Дуустал нь уншаарай.

2007-03-12,01:31
За өмнө бичиж байсан... Жирэмсэн үед архиар зогсохгүй тамхи ямар их хортой байдаг вэ гэдэг талаар сая уншлаа. Эндээс хэд хэдэн Монгол хэл дээр үнэгүй номуудыг татаж аваад уншаарай!

Бас энд жирэмсэн үед тамхи архины хорын талаар тэр номноос хуулж тавилаа. Заавал уншаарай!

 

Тамхи

Тамхичин эцгүүд өөрийгөө ч бас өрөөлийг ч, хэвлийдээ бойжиж байгаа үрээ хүртэл хордуулж байна шүү дээ. Харин эмгэгтэй хүүхэд төрвөл хөөрхий эхнэртээ бурууг үүрүүлнэ. Таны татаж буй янжуурт байх никотин агаарт тархаж эхнэрээр чинь дамжин хэвлийдэх хүүхэд чинь түүгээр амьсгалж байдаг. Тамхичин эхнэрүүд ч үүнийг ойлгох хэрэгтэй. Тамхиа хаяж үнэхээр чадахгүй бол жирэмсэн байх хугацаандаа түүнийг хая.

тамхинд агуулагдах химийн хорт бодис хүүхдийн бие махбодын болон тархины өсөлтийг хязгаарладаг. Никотин бодис нь цусны судсыг нарийсгаснаас эхэст очих цусан хангамж багасна. Улмаар ургийн өсөлт хөгжилтөнд саад учруулна.

тамхи татагчдын цусанд карбон монооксид хэмээх бодисын хэмжээ их өндөр байх агаад энэ нь ургийн цусанд мөн адил өндөр болно. Энэ хорт бодис цусан дах хүчилтөрөгчийг бууруулах, жин багатай болгох, / тамхи татдаг эхчүүдийн хүүхэд татдаггүй эхийнхээс 200 гр-аар бага жинтэй байдаг /, амьдрах чадварыг бууруулна. Хүүхдээ дутуу төрүүлж байгаа эхчүүдийн дийлэнх нь архаг тамхичид байдаг.

тамхичин эхчүүдийн хүүхдүүд голдуу төрөлхийн согогтой: тагнай цоорхой, сэтэрхий уруул, төв мэдрэлийн тогтолцооны гажигтай байдаг.

хүүхэд зулбах, амьгүй төрөх, эхэс умайд доор байрлах нь олонтаа тохиолдох ба эхэс нь голдуу нимгэн тогтоцтой, дутуу төрдөг.

нярайн эндэгдэл олонтаа тохиолдоно.

жирэмсэн үеийн тамхины хор хөнөөл хүүхэд төрсний дараа ч үргэлжлэх ба хүүхдийг өвчлөмтгий, сул дорой, эрүүл бус болгоно. Ялангуяа уушигны өвчлөл, бронхит хамгийн элбэг байна. Мөн тамхи нь үргүйдэлд хүргэх шалтгаан ч болж болно. Үүнтэй нэгэн адил архины хор хөнөөлөөс бие махбодын болон оюун ухааны хомсдолтой хүүхэд төрнө. Архи, тамхи хэрэглэдэг бол та хүүхдийнхээ

эрүүл мэндийн болон ирээдүйн сайн сайхных нь төлөө жирэмсэн байх хугацаандаа үүнийг хэрэглэхгүй байх ёстой. Өдөрт 10 ширхэг түүнээс дээш тамхи татах нь хүүхдийг үхэлд хүргэнэ. Жирэмснийхээ 20 дахь долоо хоногоос өмнө тамхиа хаясан эхчүүдийн хүүхэд амьдрах чадвартай ч жин багатай байна. Мөн төрөлхийн гажигтай хүүхэд төрөх магадлал жирэмснийхээ эрт эсвэл хожуу үед тамхи татагсдад элбэг. Тамхи хэзээ ч татдаггүй хэрнээ түүний утаанд амьдарч байнга хордож байдаг эхчүүдээс төрсөн хүүхэд мөн тамхичин эцэгтэй хүүхэд бие махбодын эмгэг гажигтай, сул дорой биетэй нэгэн болж бойждог байна. Жирэмсэн эхчүүд тамхиа хэрхэн хаях вэ?

