Гомдоллохгүй байж чадахгүй нь...

2009-3-12,14:09
Энд тэнд очиж их гомдоллож байна даа. хэхэ Өнөөдөр зарим "Монголчууддаа" бас гомдолломоор байна.

Сүүлийн үед юм ярихаар хүмүүс "тэрнээс чинь чухал зүйл байхад..." гэж хэлэхтэй их тааралддаг болжээ. Зөвхөн л "чухал" зүйлсийг л хийгээд бусдыг нь хаях хэрэгтэй юу? Эсвэл чухлыг хийнгээ чухал бишийгээ ч бас хамт хийж байх ёстой юу? Чухал биш зүйл ярихаар л чухлыг л ярь үүнийг битгий ярь гэсэн утгаар хандаад байх шиг...

Жишээ 1: Монгол соёлоо хадгалж үлдээе гэхээр, Монгол хүнийг хадгал тэр соёл чинь тэртэй тэргүй л тэр хүнтэйгээ үлдэнэ гэнэ??? Уг нь тэр яригдаад байгаа зүйлд нь "Монгол хүнийг" Монголоор хадгалах нэг хэсгийг ярьж байгаа ба "хүнийг нь" хадгалахгүй гэж огт дурьдагдаагүй юм шиг...

Жишээ 2: Монголоор тооцоолуурыг орчуулъя гэхээр Англиар нь хэрэглэсэн нь дээр орчуулж цаг заваа зарж байхаар илүү сайн програм хийе гэх юм. Сайн програм хийхийг үгүйсгээгүй ч орчуулахыг хийе л гэж хэлсэн гэж уг нь ойлгоод байгаа юм.

Үнэн хэрэгтээ "чухлыг хийх хэрэгтэй" гэж ярьдаг хүмүүс юу ч хийдэггүй гэдэг үг ч байдаг шиг санагдах юм. Миний бодлоор бүх чухал зүйлс чухал бишүүдээс л бүрдэж байдаг байх. 2 дахь жишээнд илүү сайн Оффисын ч юм уу програмыг бид хийж чадах уу? Дэлхийн хэдэн мянган хүн тал бүрээс хийж хөгжүүлсэн зүйлээс, эсвэл хамгийн баян хамгийн шилдэг програмистууд ажилладаг, хамгийн туршлагатай компаний (MS) хийсэн бүтээгдэхүүнээс илүү хийнэ гээд суух уу? Эсвэл зүгээр л бэлэн үнэгүй байгаа зүйлийг орчуулаад хэрэглэчихсэн нь дээр үү? Дээр нь нээлттэй эхийн хөгжүүлгүүдэд бид өөрснөө ч оролцоод хийх боломжтой, сайжруулах нэмэх юмаа оруулах ч боломжтой нээлттэй, эрх чөлөөтэй...
Алдаа оноотой зүйл байгаа л байх. Гэсэн ч өдийг хүртэл өөр хийчихсэн хүн хаана байна вэ? ОпенМН-ыхны хувьд ямар ч байсан хийж чадсан. Ямар нэгэн зүйлийг мэдээж төлөвлөж ярихгүй хийнэ гэж байхгүй ч хийлгүй яриад л суудаг бид хоцроод бага багаар сайнтай муутай хийчихсэн нь гарч ирчихээд хэрэглэгдээд байх шиг бодогдоно...

Үнэхээр хийж чадаад эхлүүж чадаад хөгжүүлээчээ гээд хүмүүсийг урьвал, үнэхээр л чухал зүйл бол дэмжих хүмүүс нь дэмжээд хөгжүүлээд явах болов уу. Чухал зүйл байхад наадахыгаа хийж яах гээд байгаа юм бэ? гээд байгаа хүмүүсийн өөрснөө хийж байгаа зүйл нь, бас хийхийг санал болгоод байгаа, дээр нь "мань мэтийнх нь чадах" илүү "чухал" зүйл нь хаана байна вэ... Эсвэл тэр "чухлыг" чаддаг болтолоо сурцгаах уу? Хэзээ сурч дуусаад, хэзээ нь хийх вэ?

Магадгүй энд бичиж ярьж байгаа минь ч бас хэн нэгэнд чухал биш зүйл байх л даа... ТВ-ээр ТВ чат гарч байгаа нь ч бас чухал зүйл биш... Монголчуудад хэл соёл нь чухал биш хоол унд, эрүүл мэнд нь илүү чухал! Хэл соёлоо хамгаалчихвал хоол унд, эрүүл мэнд хэцүүдэнэ, баларна...

Бүгд Англи хэл сурвал хөгжөөд мөнгөтэй, баян болно, Америк шиг болно. Чухал учир хүүхдүүддээ Англи хэл заагаад Монгол хэлийг хоёр дахь хэл болгох уу? Эсвэл Хятад хөгжиж Вангагийн зөгнөлөөр хэдэн жилийн дараа дэлхийд тэргүүлэгч улс болно, Хятад хэл үзэцгээгээд хөгжилтэй мандан бадарч буй Хятад улсыг дагах уу? Аль хөгжиж байгааг дагаж гүйгээд хөгждөг юм болов уу даа?

Миний бодлоор ямар нэгэн юманд өөрийн гэсэн өнгө хэлбэр, дүрс байж байгаа болохоор л бусдаас ялгарч байгаа байх. Харин тэр ялгарч байгаа зүйлээ алдаж хувирснаар нөгөө өөр өнгөтэй зүйлтэйгээ ч адилхан болж чаддаг ч юм уу...


Буриадууд Орос 1-р хэл Монгол 2-р хэлтэй гэдэг ч адилхан кирилл бичигтэй Буриадад өнөөдөр хэр олон хүн Монголоор ярьдаг юм бол? Өвөр Монголчуудын бас хэд нь ярьдаг бол? Хэн нь Монгол хэлтэй зурагт үзэж байгаа бол? Надад хамгийн ойрхон байгааг харахад Улаанбаатарт ирж суралцаж байгаа оюутнуудыг харахад Өвөр Монголчууд нь шоолуулан шоолуулан ярьж, Буриад оюутнууд ойлгоод өөдөөс Оросоор хариулдаг... sad
Адилхан л Орос, Хятад хэл тулгуулж л хэрэглэсэн. Гэхдээ магадгүй Өвөр Монголчууд өөрийн бичгийг авч үлдэж чадсан нь ч хэл нь үлдэх нөхцөл болж өгсөн байхыг үгүйсгэхгүй байх...
Монголд ч бас төрийн албыг Англи хэлээр явуулж хэрэглээнд нэвтрүүлээд эхэлбэл хэрэглээгээ дагаад л хэрэглэх болно байх... Хэрэглэгдэхгүй байгаа нь мартагдах л байх...

Хамгийн ойрын жишээ Хазарууд 800-аад жилийн өмнөөс  одоогийн Авфганстаны уугуул оршин суугчид болж үлдээд тэргүүлэгч үндэстэн байсан бол одоо 400-аад жилийн өмнө олноороо Энэтхэгээс очиж суурьшсан нөхдүүдэд яаж дээрлэхүүлж, зовж байна вэ? Магадгүй уусчихсан бол тэд ингэж зовохгүй л байсан байх л даа... Гэхдээ нөгөө нөхдүүд нь уусгах уу? тэдэнтэй нэгдэж нэг дор байхыг зөвшөөрөх үү гэдэг бас л асуудал...
Бид ч Монгол гэж байхаар нэг мөсөн эх газар дахь Америкийн 51 дэх муж улс болчихсон нь ч амар юм уу? Газар газраас АНУ-г зорьж цагаачид ирээд байшин барилга барьж сүндэрлүүлээд, үйлдвэрүүд баригдаад л, сансарт пуужин нисгээд, цэргүүд нь бол жинхэнэ нөгөө кинон дээр гардаг шиг, Оросыг ч, Хойд Солонгосыг айлгасан хүчирхэг том америкийн нэгэн хэсэг. Яая бид Америк улсын иргэд. Эрүүл энх, идэж ууж өмсөж зүүхэд санаа зовох зүйлгүй, өөр олон үндэстэнтэй нэг гэрт орж сайхан амьдарна. Гоё мөрөөдөл... Гэхдээ амьдрал ийм сайхан "чихэрлэг" байдаг юм болов уу? Нөгөө эх Америкт амьдрал хэцүүдвэл маниусыгаа яаж ашиглах бол? Ан амьтад хүртэл өөрийн газар нутагт хил хязгаар тогтоон ижил зүйлийн амьтад ч нэгнийхээ хил хязгаар руу нэвтэрдэггүй...

Эсвэл Афган шиг хэцүү байж магадгүй хоёр талд хоёр том улстай ингэж байхаар хүчирхэгжиж байгаа Хятад улстай нэгдээд уусчих юм уу? Амар шүү дээ?

...Хүмүүс нэгнийгээ өөртэйгөө адилхан байлгахыг хүсдэг. Би ч бас тийм. Магадгүй хүний нөгөө хоол унд, секс гэдэг шиг нэг хэрэгцээ нь байх л даа. Гэсэн ч эсрэгээрээ өөрөө бусадтай адилхан байхыг би бол хүсдэггүй. Өөрийнхөө юмыг бусадтай хуваалцахыг хүсдэггүй... Хэн нэгэн нөхөр таны оронд таны эхнэртэй эсвэл нөхөртэй байвал танд ямар байдаг вэ? Би лав тэвчихгүй...

...Ямар нэгэн байдлаар одоо хийж байгаа зүйлдээ би харамсахгүй гэж боддог. Харамсахгүй гэсэн зүйлээ л хийхийг зорьдог. Алдаж онох, эргэлзээтэй зүйл дээр аль болох илүү эрсдэлгүй гарцыг хайдаг. Нэг бодлын аймхай гэж хэлмээр... Гэхдээ л айдас гэж юу юм бэ? Аймхай байх муу зүйл үү? http://khishigdelger.delhii.net/2007/11/17/463/ уншаад үзээрэй...

Дэлхийгээр таран суурьшсан нэгэн үндэстэн байсан. Тэр газрынхаа хэл усыг сураад, маш хурдан дасан зохицож чаддаг. Гайхалтай толгой сайтай хүмүүс... Тэд уусаад, үлдээд сайхан амьдарч болох байсан байж ч магадгүй эцсийн эцэст хүний мөн чанар...
Одоо Израйль хэмээх улс, 1000 жилийн өмнө байсан бичиг үсгээ сэргээн хэрэглээд, ойр тойрныхонтойгоо өөрийн гэгдсэн зүйлээ хамгаалан тэмцэлдэж байдаг...
Хүн шунал гэгч зүйлээ бүрэн устгаад, хүн төрөлхтөн бүгд бурхан будда шиг болчихдоггүй л юм бол Даяарчлал гэж ярих нь нэг л... Тэр тусмаа бидний ойлгож яриад байгаа даяарчлал бол арай л биш юм шиг...

Нэг дэлхий, нэг хүн төрөлхтөн юм бол бидний шүтээд байдаг Буддын сургаалийг даган, түүнийг сурталчилж буй Далай лам гэгч нөхөр яагаад л Төвдүүдийгээ өөрийнхнийгөө бусдаас илүү хамгаалан өмөөрөөд, энд тэнд нь гарч гүйгээд явна вэ? Тэрнээс чухал зүйл цаана чинь африкт 30 секунд тутамд нэг хүүхэд өлсгөлөнгөөр, өвчнөөр үхэж байна шүү дээ. Харин ч Төвдүүд даварч байгаа хэрэг бус уу? Хүчирхэг Хятад үндэстний нэгэн хэсэг болж уусан хөгжлийн төлөө хамтдаа тэмцэх ёстой бус уу?

Хүн гэдэг ийм л амьтан. Тэгэхэд өөрийн гэсэн бусдаас ялгарах өнгөө, онцлогоо хэвээр нь үлдээе гэж, өчүүхэн зүйлээ ч гэсэн өөрийнхөөрөө байя гэхэд эсэргүүцэж байгаа "Монгол хүмүүс" санасанаас ийм их олон байгаа нь үнэхээр харамсмаар л юм...
(Одоогийн байдлаар санал өгсөн хүмүүсийн Дэмжиж байгаа: 13, Дэмжихгүй байгаа: 7, Яасан ч яахав: 2 Магадгүй интернетийг арай илүү гэгддэг хэсэг нь үзэж уншиж байдаг байх гэж боддог. Гэтэл... Харамсмаар л санагдаад, гомдолломоор санагдаад тэссэнгүй ээ.)

Барыг шүдийг нь авчихъя, зай байг шүд биш зүгээр л эрээн өнгийг нь за бас арай л чухал юм нь болчихоод байна, нүдийг нь аваад могойны, за больёо сахлыг өөр амьтныхаар сольчихъё ямар болох бол?

гэж л бодох юм даа...

Бонус1: http://mongol-bichig.dusal.net



Бонус2: http://ganga-cz.blogspot.com/2009/03/blog-post.html



төрөл: Монгол бичиг | (16) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 978 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
demjij bna
Chingis khaan delhiin taliig ezelsen ch ezelj avsan ulsuuddaa mongol hel surahiig hezee ch zovshoorch bgagui uls undestnee busad uls undestend uusgahgui gesendee ter bh manjuud yagaad mohson be gevel ihl olon shaltgaan bga bh
mongol hun bur mohgol bichgiig surch chadna yagaad gevel tednii ovog deedes ene bichgeer bichij bsan bolohoor genind ni shingej uldsen bga tiim uchraas amarhan surdag gadaaduud surahad hetsuu shuu de
huu chinii sanaliig demjij bna
amjilt husiy
esui (зочин) хэзээ бичсэн: 09:30, 2010-3-31 | |
big hug
xvv хэзээ бичсэн: 20:00, 2009-3-16 | |
хүү өөдрөг байгаарай
бүх хүн дэмжиж байгаа эсэхэд санаа зоволтгүй ээ. Угаасаа шинэ зүйл болгон эхэндээ бэрхшээлтэй л байдаг. Эх монгол бичгээ дэмжиж буй хүн хангалттай олон байгаа. энд санал өгж байгаа хүмүүсээр нийт монголыг төлөөлөн ойлгох хэрэггүй болов уу? Бид л одооноос хийж эхлэх ёстой. Чамаар бахархаж байна. Бид бүгд зорилгоо нэгтгэвэл чадна аа.
Зочин хэзээ бичсэн: 18:23, 2009-3-16 | |
Hi hariu zochilj baina
Hi yu bainaa ih ayataihan bichleguudtei yumaa haaya orj garch bainaa manaihaar bas orj garch baigaarai amjilt shuu happy
Dr_TLG хэзээ бичсэн: 10:39, 2009-3-14 | |
Дээрх шүлгийг унших гэсэн чинь зүгээр л шууд автоматаар санаанд орж ирж байхын big grin эхний үгийг нь уншаал ямар шүлэг гэдгийг нь дараачийн үгнүүд нь аманд өөрөө л орж ирж байна. гоё шүлэг шүү
dao хэзээ бичсэн: 13:11, 2009-3-13 | |
tatah> http://xvv.blogmn.net/21109/?#c47192

honzo> Яг ч цорын ганц биш Японууд ч бас ном зохиолоо босоогоор бичдэг л дээ... Гэхдээ баруунаас зүүн тийш, дээрээс доош.. Манайх зүүнээс баруун тийш дээрээс доош. OpenOffice.org програм дээр Монгол бичгээр босоо бичих боломжтой болсон байгаа. Ер нь энэ чиглэлийн өвөр Монгол програмууд ч байдаг, хөгжүүлэг хийгдээд явж байгаа. 2 жилийн дараа гэхэд бол тооцоолуурт бараг л асуудалгүй Монгол бичгээр бичдэг болоод, веб сайтууд гараад ирчихсэн байх болов уу. Одоо ч тийм боломж байгаа. Гэхдээ Firefox хараахан босоо бичлэг дэмжээгүй л байна. Гэхдээ Монгол програмистууд хөгжүүлэгт нь орж ажиллаад үүнийг нэмээд хөгжүүлчих ч боломжтой. Нээлттэй эхийн програм учир. Internet Explorer бол угаасаа дэмждэг.

