтаа том өөрчлөлт хийж, дэлхийд дарсаараа алдаршсан. 1996 онд тус улсад дарс үйлдвэрлэгчдийн тоо 12 байсан бол 10 жилийн дараа 70 болж, 30 сая доллар олдог байсан нь 600 сая доллар болж өссөн. Өнөөдөр дарсныхаа экспортоор дэлхийд 5, үйлдвэрлэлээрээ 9 дүгээрт жагсаж байна. Үүнээс харахад бидэнд эдийн засгаа 5 жилд 20 дахин өсгөх боломж харагдаж байгаа юм гэж Ерөнхий сайд жишээ татаад хамтарч, нэгдэж чадсан нь Чили улсыг ийм амжилтад хүргэсэн. Манай аж ахуйн нэгжүүд ингэж ажиллаж чадвал богино хугацаанд сор бүтээгдэхүүнээ дэлхийд тамгалж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

Монголын эдийн засгийн чуулган өнөөдөр Монгол брэнд сэдвээр дагнан үргэлжилж байна. Энэ өдөр “Эдийн засгийн төрөлжилт ба Монгол брэнд” нэгдсэн хуралдаан болж хүнс, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хэрхэн брэнд үйлдвэрлэх, дотоод болоод гадаадын хэрэглэгчдэд хүргэх, эдгээр үйлдвэрлэл хөгжихэд эдийн засгийн ямар хөшүүрэг хэрэгтэй  болон хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн асуудал гэхчлэн үйлдвэрлэл тойрсон асуудлаар оролцогчид санал солилцоно. Хоёр дахь өдөр нь дэлхий нийтийн асуудал болсон “Усны санаачилга”, “Төр хувийн хэвшлийн хоорондын хөгжил”, “Ногоон эдийн засаг ба ногоон хөгжил” гэсэн уламжлалт сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанас мэдээллээ.  



төрөл: Хувьсгалын | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 596 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Би Баабарыг бас л нэг худлаа шоучин гэж боддог. Энэ үзэлтэй нь ч бас санал нийлдэггүй. Өөрийгөө хөгжүүл дараа нь улсаа хөгжүүл гэдэг бол туйлшрал, залуусыг идэвхгүй байлгах шалтгаан болдог. Хүн мэдэх тусмаа мэдэхгүйгээ мэддэг гэдэг. Ямар их зүйл мэдэхгүйгээ хүн мэдэх тусам өөрийгөө өчүүхнийг ухаараад ихэнх нь хөгжих тусмаа улам идэвхгүй болдог юм шиг санагддаг. Миний бодлоор өөрийгөө хөгжүүлэнгээ болохгүй бүтэхгүй байгаагийн эсрэг хоосон гар, одоо байгаа мэдлэгийнхээ хүрээнд тэмцдэг, идэвхтэй байх хэрэгтэй. Монгол улс болохгүй доройтоод, ийм шоу газар аваад байгаа нь залуучууд бид сул дорой, идэвхгүй, итгэлгүй байгаад л учир байгаа. Зориг, Бат-Үүл, Баабар гуай нар бидэн шиг өөрийгөө хөгжүүлье гээд суусан бол байдал өнөөдөр ямар байх байсныг хэлж мэдэхгүй юм, тэгэхээр өөрчлөх идэвх зориг дутаж байгаа л даа. Гудамжинд гарч жагсах нь утгагүй байх. Харин ийм утгатай нийтлэл бичицгээж, интернет хөдөлгөөн өрнүүлж засгийн газарт шаардлага тавих зэргээр тэмцээд л үзэх хэрэгтэй. Тэрнээс биш өөрийгөө хөгжүүлье гээд суувал юу ч өөрчлөгдөхгүй...
xvv хэзээ бичсэн: 10:25, 2013-03-07 | |
vnen vnen, tegeed odoo yaah yum bee, ene hvmvvs vrgelj buruu yum hiigeed l ireedvi bulingartaadl baina, ard tvmen zowoodl, iim l tawilantai baih estoi ym bailgvi de, ooroo l iim yum hiichihgvi bol odoo boloo doo.

Baabar helsen shde ozon tsoorloo, mongoliin baylag vgvi bolloo gehees ilvv ooriigoo hogjvvlee gej, minii huwid ali boloh hicheej l baina gehdee ene met yum sonsohoor yaltchgvi durgvi hvreed boslogo gargamaar sanagdaad bdag yum.
olzi хэзээ бичсэн: 09:47, 2013-03-07 | |
Харин ингэж л байгаа байхгүй юу. Надад бол Дорнод л бол Дорнод. Дорнод аймгийн аль сум байх нь нээх чухал биш, тэрэн шиг дэлхийн бусад улсын хүмүүст бол Монгол л бол Монгол, аль аймгийн ямар суманд нь ураны уурхайтай гэдэг нь түй ч падлий байхгүйшд.
xvv хэзээ бичсэн: 17:18, 2013-03-06 | |
matad gej bodvol nuguu tamsagiig yariad bgaamuu.. mardaig yarih geed bn u.. mardai bol matad sum bish dashbalbar sumiin nutagt bdagshd.. hehe
dao хэзээ бичсэн: 15:32, 2013-03-05 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)