Нэг л юм хиймээр...

2012-4-15,15:55
Сая Эрүүл үрс хөдөлгөөний сайт руу ороод хартал мөнгө нь бүрдээд нэлээд их мөнгийг залуус хандиваар цуглуулж чадсан байна.

Миний чухал гэж боддог зүйлсийн нэг л дээ. Монгол хүн эрүүл чийрэг биетэй байж улс орноо хөгжүүлж, сайн сайхан амьдарцгаах байх.

Бас ухаан саруул, эрдэм мэдлэгтэй байх нь чухал. Тиймээс урьд нь андуудын оролцож дэмжиж хийж байсан Монгол хүүхэд санаачлага үүсгэн "Би чадна төв" хэмээх төвийг ажиллуулж байсан тэр үйл ажиллагааг сэргээж, улам илүүг бүтээхсэн гэж бодож явдаг. Үүнийгээ үргэлжлүүлэх юмсан...

Бас нэг бодох болсон зүйл маань байгаль орчноо хамгаалах, Мод тарих. Энэ жилээс Миний клуб-т ч юм уу нэгдээд энд тэнд мод тарихсан гэж бодох юм. Хандив хөрөнгө цуглуулаад ч бас тарьж болох. Өөрөө гар бие оролцож чаддаггүй юм гэхэд мод тарьж байгаа хүмүүсийг дэмжиж бага боловч хандив өгөхсөн гэж бодож байна. Blogmn-ы болон бусад андууд дэмжвэл нийлж ямар нэгэн үйл ажиллагаа хийх юмсан.

Ажил ихтэй үнэхээр завгүй л байна. Гэхдээ л завгүйгээ гайхаад суугаад байвал бидний өмнөөс хийгээд өгөх хүн байхгүй шүү дээ. Нэгдэж нийлээд, уулзаж учраад энэ бүхнийг ажил болгоод хийгээд явах юмсан. Дэмжиж байгаа хүмүүс байвал гараа өргөөд саналаа хэлээрэй. ирмэх

төрөл: Мөрөөдөл | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 724 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Дэмжилгүй яахав, гараа өргөлөө
Zurai хэзээ бичсэн: 15:48, 2012-4-16 | |
хүмүүс сэтгэл, хүслээрээ нэгдээд бүлэг болж ямар нэг сайн үйл нийгэмдээ хийж эхэлцгээж байгаа нь сайхан санагдаж байнаа. миний хувьд хэсэг цэцэгчидтэй бүлэг болж хоббигоор нэгдэж байсан. нэг жилийн хугацаанд клуб ч болж өргөжиж байгаа. Уб хотын өнгө төрхөнд нэмэр болцгоохоор төлөвлөгөөний дагуу мөн мод бут, цэцэрлэгжүүлэлтэнд хамтарцгааж байгаа юм. Мөн намар асрамжын хүүхдүүдэд ном хичээлийн хэрэглэл, тоглоом, цэцэгс аваачиж бэлэглэцгээсэн. Блогч нөхдүүд болон хүүхдийн төлөө гэсэн санаатнууд энэ мэт аянд хамтарвал олны хүч оломгүй далай гэдгийг мэдэх тул хувиасаа чадах хэмжээндээ нэгдэнэ шүү. зохион байгуулалтаа, санааагаа нэгтгээд цуглуулаад байвал хийх юмны хандах чиг нь гараад ирнээ. Эхлээд зорилго нэгтэнгүүд нэгдэж өөр өөрийн санаагаа хуваалцаад байвал гоё гоё санаа гараад ирдэг. тэгээл урагшаа гээд л.
Цагаан хараацай хэзээ бичсэн: 12:19, 2012-4-16 | |
Харин тийм ээ. Яаж гэдгийг нь одоогоор мэдэхгүй байгаа ч гэсэн хиймээр л байна.
xvv хэзээ бичсэн: 22:31, 2012-4-15 | |
demjilgui yahav dee. minii huvid ehleed huuhdiin tuviin uil ajillagaag urgeljluulmeer sanagdah yum баярлах
arius хэзээ бичсэн: 16:19, 2012-4-15 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant