Хотын гудамж

2009-08-28,22:04
Орой гэрээс гараад алхлаа. Урд хүүхдээ хөтөлсөн нэг эгч алхана. Паацаганан алхах пацан инээдтэй, би ч нэг цагт ийм л байж олон хүний хайрыг татаж явсан даа гэж бодохоор бас хамраа жоохон сөхмөөр.

Хажуугаар залуус зөрнө. Нээрээ л манай улс залуусын улс юм. Гэрээс гараад бараг 2 км алхахад дандаа залуус явж байна. Ахимаг, настай хүмүүс нь машинд суугаад яваа юм болов уу гээд харсан ч дандаа л залуус. Хүүхдээ тэвэрсэн гэр бүлүүд, хөтлөлцөн алхах хосууд, хөөрхөн хөөрхөн охид гээд л баярлах Нэг их анзаардаггүй байсан ч хүмүүсийн яриад байдаг саарал, уурласан царайтай хүмүүсийг олж харсангүй. Бүгд л инээд хөөрөөр дүүрэн яарсан зүйлгүй хоорондоо хөөрөлдөн тайван алхацгаана.

Хотын төвийн гудамжнууд машины зам засвартай байгаагаас зам битүү машин зогссон харагдана. Ажил тарах үе болохоор тэр байх даа. Харин машинтай хүмүүс бол залхсан, бухимдсан, арга ядаад шантарсан царайтай бөглөө гарахыг хүлээнэ. Өглөө гараад алхчихдаг байж дээ гэж зарим нь бодож зогссон байх даа. Шоолмоор ч юм шиг санагдана. Хүн гэж муухай амьтан шүү хэлээ гаргах

Хүмүүсийг шинжиж харлаа. Монгол охид нээрээ л өндөр гуалиг европижуу галбиртай болохоор эмэгтэйчүүд нь бусдад хөөрхөн харагддаг байх. Харин нэлээн будмал гээд байдаг бас л тийм юм. Урьд нь нэг их анзаарч харахыг хичээж байсангүй, хөөрхөн л бол хөөрхөн гээд л ерөнхийд нь харчихдаг болохоор. Бараг л талаас илүү хувь нь өндөр, бүр нэлээд өндөр өсгийтэй гутал дээр дэнжигнэнэ. Сурчихсан л байдаг байх л даа. Би эмэгтэй байсан бол хамгийн будмал, бас хамгийн өндөр өсгийтэйг өмсөх байсан биз. ярзайтал инээх Гэхдээ харахаар өмнөөс нь жаахан хэцүү л санагдаад байдаг юм. Миний хөлд өмсчихөөд алхаж яваа биш дээ. хэлээ гаргах

Тэгж явтал нэлээн халтар хувцастай хэдэн жаал машин угаадаг бололтой Солонгос хоолны газар болоод тэр хавийн хэдэн арай дээгүүр классын гэгдэх ресторануудын үүдэнд зогсох машинуудын хавиар эргэлдэнэ.
Хажуугаар Солонгосчууд, Хятадууд чанга чанга ярьж талаар нэг тарах гэж байгаа мэт алхах нь одоо нэгэнт дасал болчихжээ. Сонсгол муутай юм уу гэмээр л чанга чангаар ярьдаг нь сонин шүү. Монголчууд эсвэл бусдаас юм нууж байгаа мэт аяархан амандаа бувтaнацгаадаг юм болов уу. Монголоор ярьж байгаа хүмүүсийг бол нэг их анзаардаггүй л байх л даа.

Найзтайгаа уулзахаар товлосон газраа хүрлээ. Арай түрүүлээд ирчихэж. Жижигхэн цэцэрлэг дэх саравчинд хүлээлээ. Ойр хавьд хүмүүс сууна. Ар талын сандал дээр хоёр залуу гитар тоглоно. Дажгүй тоглох юм аа. Гитар нь ч гоё юм. Би ч нэг гитартай болно, ядаж ганц ая сурах юмсан гэж олон жил мөрөөдөж яваа хөөн. хэхэ
Тэгээд сууж байтал хөдөөний оюутнууд бололтой наранд нэлээн борлосон царайтай, шив шинэ хувцастай хоёр залуу ирж өөдөөс харсан сандал дээр суугаад тамхи татацгаав. Харин нэг нь татаж дуусаад тамхиныхаа ишийг яг дороо хаяад дээрээс нь шүлсээ хаялаа. Оносонгүй, тамхи асаалттай үлдэв. Харин нөгөө залуу нь татаж дуусаад нэлээн цаана байх хогийн сав руу очоод тамхиныхаа ишийг хийв. Хотын гэгдэх зарим залуус түүнээс суралцаасай. Анх хараад төрсөн сэтгэгдэл заримдаа 180 хэм эргэх нь байх юм. Хөдөөний жижигхэн бор залууг хүндлэх, бахархах сэтгэл төрсөн. Хүн жижигхэн зүйлээс л хүнд ямар харагдах нь шийдэгдэх юм даа. Тэр хоёр алхаж яваад татчихаж болох л байсан. Харин сууж татчихаад босоод явсныг бодоход татчихаад хогоо хаяад явъя гэж хогийн саванд ишээ хаясан нь бодсон юм болов уу. Ямартай ч зарим хөгжилтэй оронд хуулиараа алхаж явж тамхи татахыг хориглодог, цагдаа нар нь торгодог. Зориулалтын тамхи татахыг зөвшөөрсөн газрууд болоод гэртээ л тамхи татдаг юм билээ.
За тэгээд тэр хавийг харлаа нэлээд их тамхины иш, чихрийн цаас хог хөглөрнө. Бороо шороонд холилдсон хог нилээд их байх юм. Нэлээд удаан хугацаанд цэвэрлээгүй бололтой...

Нээрээ торгодог гэснээс, нэг гадаад залуу Монголд цагдаа байдаг уу? гэж надаас асууж байж билээ. Гудамжаар алхаж байхдаа замын зохицуулагчийг эс тооцвол харин нэг ч цагдаатай тааралдсангүй. Ер нь ч тааралддагаа нэг л санахгүй байна. Тийм амгалан тайван сайхан газар юм байх даа гэж бодож байх хоорондоо түрүүвчгүй болсон байж ч мэдэх юм даа. Нарийн ширийнийг нь ч би яаж мэдэх вэ дээ. Амьдрах гээд л ядаж яваа л амьтас хулгай хийгээд явж байдаг байлгүй зайлуул.

За тэгээд найз ирж биллиард тоглох газар руугаа явлаа. Ер нь нэг хэсэг элбэг байдаг байсан, ашиг бага байдаг уу, ямартай ч хааяа нэг тоглодог байсан пүүлийн газрууд хаагдсаар л байна. Ширээ нь томдоод, снүүкэр бас арай үнэтэй, нэг их мэргэжлийн биш болохоор пүүл нь арай зугаатай дээр санагддаг юм.
Өдөр нь бараг анзаарагдахгүй байсан ч орой буцахад гэрэлнүүд нь асаад ирэхэд арай л ахадсан их баартай юм аа манай хот. Нөгөө бар улс болох гээд баар улс болчихлоо гээд байдаг ч гашуун бөгөөд үнэн гэмээр. Алхам тутамд баар, тэгээд Солонгос хоолны газрууд аажим аажмаар олшроод л байх юм. гуниглах

Харин нэг их хөлчүүрсэн залуучууд хаа сайгүй хөлхөлдөөд, орилолдоод байдаг байсан нь хамаагүй багасчихсан мэт санагдана. Ер нь хүмүүс нэтийн ард нэлээн суудаг болоод байх шиг байгаа юм, тэгэхээр бас гадуур явах нь тодорхой хэмжээгээр багасаж байдаг болов уу? Тэгээд ч бас хөдөө явсан оюутнууд, амралтаараа явсан залуус бүрэн орж ирээгүй байгаа байх л даа. Зун амралтаараа гадаадаас ирсэнүүд нь ихэнх нь буцсан байх. Ер нь бол зун хотод бараг хүн байхаа больжээ, ажил хийж байгаа нь ч ер нь цөөхөн байх шиг байна гэж нэг хүн хэлсэн, бас ч үнэний хувьтай мэт. Нэг талаар зөв ч юм шиг, нөгөө талаар урин дулаан улиралдаа хийж бүтээх юмаа хийж бүтээж авахгүй байгаа нь бас буруу ч юм шиг? Хүрэлээгийн онигоо шиг юм болж байна. ярзайтал инээх

Цаг агаарын хувьд бол гадуур алхаад л баймаар сайхан шүү. Хэдийгээр хөдөө илүү сайхан ч зуны сүүл сарын намуухан ийм өдрүүд орой хотын гудамжаар алхах сайхан, тэр тусмаа охидтой хөтлөлцөөд гарч гүймээр, гэртээ ормооргүй үе ирмэх Бас нэг иймэрхүү орой тэр нэгэн охинтой, бас түүнтэй, бас тэрэнтэй алхаж явснаа дурсав. Тийм мэдрэмжийг мэдрэх хувьтай азтай, жаргалтай хүн юм би гэж. хэхэ

За тэгээд нэг орой нүдээ бүлтийлгээд хотоор явахад нэг иймэрхүү байв. Дараа нь тэгээд сонирхолтой содон зүйлс харагдвал хотоор алхсан тухайгаа хааяа бичиж байна аа баярлах

 
 
төрөл: Өдрийн тэмдэглэл | (12) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1273 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Улсын маань нийслэл Зуны улаанбаатар мину гсн... sleepy sleepy sleepy
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:32, 2009-08-31 | |
Хүмүүс ямар хүмүүсийг харахыг хүснэ түүнийгээ л харж байхгүй юу. Ууртай царайтайхүмүүсийг харахыг хүсвэл ууртайг нь л харна.
Pearle Deppsu (зочин) хэзээ бичсэн: 10:58, 2009-08-31 | |
Ocean11 тохирохгүй ээ. хэлээ гаргах

Өглөө зарим хэсгийг нь доороос нь тайраад дараагийн бичлэг рүү хийчихсэн юм ярзайтал инээх
xvv хэзээ бичсэн: 00:50, 2009-08-30 | |
гэхдээ чиний энэ бичлэгт Ocean11- hotiin gudamj iluu tohiroh yum shigee. gehdee 2uulaa l goyo duu
honzo хэзээ бичсэн: 22:54, 2009-08-29 | |
Улаанбаатарт нэг тийм. Би ч гэсэн их хотод амьдрах дуртай. Хэн ч хэнийгээ тоохгүй мөртлөө тэнд амьдрал буцалж байдаг
honzo хэзээ бичсэн: 22:51, 2009-08-29 | |
монгол охидууд үнэхээр гоё болсон байна лээ ярзайтал инээх
хувцасаа тохируулж өмссөн охидууд гоё харагддаг. Дээр тас майг охин Бариу жинс өмсөөд, түрийтэй өндөр өсгийт өмссөн байхыг хараад би өмнөөс нь ичсэн гэж...миний хажууд байсан охин бас ичиж байгаа харагдсан. Тэр охин уг нь далдлах юм өмссөн бол илүү гоё харагдах байлаа гэж.
dadido хэзээ бичсэн: 17:32, 2009-08-29 | |
Хөөрхөн сайхан залуус охид байнаа байна. Олон хүн сайнтай муутай гэгчээр олон дунд баг алсан хүмүүс бас байна байна. Хамгийн залуу улс чинь одоо манайх бидээ, гүй юм уу Зөв чиглүүлээд явбал манайх ч гэрлийн хурдаар өсч өндийж хөгжинөөө, итгэлтэй байна, гагцхүү залуус, боловсон хүчнүүдээ чиглүүлж хөдөлгөж дайчилж чадвал шүү дээ. ярзайтал инээх
director хэзээ бичсэн: 11:00, 2009-08-29 | |
анхааралтай уншлаа шт кк. гоё хөгжим сонсонгоо иймэрхүү зүйл ажиглаж явах зүгээр байдын. нэг зүйл нэмэрлэхэд Малайзд зуун хувь гадаад хөрөнгө оруулалттай компани гэж байдаггүй гэж манай найз надад ярьж байсан, заавал нэг малайзтай хамтрах ёстой, тэр нь хэдэн хувийг эзэмших ёстой гээд хуулиараа заагаад өгчихсөн..тэр хүн нь ажил хийсэн хийгээгүй цалин авч байх ёстой гээд. кк, нэг бодлын үндэстнээ дэмжиж байгаа ч юм шиг, нөгөө бодлын хэтэрхий чанга хатуу ч юм шиг хэлээ гаргах
Friska (зочин) хэзээ бичсэн: 10:56, 2009-08-29 | |
Нэг иймэрхүү сэтгэгдэлээ бичсэн амьдарлын эгшинүүдийн дүрслэлтэй бичлэгүүд үнэхээр гоё шүү. Энгийн мөртлөө гоё.

"Инээмэглэл"-г яг зөв газар нь зөв тавьж, миний хувьд ерөөсөө тийм өндөр өсгийт өмсдөг хүүхнүүд таалагддаггүй.

"тэр тусмаа охидтой хөтлөлцөөд гарч гүймээр, гэртээ ормооргүй үе ирмэх " - хахаха

Манай зарим хотын залуус, хөдөөнийхөөсөө долоон дор. Манай нэг найз КТМС төгссөн гэх лаг залуу. Байнга хүний дэргэд тамхилж, ишээ энд тэнд шүлстэйгээ нялж орхино. Хэлэхээр тоохгүй. Хэнд хамаатай юм гээд уурлана.

Тэр чанга чанга ярьсан Хятад, Солонгосуудыг харахаас дургүй минь хүрдэг юм. Муу хүний дуу чанга гэж... хэлээ гаргах

Манай Канад найз ингэж бичсэн байна лээ. "The only non pub/cafe option is Korean. If you've been to Ulaan Baatar, you'll see that there is quite heavy Korean influence. One of their main streets is named "Seoul Street". The other street with an English name is "united nations street". Anyway, with such heavy Korean influence, gotta try the Korean restaurant." хэхэ, үнэн л дээ.

Хог, бензин боловсруулах үйлдвэр үнэхээр чухал. Би ч бас тэгж боддог юм. Өөрөө бараг нээнэ ухааны юм бодчихсон гээд үү? хэлээ гаргах


За за гоё бичлэг байна
Энгхэбату (зочин) хэзээ бичсэн: 23:59, 2009-08-28 | |
хэхэ, үнэхээр үнэн шүү, хот маань залуусын хот, залуусаас л бараг шалтгаална. тэдний хэрхэн биеэ авч явах, тэдний хэрхэн сэтгэх, тэдний юу бүтээх, тэдний хэрхэн ажиллахаас хот маань хамаарна, цаашлаад улс маань хамаарна. манай улс улам хөгжөөд байгаа нь илт л байгаа, болохгүй бүтэхгүй байнаа гэсэн юмс нь удаанаар ч гэсэн аажим аажим алга болсоор л...яг энэ үед нь манай дээр байгаа хэдэн нөхдүүд жаахан сэтгэл гаргаад зөв бодлого баримтлаад, хөгжих эхлэлийг тавихад хөгжил удахгүй ирнээ гэдэгт итгэдэг..
хэхэ, гоё нийтлэл байнаа, үнэхээр манай охид будмал шүү нтр.../маш олон өргөн сэдэв хамарсан байсан болохоор цөөн хэд дээр нь хамаатуулан сэтгэгдлээ бичлээ хэхэ../
uundaa хэзээ бичсэн: 23:41, 2009-08-28 | |
Хамгийн чухал хэсэг нь хамгийн доороо байдаг юмшд ирмэх
xvv хэзээ бичсэн: 23:36, 2009-08-28 | |
ээжээ ямар урт юм бэ? кк эхлэл нь таалагдав, бас үнэн юм, харин сүүлрүү нь скролл гүйгээд л байдаг, текст гарч ирээд л байхаар нь жоорондоо үлдээв.
WOHLOV хэзээ бичсэн: 23:28, 2009-08-28 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)