Firefox - г илүү хурдан болгож болох уу?

2007-05-21,19:58
За хүмүүсээ нөгөө хурдан галт үнэгийг чинь бүүр хурдан болгож болдог юм байна шүү.
Хэрвээ та  broadband холболттой бол таний Firefox үнэндээ тасархай хурдлах боломжтой нөөц байдаг гэнэ. Харин Dial-up мэт их бага хурдтай  холболттой бол энэ тийм ч хэрэгтэй зүйл бишээ.
Firefox хэвийн үед бусад програмууддаа нөөц интернетэд орох хурдны зай үлдээж зөвхөн ганц шугамаар холбогддогтой холбоотой юм байна. Холболтоо бүх сувгаар хийж бүрэн ажиллавал Firefox жирийнхээсээ хамаагүй илүү хурдан ажиллах боломжтой.
За тэгвэл хэрхэн хурдлуулах вэ:

1.Хаяг бичдэг хэсэгт “about:config” гэж бичээд enter дараарай. Тохиргоо гэсэн хуудас гараад ирэв үү? тэгвэл Filter гэсэн талбарт "network.http" гэж бичихэд шүүгдэн хуудсанд цөөхөн хэдэн тохиргоо үлдэнэ.

2. Тэдгээрээс тохирохуудыг хайж олон хулганаар 2 товшин утгуудыг өөрчлөөрэй:
  “network.http.pipelining” -ийг хайж олоод “true” болгоно.
  “network.http.proxy.pipelining” -ийг хайж олоод “true” болгоно.
  “network.http.pipelining.maxrequests” гэдгийг олоод 30 гэсэн утга оруулна. Энэ нь нэг дор 30 дохионд хариу өгөх боломжтой болгоно гэсэн үг юм.
3. Дараа нь цонхны дурын хэсэгт хулганыхаа баруун товчийг товшиж New-> Integer гэж дараад нэрийг “nglayout.initialpaint.delay” гэж өгөөд угыг нь “0″ гэж оруулна.. Энэ нь хөтчийн хүлээх хугацааг зааж өгч байна.
Хэрвээ та хурдтай broadband холболттой бол хурд тань огцом нэмэгдэхийг дор нь анзаарах болно!

Өөр илүү болон, бусад утгуудын талаар энд дарж Англи хэлээр мэдээлэл авч болно.
төрөл: Мэдлэгт дусал нэмэр | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1080 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
hi
сэтгэгдэл баярлалаа. би ямар нэг байгууллагат одоогоор ажилладаггүйээ. сурдаг юмаа.
xvv хэзээ бичсэн: 23:58, 2007-06-05 | |
hi
сайн уу. чи олон улсын байгууллагын гишүүн биш биз? чиний блогийн header.т байгаа үг тэр байгууллагын уриатай адилхан юм байна,
заа тэгээд завтай үедээ блог.оор айлчилж ирээд, санал шүүмжлэл байвал бичиж байгаарай
Good luck
tegshbayar (зочин) хэзээ бичсэн: 23:25, 2007-06-05 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)