Юникодын санд Монгол бичиг орчихсон, Windows Vista-аас эхлээд Монгол бичгийн гарын драйвер багтчихсан байгаа. Ер нь л техникт зохицох биш техникийг зохицуулж хийж байж л хөгжинө байхаа...

Дүрмийн хувьд уг нь ялгаатай л даа. Монгол бичигт үг үгийн үндсийг эвддэггүй дагавар аваад явчихдаг. Кирилл тийм биш. Магадгүй шинэ дүрэм зохиогоод нөгөө гээгддэг мээгддэг мэдэхгүй байхан дүрмүүдийг хасч танаж болох л байх. Хоёрын хооронд тийм өөх ч биш юм хийж байхаар нэг мөсөн Монгол бичигт шилжсэн нь л дээр л гэж боддог...
Аким гуайн энэ ярилцлагыг уншаарай: http://gerel.blogmn.net/20510/ Өмнөх бичлэгт бас хэд хэдэн холбоос энэ тэр тавьсан байгаа... Сонирхоод заваараа уншчихад илүүдэхгүй байхаа...
xvv хэзээ бичсэн: 11:59, 2009-3-13 | |
Хэрэглээнд оруулж байж л илүү олон хүнд хүрч дэлгэрэх байх даа. Цэвэр сонирхлынхоо хүрээнд сурсан хүмүүс аль болох чадах чинээгээрээ хэрэглэж байгаа эс тооцвол гадарлаж унших хүн хүртэл ховордоод байгаа юм шиг санагдгийм. Их сургуулийн профессорууд тэмдэглэлээ, за бас аавын найзын утасны меню монгол бичигтэй харагдаж байсныг санагджийна. Уул нь бичээд гадны нөхдүүдэд үзүүлэхэд бас л ангайдаг шүү. Миний гарын үсэг монгол бичгээр болохоор зарим мэдэхгүй гарууд энэ босоо хачин бичгээр бичнэ, бас орос кирилл уншина, дээр латина англи үсэг уншиж чаддаг гэхээр нээх олон хэл мэддэг хүн шиг санагддаг юм шиг байгаам laughing
татах-тай яг 100% санал нийлж чадахгүй нь. мэдээж дэлхий даяарчлагдахын хэрээр аль болох нээлттэй байх хэрэгтэй ч бас зарим зүйл дээр өөрсдийн гэсэн онцлогоороо ялгарч үлдэж байх хэрэгтэй. Угаасаа монгол хэл гадныханд сурахад бараг л намбер 1 хэцүү хэл байх гэж боддогийм. Монгол бичгээр ч байсан кириллээр ч байсан ялгаагүй бас л хэцүү хэвээрээ л байна.
Гэхдээ хамгийн гол асуудал бол цорын ганц босоо бичиг болохоор хэвтээ бичиглэлийн хэрэглээтэй уялдуулах нь. Жишээ нь компьютер зэрэгт ашиглах гээд л. Яахав хужаа болон арабууд өөрсдийнхөө тэмдэгтүүдийг оруулж чадсан ч гэсэн маш олон сая, тэрбум ашиглаж байгаа болохоор яалтгүй ч үгүй тогтвортой байгаад байгаа юм.
honzo хэзээ бичсэн: 08:06, 2009-3-13 | |
aan, iim ym bolsiim vii, Budaa huvaajeen geed mamaigaa duudkuu :P
ziak haanaas ehlehu? Huuchin mgl bichgiig sergeehiin esreg bna, Niigem Soyol tsag hugatsaagaa dagaad HEL ch gsn oorchlon shinechlegddeg ni huuli shude, chi bid tuuhees ch harsan Manjuud 200gaad jil Hytad ulsiin toriig barij darhan erhet suusan hernee ooriin ys zanshilaa avch uldelgui shorgooljind idegdsen Arslangiin ulger bolood duusaazde, Hytad huniihee toogoor ch ter zalgisanz,Tegeed hereglej ashiglah international arga zamuudaa bodson ch heterhii getsuu gej bi bodjeen,Mgl busad ulsuudad haalgaa Angli, German heleer neehguim bol 200 baitugai 20 jiliin daraa ustaj ugui boloh ayul nuurlejeen gej bodood bgaashd, harin neehdee uchrtai nee gdg chinii bariin arisnii jishee sanuushtai!
Harin saihan Mgl helee avch uldeh tei sanal niilne, Gadaadad bgaa mglchuud ch gsn huuhduuddee eh heliig ni zaaj surgaasai gej dandaa husdeg,Bid yaj ch aktsentgui yriad gadniihnii nudend Urgelj Asia l haragdana gdgtee 200%

