Сайхан мэдээ

2010-7-13,23:00

Ерөнхийлөгчийн вэб хуудаснаа:

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэхээр болов. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг угтаж, үндэсний монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор гаргасан уг зарлигт:

1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоосугай

2. Иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байсугай… гэсэн байна.

2008 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2”-ыг баталсан бөгөөд энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2011 онд дүгнэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Энэхүү зарлигийг 2011 оны 7 дугаар сарын 11-ээс эхлэн мөрдөхөөр боллоо.




Дөлгөөний блогоос...
төрөл: Монгол бичиг | (10) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 749 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
davgui sho.
AmonRa хэзээ бичсэн: 21:34, 2010-7-17 | |
ug ni shan l sonsogdoj bna
daanch 1990 oniih shig zamhraad alga boloh vii dee, 90 ond bid nar chin MGL bichgiin angi, krill bichgiin angi geed l ih l svrtei yum bolood etsestee zamharch alga bolood ergeed krill bichigee surah shaardlaga garsan uls shv dee, heregjeesei bilee dee
eegii (зочин) хэзээ бичсэн: 06:02, 2010-7-17 | |
таалагдсан тааладсан.. дүү хүүгээр ду байнаа. Андууд хаагуур ямрымаа хийгээд явнаа ярзайтал инээх
director хэзээ бичсэн: 17:39, 2010-7-16 | |
Сайхан мэдээ байна шүү. Ворд энээ тэрээ дээр байтугай Яхоо мессенжер дээр хүртэл монгол бичгээр бичиж болдог болчихсон шүү дээ. Гэхдээ Виндовс Хр-ээс хойших үйлдлийн системд. Хэрвээ оролдвол Хр-дээр ч бичнэ. алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 17:10, 2010-7-16 | |
сайхан л мэдээ байна.
үүнийг нь дагаад бас хэдэн програмистууд нь нийлээд нийлээн их зүйлийг хийх байх даа.
ядаж л MS word дээр монгол бичгийн фонт энэ тэр гээд л. манайхан чаднаа. гоё шүү
tamerlan13 хэзээ бичсэн: 22:49, 2010-7-14 | |
mundag mundag
dao хэзээ бичсэн: 17:33, 2010-7-14 | |
харин тиймээ уг нь хууль зарлиг нь биелдэг бол болкоод байгаамда даанч хууль гэдэг чин зөв юман дээрээ хэрэгждэггүй буруу юман дээр л хэрэгжээд байгаамда whew!
arch_tseegii хэзээ бичсэн: 17:13, 2010-7-14 | |
Саяхан хэдэн найзтайгаа монгол бичгийн тухай мэтгэлцээл суужилаа, 10 жилийн 8 жилд нь үзсэн монгол бичгээ бараг мартах шахсан байна лээ. Цээжээр бичих гсн яаж бичдэг билээ гэж бодоол, гар хуруу эвлэхгүй нэг сонин болцон байсан. Хэрвээ хэрэглээнд оруулаад эхэлчвэл ч сэргээл ирэх эд байгаамдаа
Zurai хэзээ бичсэн: 13:03, 2010-7-14 | |
boljiina shd...
neg tegmaarsan de... алга ташилт алга ташилт
Tegexgvi bol xaashaa ch xarsan bvx yum n angli hytadaar...xaraxaas aimshigtai...
luna хэзээ бичсэн: 11:15, 2010-7-14 | |
saihan medee
uneheer zov zuitei saihan zarlig garchee bayrallaa
Зочин хэзээ бичсэн: 09:53, 2010-7-14 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant