Дахиад бурханы талаарх бодол ба өөртөө өгөх зөвөлгөө

2011-11-17,20:21
Бурханы талаар тэнд бичсэн...

Тэгэхээр бурхан байлаа гээд биднийг гуйхаар л нөгөө оюутнуудын тухай онигоо шиг хэн итгэсэн, хэн нь илүү гуйж мөргөснөөр хүмүүст тусалдаггүй л болов уу. Бас бурхан "зөвхөн өөртөө тусалдаг хүнд ч" тусалдаггүй байх аа. Ер нь бол бурханы талаар тусална гэж бодож горьдож байснаас бурхан хэнд ч тусалдаггүй гээд ойлгочихсон нь дээр. Бидний зарим нь бурханаас тусламж авах гээд ламд очиж мөнгө төгрөгөө өгч, баахан мэдэхгүй хэлээр ном сургааль уншиж цагаа үрж, зарим нь бөө дээр очиж эцэг өвгөдийнхөө сүнснээс тусламж гуйж байна гэж баахан цагаа, мөнгө зараад байдгийг нь бол бурхан хараад "эргүүнүүд үүнийгээ ашиглаад арай хэрэгтэй юм хийгээсэй" гээд л бодоод сууж байдаг байх. Христүүд нь болохоор эзэн минь танд л итгэж байна, би сайн сайхан зүйл хийж байна гээд л хамаг цаг хөрөнгөө үрж сүм барьж баахан хүн амьтныг муу сайнгүй хооллоод л сайн хүн болгох гээд зүтгээд толгойг нь эргүүлээд, зарим нэг нь зальтай Солонгосчуудын мөнгө хийх арга болсон сүм, шашинуудаар мулгуурахыг бол бурхан гэж хэлээгүй юм аа.

Зарим нэг нөхдүүд огт буруугүй, ердөө л дотор нь байсан муу ёрын сүнс нь л буруутай. Тэр хүнийг муу юм хийлгэсэн. Нөгөөх маань эзэнд итгээд л, уучлалыг хүртэн аврагдаж одоо асар сайн хүн болсон гэх... инээх Үгүй л байхгүй юу даа. Бид өөрсдөө мэдсэн, мэдээгүй, сайн, муу ямарваа зүйлийг нэгэнт хийсэн л бол хийсэн, өнгөрсөн л бол өнгөрсөн. Алдсан буруу зүйл хийсэн л бол түүнийхээ хариуг заавал хүлээнэ. Энэ насандаа биш юм аа гэхэд үхсэн хойно оо үүрэх л болно. Үүнийг ойлгох хэрэгтэй. Бусдыг буруу зүйл хийснийх нь төлөө шийтгэх гэх хэрэггүй л дээ. Зүгээр л хая. Түүний оронд нэг ширхэг мод тарь. Тарих боломжгүй бусад үед мод тарих мөнгөө хий. Цагаа дэмий зүйлд бүү үр.

Өөртөө л итгэ өөрөө л хичээ. "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэж... Гэхдээ буруу зүйл, муу зүйл хийвэл бурхан хэзээд харж байгаа, хэзээ нэгэн цагт хариугаа хүлээнэ гэдгээ сайтар ойлгох хэрэгтэйм байна л гэж бодожугаа....

Бонус:
Бурхан: -Энэ одоо ойрд юун их шуугиан болоод байна аа?
Туслах нь: -Улсын шалгалт дөхөөд оюутнууд л танаас тэнцүүлж өгөөч гээд гуйгаад байна.
Бурхан: -Тэгээд тэд нар шалгалтандаа бэлдэж байна уу?
Туслах: -Анагаахынхан ч яахав хичээлээ хийж л байна. МУИС-ийнхан зарим нь хийгээд зарим нь танаас гуйж байна. ТИС-ийнхэн бараг бүгдээрээ гуйж мөргөж байна.
Бурхан: -За за анагаахынхан тэгвэл тэнцчих биз. МУИС-ийн гуйж мөргөж байгаа оюутнуудад, ТИС-ийнхэнд туслаад тэнцүүлчих...

төрөл: Бодрол | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 790 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Заримдаа хэт хүндэдсэн асуудал, шийдэхэд бэрхшээлтэй чадал хүрэхгүй зүйлийг аргаа барагдсан үед бол бурханаас сайн гэгч нь гуйгаад санаа амар унтчихаар тусалчихдаг шдээ. angel Надад тусалдаг бурхандаа баярлалаа. алга хавсран мэхийв.
Цагаан хараацай хэзээ бичсэн: 11:37, 2011-11-22 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)