gehdee dayarchlal Globalchlal haalga tsohiod honhdoodiishd. oruulkuu geed ch yaahii, MGL mentalitдtaa avch uldeh n' busdaad gants ilgarah arga ym bolovu...minii munhag bodol
tatah хэзээ бичсэн: 04:50, 2009-3-13 | |
Харин тийм хэрэглээнд оруулахгүй л бол устах гээд байна шүү дээ. Тэгээд хэлэхээр хүмүүс давхар аваад явна гэсэн үлгэр яриад байгаа юм. sad Монгол ёс заншил, соёл уламжлал гээд. Монгол юм шүү гэчихээр юм байдаггүй ээ. Дээлээ ч өмсөхөө больсон...

Одоо ер нь дээл эсгээд оёчих эмэгтэй хүн байтугай загвар зохиогч, эсвэл оёдолчин нь цөөхөн болсон байлгүй дээ.. Лав л тэр загвар энэ тэр үзэж байхад Монгол хувцасны онцлогийг үнэхээр харуулсан, үндэсний гэчихээр даруухан энгийн сайхан загвар бараг л байдаггүй шүү дээ. блабла...

Хүүхдүүдийн ярианы өнгөнд өөрчлөлт орж ч магадгүй л юм.. Гэхдээ магадгүй эгшиг жийрэглэдэг учир яриа нэлээд зөөлөрч ирэх байх гэж боддог. Гэхдээ тийм сүртэй өөрчлөлт гарахгүй байх. Зүгээр гадаадад өссөн жоохон хүүхдүүд ч Монголоор өөр аялгаар л ярьдаг, тийм дэлхийн иргэд ч өнөөдөр зөндөө олон болж байгаа шүү дээ. "Би Монгол болохоороо" гэж тэд нөхдүүд хэлдэг, бичдэг байгаасай л гэж боддын... Аргалын утааг үнэртэж үзээгүй ч

Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог гээд уншиж байгаасай, аргалын утаа гэж сайхан зүйл байдаг гэсэн ядаад төсөөлөлтэй байгаасай л гэж хүсдэг...

Хүүхэдтэй болохоороо зун бүр хөдөө гаргаж байна гэж боддог юм.. За сайхан хадуурлаа унтъя tongue

Харин их гоё сайт, их сайн хийсэн байна билээ. Харин зурлагыг яг харуулсан байдлаар хэдэн үсгийг хийгээд тавьчихмаар санагдсан happy

