Үзэсгэлэнт гүнж ногоон мэлхий хоёр

2009-12-13,20:44
(Зассан: Хүүхдэд зориулж бичээгүй тул та бүхэн уншаад утгыг нь өөрийнхөөрөө өөрчлөөд хүүхдэдээ ярьж өгөөрэй.)


Эрт ээ урьдын цагт нэгэн бяцхан ногоон мэлхий өөрийн намагтаа аж төрөн сууж, амар сайхандаа жаргадаг байж гэнэ ээ. Хэдийгээр намгийнхаа бусадтай адил энгийн л нэг ногоон мэлхий боловч төрсөн цагаасаа эхлэн өөрийгөө бусдаас өөр, илбэ шидэд автан хувирсан болохоор хэзээ нэгэн цагт цагаан морь унасан сайхан хан хүү болно гэж итгэдэг байж гэнэ. Мэлхий хүүг хэрэв үзэсгэлэнт гүнж уруул дээр нь үнсвэл түүнд шингэсэн хараал арилж буцаж хан хүү болох тухай, өөрийн улс нь ард иргэд, гэр бүлийнхэн нь эргэж хүн болох тухай аав ээж нь багаас нь ярьж өгдөг байжээ. Он жил өнгөрсөөр бяцхан мэлхий нас биед хүрч гэнэ. Намагт олон олон гайхамшигтай үзэсгэлэнт гүнж, тэнгэрийн болон лусын дагинас айлчлан ирж тэр бүрд мэлхий хүү ч бусдаас ялгаран харагдах гэж, энэ л яг миний гүнж мөн хэмээн олон гүнжийн өмнө гарч бүжиглэж, дуу дуулж өгдөг байжээ. Гэвч хорон санаат шидтэний хараалаар мэлхий болон хувирсан түүнийг гүнжүүд анзаарч харж байсангүй.
Харин наран гийсэн нэгэн өдөр хөрш ойн амьтдынд айлчлан найр наадамд очсон мэлхий хүү нэгэн үнэхээр гайхамшигт гэрэл цацруулан инээмсэглэдэг, гайхалтай гоо үзэсгэлэнт гүнжтэй танилцаж, гүнж мэлхийн зүрхийг булааж, шөнө бүр зүүдэнд нь ирэх болжээ. Мэлхий гүнжтэй уулзахсан гэхээс тогтож сууж чадахаа больж цаг, хором бүрд түүнийг бодох болж, гүнжийн ордон руу тэмүүлдэг болжээ. Гүнжид ч бас жижигхэн ногоон мэлхийн бүжиг таалагдан завгүй ажлынхаа хажуугаар түүний тэнэгдүү гуагалахыг сонсон, инээдтэй хөдөлгөөнт бүжгийг нь шоололгүй үзэж, түүнтэй намгийн дэргэдэх ойн цоорхойд тоглох үед хааяа уулзан дотно санагдах мэлхийн болхи боловч хөгжилтэй бүжгийг үзэн, гуагалах хоолойг нь сонсон инээдэг болжээ. Гүнж нэгэн өдөр өөрийн мэдэлгүй баярлан инээдтэй нэгэн бүжиг бүжиж гүнжийг баярлуулан инээлгэсэн бяцхан ногоон мэлхийн уруул дээр баярлалаа хэмээн үнссэнд бяцхан мэлхий сайхан хан хүү болон хувирч гүнжийг цагаан мориндоо сундлан хөндий талаар давхиж, үдшийн салхинд илбүүлэн, жаргах нарны улайж ичсэн туяаг харж гар гараасаа хөтлөлцөн ирээдүйн мөрөөдлөө ярилцан суужээ. Тэр өдрөөс хойш үзэсгэлэнт гүнж мэлхийг хан хүү болгон хувиргасан ид шидэт уруулаараа өглөө бүхэн үнсэж, хан хүү гүнжээ гар дээрээ өргөн, тэвэрч цагаан мориндоо сундлан давхиж, түүний туяа цацрах инээмсэглэлээс хүч чадлаар цэнэглэгдэн улс орноо хөгжүүлж, бие биенээ түшин тулж, өөрсдийн хаант улсаа захиран сууж, олон жижигхэн гүнж, хан хүүдийг төрүүлэн өсгөж амар сайхандаа жаргаж гэнэ ээ.
төрөл: Хувийн | (46) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 17324 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
eniig unshsan chine setgel mash saihan bolchihloo
enkhuyan хэзээ бичсэн: 18:08, 2017-4-26 | |
eniig unshsan chine setgel mash saihan bolchihloo
enkhuyan хэзээ бичсэн: 18:08, 2017-4-26 | |
Mash uh taalagdlaa bayarlalaa 8540-001-17-1075[1]
huu (зочин) хэзээ бичсэн: 00:30, 2017-2-26 | |
ymar goyo ulger ve, bayrlalaa
Зочин хэзээ бичсэн: 22:58, 2017-2-3 | |
Joohon halamtsuu, bagachuuddaa unshihbofoh gesen chin neg moroo, neg oguulveree, neg ugee hed dahin unshwaaa hahaha. Nice memory! Thank you
Зочин хэзээ бичсэн: 00:28, 2016-12-12 | |
Unshihad yasan hetsuu ugtei um be? Kkk. Am sonin bolchloo. Ulgeree nairuulj huuhed unshihad amarhan bolgooroi. Yasanch urt uguulberuud yum.
Зочин хэзээ бичсэн: 01:26, 2016-12-10 | |
dsf
adsf
as хэзээ бичсэн: 01:10, 2016-6-20 | |
Baghs ta
bichehgvi хэзээ бичсэн: 16:53, 2016-2-6 | |
oor ym uula n bol iim baidaggvi
bichehgvi хэзээ бичсэн: 16:51, 2016-2-6 | |
Huuheddee ulger unshij uguh gej haij bgaad uurtuu l yanz buriin yum olood unshchihlaa goy blog bnaa dandaa zuv zuitei gerel gegeetei saihan zuild zaluusaa urialsan bn ih taalagdlaa amjilt husey
Dashka (зочин) хэзээ бичсэн: 01:11, 2015-9-28 | |
Хүүхдэд зориулаагүй юм аа. Үнэндээ бол өөрийнхөө дотоод ертөнцийг л, бодит ийм байдаг үлгэртэй холиод биччихсэн юмаа.
xvv хэзээ бичсэн: 03:34, 2015-4-21 | |
dajgui. gehdee huuhded unshij ogohod tovogtei, nurshsan urt oguulbereer bichigdsen sanagdlaa. negent huuhded zoriulj bgaa bol hyalbar, amar oilgogdohoor bwal zugeer b.a. daraa daraachiin ulgeruuded chine amjilt husii
Зочин хэзээ бичсэн: 19:58, 2015-4-8 | |
Гоё үлгэр бна
Зочин хэзээ бичсэн: 14:40, 2015-1-10 | |
melhiinii tuhai vlger heregtei bsiin thanks .... chadul zuragtai ni hamt tawichul sain l bna ирмэх
Зочин хэзээ бичсэн: 21:59, 2014-3-17 | |
vlger mash shan bla
Зочин хэзээ бичсэн: 17:21, 2013-12-20 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant