Эх нутаг, элгэн садан

2010-11-28,12:18

Халимаг түмний тухай сайн мэддэггүй, ер нь дэлхий даяар тархан суугаа Монгол үндэстнийхээ тухай сайн мэддэггүй л дээ. Энэ киног үзээд нэлээд зүйлийг олж харлаа. Дуустал нь үзсэнийхээ дараа бас нэлээд зүйлийг ойлгож авсан гэж бодлоо. Бид заримдаа Өвөр Монголчуудаа, Буриадуудаа гадуурхана, хэл аялгаар нь гоочилно. Бүр дотооддоо хүртэл "Дөрвөд хүн хүн хүн биш дөрвөн шийр мах биш", "Булганыхан будилаантай, будаан дээрээ зодоонтой" гэх мэт хаанахын ямар санаатан яах гэж зохиож тараасан нь мэдэгдэхгүй мулгуу үгс хэлэлцэн биенээ чичлэлцэж, бүүр нэг нэгнээ Хятадын эрлийз, хурлийз гэж хоорондоо муудалцацгаах юм.
Ер нь Монгол гэсэн сэтгэлтэй бол цэвэр Хятад хүн байсан ч яадаг юм бэ? Монголоо гэж бодохгүй бол цэвэр Монгол цустай байсан ч хэрэг алга шүү дээ.

Одоо энэ хоёр Солонгосын байж байгаа царайг ч харсан ичмээр л байгаа биз дээ. Бараг ах дүү улс нэг үндэстэн байж дэлхий даяар шившгээ тариад л байж байна. Саяхан нэг бичлэгний доор нэг залуу "харц Халимагийг өмөөрлөө, хаа байсан холын тэднийг ярьж суухаар Монголоо хөгжүүл" гэсэн утгатай зүйл бичих юм. Юун эзэн, язгууртан, харц, зарц вэ? Дэлхийн хаана ч суугаа Монгол үндэстнүүд ах дүүс, төрөл садан, мах цусны маань тасархай болохоос биш хаан, харц биш болов уу. Монголчуудыг 5 саяас дээш гаргаж болохгүй гэдэг юм гэнэ лээ. Гэхдээ уг нь бүгдийг тоолбол хэдийн 5 саяас дээш гарсан байгаа байлгүй дээ. Харин нэгдэж л чадахгүй байгаа. Орос, Хятадын дотор Монгол нэг хэсэг байгаад, бас Халимаг гээд ийм улс хөл дээрээ босож ирж байгаа нь бас их чухал зүйл мэт. Бид нэг нэгнээ түшиж харилцаж, хоорондоо холбоотой хөгжиж болдог бол мөн сайхансан... Бас бид бүгдийг нэгтгэн холбох гол зүйл бол яах аргагүй Монгол бичиг маань л юм байна. Мөн соёл урлаг, ардын хөгжим, дуу маань юм байна...

Монголчуудыг жийргэвч байдлаар байлгах гэж Оросууд тусгаар улс байдлаар үлдээсэн гэж ярих, гэхдээ арай өөр бодлууд энэ киног үзэж дуусаад төрсөн.

