Сонирхолтой, мэдмээр юм

2010-06-18,22:00
За юуны өмнө гол зүйлээ: http://vganzorig.blogspot.com/ маш сонирхолтой блог байна. Блогийг ингэж л бичих хэрэгтэй байх даа гэж бодлоо. Уншихыг санал болгож байна ээ.

За тэгээд өнөөдрийн талаар жаахан далимд нь бичмээр санагдлаа. Бостон, Герман хожигдож дэмжиж байсан багууд хожигдсон жаахан тийм байлаа. Ялангуяа ганц дуртай тоглогч улаан карт авч багийн алуурчин хийж Герман хожигдов. Словен чинь харин үнэхээр азтай, бас дажгүй тоглоод байх чинь вээ баярлах Франц дүүрч Испани хусуулдаг л жаахан тиймхэн байлаа. Ческ маань байсан бол шал ондоо байх байсан байх. Торрес ганцаардаад, бас сэлгээгээр сүүлд орж ирээд олигтой юм хийж чадаагүй... За за хөл бөмбөгөө гэж нэг иймэрхүү. Сайхан сайхан, заримдаа тэсэлгүй шөнө болтол үзээд өглөө улаан нүдлээд байгаа. Дахиж шөнийн тоглолт аль болох үзэхгүй ээ хэхэ

Өнөөдөр гэхдээ нэг гоё зүйл тохиолдсон. Зоригтой байж чадсан... ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ... Тэгээд хараагаа тодорхойлуулж шил авч зүүнэ дээ...

Эрүүл мэнддээ анхаарч байхгүй бол ч... Найзын урьдчилсан хамгаалалтын хуралд сууж үзлээ. Үнэхээр гоё юм аа. Найзаараа бахархах гоё шүү баярлах

За тэгээд амьдрал сайхан даа. Хүн аль өнцгөөс яаж харахаас л бүх зүйл шалтгаална гэж бодох болоод байгаа. Байр, машинтай болох, зээл гээд л олон зүйлд хүлээж, хайж, муу удирдлага, зохицуулалт, шударга бус байдалд дургүйцсэн, гомдсон хүмүүсийн зарим нэг бичлэг, блогоос уншаад бодогдоод байгаа юм. Заавал хүн өөртөө хувийн байшинтай, машинтай байх нь амьдрал сайхан байх, гол зорилго байх юм гэж үү? Хажуу өрөө насаараа хөлслөөд амьдарсан ч юу нь муу гэж? Гол нь амьдралаас авах таашаал байх л даа. Мэдээж болж өгвөл өөрийн эд хөрөнгөтэй байхыг бүх хүн л хүснэ. Гэхдээ тэдгээр зүйлсийг албатай гэж, тиймгүйдээ бусадтай өөрийгөө харьцуулан сэтгэл дундуур байх нь, чадвараа бусдаар дутуу үнэлүүлж байна гэж харамсан халаглах нь нэг талаар инээдтэй зүйл ч юм шиг санагддаг. Ленин, Гитлер, Мендлеев, Эйнштэйн, Бенц, Тоёота, Билл Гейтс, Линус бүгд л эгэл жирийн л хүмүүс байсан, тэд хэн нэгнээр үнэлүүлэх гээд суугаагүй, зүгээр л дуртай юм аа хийж л байвал үнэхээр илүү байж чадвал илүү байж л таараа.
Ер нь илүү биш байсан ч, өдөр бүр нэг зүйлийг л 500 удаа хийдэг байсан ч юу нь муу гэж? Монгол улсыг нэг машин гэж үзвэл машины дугуйны нэг боолтыг хийдэг байхад огт юу ч биш зүгээр л идэж уугаад, унтаад болсон болоогүй хэдэн хүүхэд гаргаад олигтой хийж бүтээсэн юмгүй нэг суудал дээр өнөө маргаашийг аргацааж суудаг шилэн дээр наалдсан тоос шиг хүмүүсээс бол хэдэн 100 дахин илүү байлгүй дээ. Ажлаа мэддэггүй даргаас ажлаа сайн хийчихдэг инээмсэглэн алхах үйлчлэгч 100 дахин илүү юм байна аа гэж...

Зөвхөн л өөрөө л сэтгэл хангалуун амьдраад, бусад зүйлс, дэлхий дахин, Монгол энэ тэр хамаагүй, тэр хөгжил дэвшил, амьдралын утга учир хамаагүй гэж бодож байсан ч зөвхөн эд хөрөнгө, өөртөө байхгүй зүйлсийг хүсээд ийм л байвал сайхан гэж бодох нь утгагүй байх. Хүний хүсэлд хязгаар гэж үгүй. Харин өөрт яг одоо байгаа боломжоо, халаасандаа байгаа мөнгөө сэтгэл хангалуун байхдаа бүрэн зарцуулбал, байхгүй бол хажууд байгаа гэр бүл, найз нөхдөөсөө тэр бүхнийгээ олж авч чадах нь л чухал юм шиг. Найзуудтайгаа нэг өдөр сайхан шар айраг шимэнгээ, хөл бөмбөг үзэж амрах нь үнэхээр таашаал биш гэж үү. ярзайтал инээх за за дэмий юм бичээд байвал бичээд л байна л даа, элдвийн л дэмий юм бодогдож толгойд орж ирэх юм даа хүнд. Зүгээр гар загатнаад. Тоглолтоо үзлээ ярзайтал инээх

