Гадаад хүнтэй суух талаар...

2006-05-24,03:58
Сая нээрээ нэг хэлэлцүүлэгт бичлэг хийж яваад анзаарсан чинь манай хамаатан дунд л гэхэд 2 хүн гадаад хүнтэй суучихсан, нэг нь одоо суух гээд, найзуудаас маань 2 нь гадаад хүнтэй суучихсан байнашд...

Миний найзууд дунд Япон хүнтэй суусан 2 хүн байдаг, манай нэг ах Франц эхнэртэй, нэг хамаатны эгч маань Орос нөхөртэй, бас нэг нь Япон найз залуутай байна гээд бодохоор заримдаа ёстой л глобалчлагдаж байна даа гэж бодох юм...

Мэдээж хүн хэнтэйгээ сууж ямар сонголт хийх нь тэр хүний л хэрэг шүү дээ. Саяхан 2 ч удаа элчин ороход 2-уулан дээр нь Япон хүнтэй суух гээд бичиг баримт хөөцөлдөж яваа хүмүүстэй тааралдсан. Ер нь л манайхан амьдралын амар талыг нь хардаг уу? аль эсвэл удаан байгаад дасдаг уу, үнэхээр хайр сэтгэлтэй болдог уу? сүүлийн үед гадаад хүнтэй суух хүн цөөнгүй л болж байх шиг байна. Мань мэтээс нь авхуулаад олигтойхон залуус нь цөөхөн байна уу мэдэхгүй л юм.. Wink

За тэгээд хэрвээ гадаад хүнтэй суух гэж байгаа хүн байвал нэг бодож явдаг зүйлээ энд биччихье гэж бодлоо.

Юуны өмнө та үхэн үхтлээ гадаадад амьдарч чадах эсэхээ нэг бодоорой. Мал хүртэл хөгшрөөд ирэхээрээ нутгаа санагалзан гүйдэг юм гэнэлээ. Өвөө эмээ нар ч тэр миний л мэдэхийн нутагтаа очиж ясаа тавина гээд Монгол дотроо хүртэл төрсөн нутгаа санагалзаад өөрийн төрсөн, аймаг сум руу явцгаадаг.

Эсвэл эхнэр (нөхөр) чинь -20 хэм хүйтэрдэг Монголд очоод үхтэлээ таньтай хамт амьдраад, аяга цайгаа хуваагаад ууж чадах уу гэдгийг нэг бодоорой.

Хэрвээ тэгж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байгаа бол яагаад сайхан, таалагдсан гадаад хүнтэй сууж болохгүй гэж? Уг нь ч тийм л дээ. Бид нар Чингис хаан гээд л ярьцгаадаг. Гэтэл Чингис хааны бас нэг үзэл баримтлал нь генээ хадгалах, явдал байсан гэдэг. Одоо ч гэсэн гадаадад үлдээгээд ирсэн омог аймгууд нь уусчихалгүй тэрүүхэн тэндээ тэр цусыг хадгалаад үлдсэн нь байж байна гээд яригдах...

За даа ер нь би лав гадаад хүнтэй суухгүй л гэж боддог доо. Гэхдээ л тэгээд хүний эрх юм даа.
Зөвхөн бизнес хийхийн төлөө хүнтэй сууна гэдгийг ойлгохгүй л байна??? Тэгээд дараа нь сална гэсэн үг юм болов уу? Тийм дэмий юм хийснээс тэгж л хүний мөнгөөр бизнес хиймээр байгаа бол Монголд очоод гайгүй мөнгөтэйхэн айлын охин хайж болохгүймүү? гэсэн хэхэхэ
За юу сайхан дур сайхан гэж...

Нээрээ гадаад хүнтэй суусан хүмүүс байдаг бол ямар байдаг талаар бичвэл сонин юм тээ??? сонсмоор байна шүү.

Ёрошику!
төрөл: Охид, бүсгүйчүүддээ | (47) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 4293 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
18 жилийн өмнө ингэж боддог залуу, ингээд бичээд сууж байж ээ гэж... Одоо бол ер нь л гадаад эхнэртэй болох байх л гэж бодож байгаа. Амьдралд ам гарч болохгүй гэдэг нь л энэ байх даа хэхэ.
xvv хэзээ бичсэн: 00:57, 2024-03-06 | |
Би Монголын эрлизүүдээс эгдүүцдэг.
Монгол хэлээ сайн мэдэхгүй,
Монгол бичиг танихгүй,
Монгол ёс заншилаа мэдэхгүй,
Харь эрийн боов тийм л амттай байвал
Монголдоо төрсөнөөрөө битгий бахархаж яв.
Уг нь та сайн удмын сантай шүү дээ, чамаас сайхан монгол
Хүү, сайхан монгол охид төрөөд жинхэнэ монгол хүний тоогоо
Аривжуулах ёстой л байгаа байхгүй юу. Гэж хэлмээр санагдлаа.
Зочин хэзээ бичсэн: 10:19, 2017-11-22 | |
Нээрээ одоо Монголд бас бизнесийн бас боломжууд бага багаар сайжрах байх л гэж боддог. Бас боломжууд байдаг гэж боддог. Бас эх орондоо яг үйлдвэрлэгч байдлаар хувь нэмэр оруулах юмсан гэсэн хүсэл ч байдаг. Гэхдээ гадаадад байгаа хүмүүст бас хэцүү байх л даа. Манайхан чинь бас нэг хэцүү юм нь улам л нэг нэгэндээ итгэх хэцүү болоод, хүмүүс эвдрээд байгаа юм шиг санагддаг...
xvv хэзээ бичсэн: 01:14, 2014-12-07 | |
SAIN BAITSGAANA UU TA BVHEN GADAAD NUHURTEIGEE ANH YAJ HAANA TANILTSAJ BSAN BE BI DELGVVRT HANITAIGAA ANH TANILTSAJ BLEE HEHE VRDIIHVV ANH TANILTSAN BOLON ANH HARSAN TER UYEE DURAARAI BVSGVICHVVDEE
Зочин хэзээ бичсэн: 20:42, 2014-12-05 | |
Зочин
Хариу бичсэнд баярлалаа.
Олон жил гадаадад байхаар суулдээ монгол дах танил талын хурээ багасдаг. Зундаа нэг ирээд ах дуу, олон жилийн омнох ганц нэг найз ноходтэй уулзах сэтгэлд арай л хурэхгуй бна. Нутгаа санаж байна. Монголдоо ирээд оорийн гэсэн нэг жижигхэн бизнес нээгээд олонтойгоо шуугиж явмаар санагдана.
Зочин хэзээ бичсэн: 20:36, 2014-11-16 | |
Ирж очоод байж болохгүй юм уу? Олон жил гадаадад амьдарсан бол Монголд тэр тусмаа УБ-т амьдрах ч тийм хүн хүсээд байх юм биш байх шүү. Харин зун амралтаараа ирээд, хөдөө гадаа амраад ирж очоод байвал харин дээр байх аа.
xvv хэзээ бичсэн: 12:19, 2014-11-09 | |
Зочин
Энэ нэлээн дээр уеийн блог байна. Гэхдээ их таалагдсан болохоор саналаа бичихээр шийдлээ. Би англи залуутай суугаад арван жил болж байна. Манай нохор царайлаг, соелтой, ондор албанд ажилладаг сайн залуу бий. Энэ хугацаанд намайг нэг ч удаа будуулэг аашилж гомдоож байгаагуй гэхэд хэтруулсэн болохгуй байх. Гэтэл суулийн уед би нутгаа маш их санах боллоо. Гэтэл манай хун монголд очиж амьдрах талаар сонсохыг ч хусдэггуй. Салаад явна гэхэд ур хуухэд хэцуу. Ийм байдалд орно гэж бодсонгуй явлаа.
Зочин хэзээ бичсэн: 20:56, 2014-11-06 | |
хэхэ болох байлгүй дээ. Зараа энд биш гадаадын танилцах сайтуудаар Англиар бичвэл үр дүнд хүрэх байх шүү.
xvv хэзээ бичсэн: 15:30, 2014-03-07 | |
Gadaad gay hvntei suuj boloh u bi 26 Zaluu bie byldar saotai hotslog bor zaluu bgaa gadaad gay hvntei suumaar bn
Зочин хэзээ бичсэн: 21:36, 2014-02-23 | |
сайн байна уу
гадаад хүнтэй суу гэж уриалж байгаа юм биш өөрийнхөө туршилгаас л хуваалцья.
миний хувьд Би гадаад хүнтэй суугаад 4 жил болж байна. нөхөр маань надаас 2 насаар ах алтан шар үстэй цэнхэр нүдтэй өндөр царайлаг залуу бий. бид 2 настай хөөрхөн хүүтэй. удахгүй охинтой болох байх гэж найдаж байгаа (эрлийз хүүхдүүд хөөрхөн байдаг гэж ёстой үнэн. хүүгээ аваад гадуур явхаар танихгүй хүмүүс яасан хөөрхөн хүүхэд бэ, тв реклам энэ тэрд тоглуулмаар юм байна энэ тэр гээд байдаг юм ккк.)
хайраараа гэр бүл болсон. хамтдаа 2 биеээ хайрлаж халамжлаж бие биеээ түшиж тулж амьдрах шиг сайхан юм алга. нөхөр маань зарим залуус шиг царайлаг гээд хамраа сөхөж охид хүүхэн эргүүлдэггүй даруу төлөв талдаа. тамхи архи дарс хэрэглдэггүй. 6 жил хамт амьдрахад нэг ч удаа хэтрүүлж уухыг нь хараагүй.
сүүлийн үед үенийнхээ хүүхнүүдтэй уулзаж ярихаар дандаа л салж сариаж байгаа юм дуулдах юм. 10жил төгсөөд арван хоёр жил болчихж хамт төссөн охид маань ихэнх нь гэрлээд нэг хоёр хүүхэдтэй болоод салчихсан гэсэн ганц бие бүсгүйчүүд байх юм. энэ бүхэнд эрчүүдийн буруу гээд хэлчихд бараг буруудхааргүй. заримдаа монгол залуутай суусан бол энэ ганц бие бүсгүйчүүдийн армийн нэг болчихсон ч байх байсан юм билүү гэж боддог.

Soko (зочин) хэзээ бичсэн: 13:55, 2013-04-08 | |
Hun bur setgelee dagaj amidar.ta buruudsan ch uuruu l buruutai
Ene udriin mend hurgie.Bi zugeer l uuriin amidralin hesgees bichie.Neg bodliin bi ajgui yum shig murtluu bas aztai busgyu yuma.Yum buhen eeljildeg hoino doo.23 nastaidaa anh huntei suulaa.anhni hair ehleed haluun bailaa.4jil gariu amidraad nuhur maani uur huntei bolood namaig haylaa.setgeleer unaj yavhad neg zaluutai taarlaa.ter hunteigee 8 jil gariu amidralaa.ter hunee hairlahiin deedeer hairalj halamjilj bailaa,amidralaa uud tatah gej meleen uzlee.Gadagshaa hurtel 2 ula yavlaa,etsest ni nuhurgyu hunii nutagt uldlee huurhii.bi 2 huntei suugaad olon jil ungurhud yu hojson bainaa.Zaluu nas mini horogson baih.Nuhur maani harin ochinguutai huuhentei amidarch eheldeg baigaa.ingeed bodhoor ajgui bga bhgyu yu,amdral urgejilj gadaadad baiga nuh yahav nutgiin zaluutai taniltsaad odoo bid 2 neg gertei orson.2 mongol zaluutai suuj uzsen ,harin ted namaig unen setgeleesee hairalaj halamjil baigaagyu yum baina,harin bi odoo huneer unen setgeleer hairluuj baigaadaa bayrtai baina.Gadaad nuh l geh yum unenedee end ch bas adilhan l hun shuu de.aris zus ungu ni uur baidag baih,tedend bas zurh setgel bii.manai mongol zaluus bugd bish ch emegteichuudee unen setgelees hairalj baigaasai ted chamaas uur yu ch neheegyu shuu de.setgel bol hunii ami amidral agaar chini yum shuu gedgiig helie.
Зочин хэзээ бичсэн: 00:18, 2013-03-14 | |
Hun bur setgelee dagaj amidar.ta buruudsan ch uuruu l buruutai
sain baitsgaan auu
Зочин хэзээ бичсэн: 23:59, 2013-03-13 | |
hehe
hun bolgon l ooriinhooro bh ym doo Uchiraach olohoo bailaa Uul ni ter maani ih sain zaluu l da
Зочин хэзээ бичсэн: 14:45, 2012-06-05 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 23:27, 2012-03-13 | |
Мэдэхгүй юм өө. Бие биедээ хайртай болоод гэрлэж байгаа бол хоорондоо сайн ярилцаж байгаад л асуудлаа шийдэх хэрэгтэй байх өө. Хоёр газар гэрлэх мэрлэх тэр талаар миний хувьд лав ёстой А ч алга. Сайн сайхныг хүсье ээ!
xvv хэзээ бичсэн: 20:40, 2012-03-02 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)