Хэвлийдээ үрээ тээж байхдаа та тахир дутуу, гаж хөгжилтэй хүүхэд төрүүлнэ хэмээн хэзээ ч бодоогүй нь лавтай. Тийм учраас та тамхийг бүрэн хаях хэрэгтэй. Бусдын инээд хөөртэй аз жаргалтай хүүхдүүдтэй адилгүй, бие сул, өвчин байнга ээрсэн, эмнэлгээс салдаггүй, эсвэл дутуу, гаж хөгжилтэй зовж яваа бяцхан үрээ хараад нэгэнт өнгөрсөн хойно нь энэ миний буруу гэж толгойгоо баахан шаагаад яахан нэмэр байхав.

Та ингээд итгэлтэйгээр тамхи хаях дараах аргуудыг хэрэглээрэй.

Өдөрт татах тамхины тоог нэг нэгээр багасга.

Никотин багатай тамхи сонго

Шүүлтүүртэй тамхи сонго

уушиглахаа зогсоо

тамхины дунд хэсэгт никотин хэмээх хорт бодис агуулагдсан байдаг. Иймээс талд нь оруулаад хая.

хэрвээ сэтгэл тавгүйрхсэн үедээ тамхи татдаг бол түүнээс өөр арга хэрэглэхийг бод. Жнь: усанд орох, гүйх, дасгал хийх гэх мэт

амандаа ямар нэг юм л хийхээс өөр аргагүй болоод тамхи татдаг хэвшилтэй болсон бол бохь зажил

 

Архи

Архи болон тамхи нь хор хөнөөлөөрөө нэгэн адил бөгөөд хүүхдийн өсөлт бойжилтыг зогсоодог. Архин дахь спирт нь хүүхдийн цусны эргэлтэнд шууд орж бүх биеэр эргэлдэнэ. Ялангуяа эхний 6-12 долоо хоногтойд эд эрхтэн үүсч бүрэлдэж байгаа мөчид хамгийн уршигтай. Та өдөрт 2 -оос дээш хундага архи уудаг бол Ургийн Архины Хордлогын Шинж буюу хүүхдийн нүүр царайны төрх байдал гаж тогтоцтой бүрэлдэх магадлал эрс өндөрсөнө. Тагнай цоорхой, уруул сэтэрхий, зүрх согогтой, мөчдийн гажиг хөгжил, оюун ухааны хомсдолтой болдог. Хор хөнөөл учруулах тун хэмжээг хэлэхийн аргагүй байдаг: Учир нь хоёр хундага архи, дарс, шар айраг нь урагт эмгэг нөлөө үзүүлж болно.

Ер нь архинд хордохдоо хялбар, тэсвэр муутай байдаг удамшлын мөн бие махбодын онцлог гэж бий. Үүний улмаас өчүүхэн дусал нь ч хүүхдийг тагнай цоорхой, зүрхний гажигтай, оюун ухааны хомсдолтой болгох аюултай. Иймээс өөрийнхөө болон хүүхдийн азыг турших хэрэггүй. Энэ чинь хонжворт сугалаа биш шүү дээ. Эмийн бодис Биеийн эрүүл мэнд муудмагц зайлшгүй эм уух хэрэгтэй болдог. Гэвч зарим эм өвчнийг тань эдгээх атлаа үр хүүхдэд уршиг тарих нь бий. Жирэмсний 12 долоо хоног хүртлэх хугацаанд эмийн ямар ч бодис хэрэглэхгүй байхыг хичээ. Мөн бусад үеүдэд аль болох бага эм хэрэглээрэй. Эмчийн зөвшөөрөлгүй дур зоргоороо эм ууж хэрхэвч болохгүй ээ. Учир нь үүнээс болж: чихрийн шижин, зүрх судас үе мөчний өвчтэй, бамбай булчирхайн согогтой, татдаг хүүхэд төрнө.

төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 2344 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)