төрөл: Өдрийн тэмдэглэл | (17) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 984 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
rolling on the floor Маугли хаха
алмас ойлгожыгаа байхда хэлээ гаргах
arch_tseegii хэзээ бичсэн: 12:30, 2010-06-23 | |
rolling on the floor Маугли
Zurai хэзээ бичсэн: 09:44, 2010-06-23 | |
амьдралаасаа таашаал авч чадаж байгаа бол болоошд тиймүү. Лаг баяка болчоод сансарт нисэх гээд зүтгээд тэгээд эрүүл мэнд нь тэнцэхгүй гэж хасагдаад эрүүл хэн нэгэнд атаархаад байгаа хүн бас л байгаа даа цаана чинь
@arch_tseegii
хүү, алмас, хүү, алмас.  Бодьё.  Маугли болох гээд байдаг .  Яахав том болонгуут нь тарзан гэж болох л юм
dadido хэзээ бичсэн: 20:48, 2010-06-22 | |
алмасаа гэж хүмүүс цаагуур н мөрийг н оллоо гэж шуугих мань хүн энд л таваргаж явах ккк
dao хэзээ бичсэн: 19:22, 2010-06-22 | |
@хундага дээрх сэтгэгдлийн хамгийн ард нүдээ ирмэхээ мартсан байна шүү. rolling eyes

@arch_tseegii
алмас
xvv хэзээ бичсэн: 17:52, 2010-06-22 | |
hvv hvv baihaa boliod almas nereeere bdag boljiigaamu chaamig tegeed odoo yu gj duudhiinbe эргэлзэх
arch_tseegii хэзээ бичсэн: 17:46, 2010-06-22 | |
@хундага хувийн блогт орж ирчихээд юу гээд олон юм яриад байна аа? Яах, яалгах санаатай байна өөрөө? raised eyebrow
xvv хэзээ бичсэн: 17:19, 2010-06-22 | |
аан за ойлголоо
Zurai хэзээ бичсэн: 12:27, 2010-06-21 | |
Hi.. ярзайтал инээх
vganzorig лакаа тэ.. мань уншчаал сэтгэгдэл бичиж чадкү гараа явдийшд.. хэлээ гаргах
bayasum (зочин) хэзээ бичсэн: 01:34, 2010-06-21 | |
алмас
сонгож уншдаггүймү? гсн ккк

цэвэрлэгээ хийх бол эртхэн хэлээрэй, нүүж суух гэж бөөн ажил ундрах нь ээ not talking
хундага хэзээ бичсэн: 21:06, 2010-06-20 | |
Henry Ford anh biznesee ehelj baihdaa unadag dugui zardag baisan- byh yumand ye shat gej bii.
bygdiig neg dor, shuud avhiig teneg hyn l muroodno.
AmonRa хэзээ бичсэн: 16:00, 2010-06-20 | |
@Zurai
Амьдралыг зүгээр л тоглоом төдийд бодож чадаж байвал уг нь агуу л даа. Гэхдээ тэгвэл элдэв юманд гонгинож, санаа зоволгүй зүгээр л тохиолдсон саад бэрхшээлийг сонирхолтой гээд даваад явбал л болмоор юм биш үү? Гэхдээ мэдэхгүй юм даа. 1-р үе Байртай болох 2-р үе машинтай болох 3-р үе эхнэртэй болох 4-р ...  х-р үе нь юу ч байх юм. Ямар ч байсан нэг л өдөр game over.

Миний хувьд арай илүү сонирхолтой үе давах нь дээр юм шиг. Би game over болсон ч хийгээд эхэлсэн зүйлийг маань хэн нэгэн үргэлжлүүлээд явах тийм тоглоом...

@хундага
Уг нь болдог бол тэгчихмээр л байна ирмэх хэлээ гаргах
Тэгвэл илүү дутуу юмгүй яг сайхан унших юмаа уншихгүй юу. Даанч хүн бүрийн уншихыг хүссэн юм өөр л байх л даа. Миний хэмжүүрээр гэж нэмж бичих хэрэгтэй байж уу?

@Зочин
Санаа зоволтгүй ээ. Тийм зүйл болохгүй байлгүй дээ ирмэх
xvv хэзээ бичсэн: 15:28, 2010-06-20 | |
hehe teguul neeree yaanaa
teguul ch hdn humuusiin amidral utgagui bolno do гуниглах
Зочин (зочин) хэзээ бичсэн: 14:17, 2010-06-20 | |
блог ингэж бичих хэрэгтэй энэ истандартаараа блогмн-г цэвэрлэвэл яах бол кк
хундага хэзээ бичсэн: 12:28, 2010-06-20 | |
хүмүүсийн хувьд зүгээр л сайхан амьдрах гсн зорилго байдаггүйм шиг ээ, зүгээр л сайхан амьдрахын тулд машин л хэрэгтэй байгаад байдаг, тэхээр энэ бол ЗОРИЛГО, өөрөөр хэлбэл амьдралыг арай хөгжилтэй болгож буй тоглоом
Zurai хэзээ бичсэн: 13:00, 2010-06-19 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)