Ирээдүйд хүүхдээ хийл, төгөлдөр хуур зааж сургах юмсан гэж боддог байсан бол саяхан нэг хурлын үеэр Улсын филармоны Монгол үндэсний найрал хөгжмийн тоглолтыг үзсэнээс хойш ятга, хуучир, ёочин, морин хуурыг илүүд үзэх болов. Ер нь ийм тоглолт концертыг тоож үзэж байгаагүй, Голливудын киног л илүүд үздэг байлаа. Ядаж хааяа ч болов үзэж сэтгэлийн таашаал авч баймаар санагдсан.
Урьд нь Сицилийн уст гудамжаар аялж, Парисын цамхаг дээр гарч, Египтийн пирамидын дэргэд наранд шарагдан зогсож үзэхийг хүсдэг байсан бол сая энэ бодол маань өөрчлөгдөөд аялах болбол Өвөр Монгол, Хөх нуур, Шинжан, Халимаг, Буриад Монгол доторх сайхан газруудаараа аялах нь илүү юм гэсэн бодол төрөх болов. Магадгүй зарим хүмүүсийн нүдэнд бодол нь хумигдаж жижгэрч байгаа мэт харагдаж магадгүй. Сайн мэдэхгүй юм. Гэхдээ дэлхийн олон сайхан газруудыг интернетээр зургийг нь үзээд, уншаад сонсоод нэлээд мэдэх ч өөрийнхөө эргэн тойрныг огт мэдэхгүй юм байна шүү дээ...
төрөл: Монгол бичиг | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 858 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Mogoi hed huwaagdsan ch gurnii daitai,
Mongol min 3 tasarsan ch gurnii daitai,
Zuu хэзээ бичсэн: 06:01, 2011-02-13 | |
энэ бол нэг бодит ажил хэрэг гэж итгэж байгаа, таны хүүхэддээ үндэсний хөгжим сурган гэдэг чинь яг зөв санаа. гоё шүү
бодоод үзээрэй (зочин) хэзээ бичсэн: 23:02, 2010-11-28 | |
хаа сайгүй л энэ сэдвээр бичиглэдэг хүмүүс байдаг, эцсийн үр дүн хэзээ гарах вэ?, сүмийн гишүүд, буддын лам нар энэ амьдралдаа зөвхөн сайхан байхаар хичээсэн, тэр зовлонтой замыг тэвчихээр сонгосон маш олон хүмүүс байна. дээрээс нь боловсролтой өчнөө хүмүүс байна. Энэ бүгдийн үр дүн яагаад гарахгүй байна???
миний хувьд бол аягүй бол нэг өдөр түүхээ сайн мэдэхгүйгээс болоод "МНТ" төрлөөр нэг хужаад мад тавиулчихгүй нь тулд эх түүхээ бага багаар хичээнгүйлэн судалж байгаа.
бодоод үзээрэй (зочин) хэзээ бичсэн: 23:00, 2010-11-28 | |
сахйан бичжээ гоё шүү, хэлэх үг алга.
upshot хэзээ бичсэн: 22:49, 2010-11-28 | |
2006 онд тэр үеийн ерөнхийлөгч Н.Энхбаяр Халимагт очиход К.Илюмжинов "Биднийг яагаад онигор болсон юм бэ гэдэг. 300 жил ах дүү нараа ирэх болов уу гэж саравчлан хүлээсээр ийм болсон юм" гэж хариулахад дотор эвгүй болоод нүдэнд нулимс хурж байлаа
dadido хэзээ бичсэн: 22:40, 2010-11-28 | |
toonto.mn гэж буриадын сайхан сайт бий.
dadido хэзээ бичсэн: 21:49, 2010-11-28 | |
ууртай
Зочин хэзээ бичсэн: 21:45, 2010-11-28 | |
tiim
Bi halimagt zaluu nasniihaa heden jiliig unguurun gej tuluvlusun duu.
oldoshaksli хэзээ бичсэн: 21:22, 2010-11-28 | |
тйим ээ монголынхоо эх түүхийг сайн мэдэхгүй байж цээжээ дэлдэн хэт үндэсэрхэг үзэл гаргах, адилхан хэл соёлтой ахан дүүсээ ялгаварлаж байгаа улс бусдын хоол болж дордохоос ч яахав. надад монгол хэлээ гадаад хэлтэй холин маяглаж халтар хултар мэдлэгээ гайхуулдаг залуучууд бас таалагддаггүй. энэ чинь бас эх хэлээ доош нь хийж байгаагийн илрэл гэж үздэг.нэг бол тэр гадаадаараа төгс амьсгалах хэрэгтэй. Бас нетийн блогийн гадаад нэрнүүдээ монголоороо болгоосой гээд хэлчихвэл хүмүүс надруу дайрах байх даа хэхэ. ярзайтал инээх хэлээ гаргах
Цагаан хараацай хэзээ бичсэн: 19:40, 2010-11-28 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)