Та нартай ярилцахад гоё байдаг шүү. big grin
xvv хэзээ бичсэн: 00:19, 2009-3-13 | |
http://mongol-bichig.com
энэ нээрээ их хөөрхөн сайт байна. тэмдэглээд авчихая. заваараа үсэг цээжилнээ. уг нь арван жилд үзсэн нэртэй. монгол улс гэж үг бичихээс хэтрэхгүй хэтрэхгүй. гальт тааж уншина.
надад бол сонирхол төржийнэ. сурнаа.
яваандаа морин хуур сурнаа. big grin
ketchup хэзээ бичсэн: 23:20, 2009-3-12 | |
сайнуу.. xүү би нэг иx юм бодолгүй дэмжиxгүй бна гэж өгсөндөө чиний энэ бичлэгийг уншаад xарамсаx шиг боллоо...Би өөрөө үзээд одоо бараг үлдсэн юм байxгүй болоxоор....( нэрээ л бичиxтэйгээ )...монгол бичгээр бичигдсэн мэдээ мэдээлэл xовор...суръя гэсэн ч цаашаа xөгжиx боломж нъ бага гэж боддог болсон.. Мэдээж анx маш иx сонирxож сурч бгаад тэгээд явцгүй санагдаад xаяж бсан...Манай эгчийн xүүxдүүд 1 р ангиасаа заалгаад яриа нъ гэж тэр үедээ сонин яръдаг болчиxсон бсан..тэгээд одоо монгол бичгээр бичигддэг ном сонин сэтгүүл бxгүй...( гадуур жирийн өдөр тутам гээд xэрэглэдэг..) Миний бодлоор энэ туxай олон жил яригдаж бгаа бx..бичиг солино гэдэг бараг xувъсгал гараxтай адил бx....Яг үнэндээ монгол бичиг иx гоё сонирxолтой xарагддаг....даанч жирийн өдөр тутмын xэрэглээ биш болоxоор...уг нъ тийм бсан бол гүрийгээд сурчиx л бсан бx..ямар шинэ xэл сурж бгаа биш..xэдэн үсэг л цээжлэx болоxоор....Xэрэглээд эxэлбэл мэдээж дуртайяа сурна...Бичигдсэн ганц нэг ном xараxаар баxарxалтай сайxан санагддаг...

Ер нъ тэгээд сурсан юм алга болдоггүй гэдэг..үxтлээ сураx л бxдаа..юу ч бсан нэг байран дээрээ эргэлдээд блгүй цаашаа л xөгжиx юмсан гэж боддог...

Xүү чиний бичлэгийг уншаад бас л иx сонирxож таалагдаж уншлаа....Чам шиг боддог залуус Монголд минъ олон байгаасай...

altai mountains (зочин) хэзээ бичсэн: 23:08, 2009-3-12 | |
Нэг их хийж бүтээж гавьсан ч юм алга л даа... Харин зөндөө сонссоныхоо дараа гомдоллож байгаа юм шүү. Нэлээд олон газар хэлэлцүүлгүүд, блогуудад оролцсон л доо.. Үнэхээр авууштай баримт гаргаж тавиад, бодитой эсэргүүцэж байгаа хүн байхгүй л байгаа, ер нь байх ч боломжгүй л гэж бодож байна...

Би ямарваа нэгэн зүйлд итгэж явсан ч үнэхээр итгэж болох өөр зүйл гараад ирвэл тэс эсрэг зүйл байсан ч тэр баримттай зүйлийг нь л дагадаг. Ер нь зөв гэж бодсоноо. Намайг мэдэх хүмүүс нь мэдэх л байх. Харин нэлээдгүй хугацаанд энэ талаар ярилцахдаа хумсын төдий ч эргэлзүүлэх юм ярьсан хүнтэй одоохондоо тааралдаагүй л байна...

Магадгүй миний "Монгол" гэдэг үнэлэмж, ойлголт зарим хүмүүсийнхээс өөр байгаа байж магадгүй, өөрийн гэсэн хэрэггүй, муу муухай зүйлээ ч "минийх" гээд хамгаалах гээд байгаа байж мэднэ... Ямартай ч энэ бичлэгт өөрийнхөө үнэлэмжийг, яагаад энэ зүйлийг ингэж их чухалчлаад, бусдаас нь дээгүүр тавиад байгаагаа л илэрхийлэх гэж оролдсон юм л даа...

Эдийн засгийн хямралтай, хэцүү үед хүртэл яагаад ийм зүйлийг хийх ёстой гээд зүтгээд байгаагаа тайлбарлах гэж л оролдсон юм...
Ямар ч мөнгө, эдийн засаг, алтаар орлуулагдашгүй, тэр хүмүүсийн хэлээд байгаа "чухал" зүйлсээс ч хавьгүй чухал зүйл болов уу!

Зарим нь Монгол бичиг чинь абу, агула гээд л хэлж дуудах нь ч өөр, тэр бүгдийг цээжлэх болдог, одоогийн Монгол хэлэнд тохирохгүй, дүрэм нь хэцүү болохоор хүмүүс алдаж бичнэ, техникийн хэллэг үг тэмдэглэх боломжгүй гэх мэтээр ташаардаг. Үнэн хэрэгтээ Монгол бичиг бага зэрэг ч болов мэддэг, ядаад нэг ном уншчихсан хүн ингэж хэлнэ гэж би лав итгэхгүй байна...

Хэрэв Монгол бичгийг бага зэрэг ч болов уншдаг бол энэ шүлгийг уншаа үзээрэй. Тийм олон дүрмийн биш, дуудлага өөр үг байна уу хараарай л даа...
Эгшиг зохицох ёсоо л мэдвэл энэ бичлэг дуудлагаас бага зэрэг өөр боловч бүх зүйл яг дүрмээрээ, дүрэм нь маш энгийн байдаг болохоор хамаагүй амархан юм.


Англи хэлэнд ч дүрэм бус үйл үгнүүд гээд заавал цээжилдэг үг байдаг. Ер нь ч олон хэлэнд ийм зүйлс байдаг. Монгол хэлэнд ч бас ийм цөөхөн л үг бий. Бусад үгнүүд ерөнхий дүрмээрээ л бичигдээд, уншигдаад явдаг шүү дээ. Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярих ч бас муухай.. Ядаж нэг мэддэг хүний сонин дээрх ярилцлагыг уншаад ярьвал нэг өөр байх л даа...
Техникийн хэлийг ч тэмдэглэх боломжтой үсэгнүүд бий. Мөн тэрэнд зориулаад зарим нэгэн нэмэлт оруулж баяжуулахад болохгүй гэх газаргүй л баймаар...

Үнэндээ би өөрөө ч Монгол бичгийг ердөө л 5-р ангидаа үзсэн, үсэглэж унших төдий л хүн. Гэхдээ хэдхэн үсэг, хэдэн онцгой үг цээжлэхээс бэрхшээж өөрийн гэсэн хамгийн сайхан бахархалаа хаяад орхиод явахыг хүсэхгүй байна.
Бидэнд одоо Чингис гэж цээжээ дэлдэхээс илүү өөр Монгол юм гээд үзүүлэх юм Морин хуур, дээл бичиг гурваас минь өөр олигтой юм хэр олон ч байгаа билээ? Ихэнхийг нь бид нэрлэж ч чадахгүй шүү дээ. Тийм болохоор дахин дахин гомдолломоор байна sad
xvv хэзээ бичсэн: 21:57, 2009-3-12 | |
Дэмжиж байна.
smilie017
Э. Баярсайхан (зочин) хэзээ бичсэн: 21:29, 2009-3-12 | |
хийх гэж буй үйлдлийнхээ үр дагаварыг үргэлж төсөөл тэгэхдээ бүр муугаар шүү тэгснийхээ дараа төсөөлж байгаа зүйл чинь аймшигтай санагдуул зүгээр л орхи харин тийм ч аймшигтай биш бол зүтгээд бай гэж нэг хүн надад хэлдэг байсий
dao хэзээ бичсэн: 18:58, 2009-3-12 | |
Гомдоллохоосоо өмнө эсэргүүцэж буй хүмүүсийн үндэслэлийг сонсож хэрэгжүүлэх гэж байгаа зүйлдээ тусгаж авах нь зөв юм шигээ зуун хувийн дэмжлэг авна гэж хэзээ ч байхгүй эсэргүүцэж байгаа хүмүүст үндэслэл байна шүүдээ та нарт ч бас үндэслэл байна тэгээд дэнсэлж үзээд үнэхээр бодлоосоо ухрахгүй бол тэр чигээрээ л зүтгээрэй амжилт хүсийдаа би өөрөө монгол бичиг заалгасан ч мэддэггүйдээ гутардаг сурахынсан гэж боддог хэл соёл маань бүү мөхөөсэй гэж боддог жирийн л нэг монгол залуу магадгүй хэт хуучинсаг үзэлд баригдаад эсэргүүцээд байж болох ч бүүр эсрэгээрээ ч байж болох эсүүл бүүр хор шарыг чинь маажиж ажил хэрэг болгоход чинь урам өгөх гэж эсэргүүцээд ч байгаа юм билүү
гомдоллох хээрггүйдээ найзуудаа
dao хэзээ бичсэн: 18:55, 2009-3-12 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant