Итгэл

2009-02-03,10:45
Нэгэн хошин яриа байдаг юм.
-Амьдрал юун дээр тогтдог вэ?

Хүмүүс хариулна:
-хайр дээр... мөнгөн дээр...  итгэл дээр... ойлголцол дээр... таашаал дээр... зорилго, хүсэл тэмүүлэл дээр... бла бла...
-Үгүй дээ дэлхий дээр тогтдог юм гэж winking

...Үнэхээр бие биедээ хайртай хүмүүс хамт сайхан амьдраад байдаг уу гээд бодсон чинь бас л эргэлзээтэй юм. Эсвэл тэр нь жинхэнэ хайр биш юм болов уу? Харамлана, хардана, бүүр шал дэмий зүйл дээр нэгэндээ гомдоно, тунирхана... Тэгээд байшин дээрээс үсэрчихмээр санагдана...
Үнэндээ энэ бүхэнгүйгээр хайр ч бас давсгүй хоол шиг зүйл байх биз. Давс ихдэх ч бас л дэмий л байх...

Найз нөхдийн харилцаа ч бас адилхан итгэл, ойлголцол дээр тогтож байдаг байх. Амьдрал тэр чигээрээ дэлхий дээр, итгэлцэл, ойлголцол дээр тогтож байдаг юм болов уу гэсэн чинь...
Ойлголцол гэдэг ч бас их сонин ойлголт. Ядаж байхад эрчүүд, эмэгтэйчүүд дэлхий дээр өөр өөр гаригаас ирцгээсэн гэцгээдэг. Ер нь яг л тийм мэт нэг нэгнээ ойлгоход хэцүү байдаг ч юм шиг. Ойлгоогүй зүйлдээ итгэнэ гэдэг бас л хэцүү...
Тэгэхээр ойлголцлоос илүүтэй уучлал юм болов уу. Эр хүн л гэхээр өөрийнхөөрөө зүтгэж байх ёстой, бүхнийг шийдэж байх хэрэгтэй гэсэн үг биш юм шиг байгаа юм. Би мэдээж өөрийнхөө бодлын мухарт нэгэн гялгар бөмбөлөг мэт үзэл бодолтой. Хүн өөрийн яг тиймэрхүү нандин зүйлээ л гэмтээж сэвтээхгүй бол зарим зүйлд зохицож чаддаг, хэрэгтэй үедээ буулт хийдэг, ухарч няцаж, бууж өгдөг чадвартай байх хэрэгтэй юм болов уу. Мэдээж байнга худалч, өөдгүй амьтан байвал... (тайлбарлах илүүц)

Бүх зүйл дээр өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах гээд байх нь бас л буруу л юм. Нэгэнт л өөр гаригаас ирсэн болохоор. Өөрийгөө ойлгосонгүй гээд гомдох нь ч бас л хаашаа ч юм. Миний тархийг лав дэлгээд харсан ч солонгорсон олон өнгөөр зунгааралдсан жонхуу шиг л юм байгаа байх tongue Өөрийгөө ч ойлгохгүй үеүүд хүнд зөндөө л байдаг.

Манай аав ер нь их дуу цөөтэй, тэвчээртэй ч гэмээр хүн л дээ. Ээж ихэнхи зүйл дээр "төрийн эрхийг" барьдаг юм. Гэсэн ч хамгийн гол шийдвэрүүдийг "парламентаар" зөвшилцөж шийддэг, зарим нэг санаа нийлэхгүй зүйл дээр ярилцаж байгаад аль зөв замыг сонгодог 50:50 гэсэн тогтолцоотой.  Магадгүй эр хүний уужуу ухаан гэж тэрийг ч хэлдэг ч байж магадгүй. Зарим нь ч "эр хүн байж авгайдаа толгойгоо мэдүүлсэн, эр хүний шинжгүй, эмэгтэй хүн дагаж яваад..." г.м байдлаар хэлэх л байх...
Би боддог юм үнэндээ ээж маань зөрүүд талдаа хүн л дээ. Буруу шийдвэр гаргасан ч бууж өгөхгүй талдаа. Гаднаас нь харахад аав бас их зөрүүд л дээ. хэхэ. Яг амьдралд гаргасан шийдвэрүүдийг нь одоо харахад аав ихэнхи дээр нь ээжийн талд орсон байдаг юм. Аав бас зөрүүдлээд зүтгэдэг байсан бол тэд хамт өдий олон жил амьдрах байсан болов уу. Ээж маань ч бас огт тэнэг бүтэхгүй шийдвэрүүд гаргадаггүй нь лав, харин аавын хувьд бодоод тунгаагаад, ээжийн гаргасан шийдвэрийг залаад чирээд алдаа байвал залруулаад аваад явчихдаг байсан юм болов уу. Ер нь эрэгчин нь ч бай, эмэгчин нь ч бай хэн нь урд нь явах нь чухал биш бөгөөд гол нь хэн хэндээ зохицож, хамтдаа байх нь чухал байх. Ардаас дайсан довтолбол арынх нь хамгаалж урд яваа нь сонор сэрэмжтэй зөв замаа тодорхойлж явах...

Тэгэхээр амьдрал гэдэг бол нэгэндээ итгэх итгэл дээр л тогтох юм байна. Ойлгохгүйгээр итгэнэ гэдэг хэдий хэцүү ч гэлээ заавал нэг нэгнээ бүрэн ойлгохгүйгээр хайрлаж, хүндлэж "сохроор" зүрх сэтгэл, зөн совиндоо итгэлцэж чадвал л оршин тогтночих мэт. Ойлгохгүй байна гэж гомдон суух нь утгагүй ч юм шиг...
Дээр амьдрах орчин, агаар ус нь цэвэр, идэж уух нь байдаг дээр нь тогтох дэлхий нь л байж байвал ер нь бол амьдрал өрнөөд л явчих байх.

Үргэлжлэл: Тэвчээрэн тулгуур

Бонус: Борооны дараа ( http://after.blog.gogo.mn/ ) блогоор зочлоорой.


төрөл: Бодрол | (20) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 872 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Бидний хэдэн охид амьдрал юун дээр тогтдог тухай ярих их дуртай байлаа.Нэг охин амьдрал мөнгөн дээр тогтдог гэж торох юмгүй үнэнээсээ хэлдэг байсан. Тэгэхдээ тэр охин өөрөө мөнгөтэй болохыг хичээгээгүй.Мөнгөтэй залууг идэвхитэй хайсаар олсон. Түүнтэйгээ гэрлэсэн. Юугаар ч дутахгүй хангалуун амьдрал. Хүссэндээ хүрсэн. Энэ түүнийг аз жаргалтай сэтгэл хангалуун байгаа эсэхийг даанч мэдэхгүй байгаа.Тэр бидэнтэй уулзах ч эрхгүй ажилдаа яваал цагтаа гэртээ харих ёстой.Мөнгөтэй залуугийхаа бүрэн колони болсон гэхүү дээ.Амьдрал юун дээр тогтдог тухай яриа энд тэнд сонсохоор л энэ түүх санаанд ороод байдгийн.Нэг охин болохоор хайртай л бол уулын мухарт урцанд амьдарсан ч сайхаан гэдэг байжүүлээ.
Хайр итгэл ухаан 3 байхад амьдрал сайхаан.
gangaa хэзээ бичсэн: 14:28, 2009-02-07 | |
Тиймээ тэр нь тэгээд /олж авах явдал/ маш хэцүү бөгөөд төвөгтэй, зарим хүний хувьд бол хэзээ ч биелдэггүй байх жишээний. Хүн харин маш өөдрөгөөрөө өрөөсөн хэлтэрхийгээ хайгаад л... raised eyebrow
Melody хэзээ бичсэн: 11:48, 2009-02-07 | |
Магадгүй мэдэх ч шаардлагагүй тэрэнд хэзээ ч хүрч хөндөхгүй хүн байх ёстой ч байж магадгүй... түүнийгээ олж авах хэрэгтэй ч байдаг байж магадгүй юм...
xvv хэзээ бичсэн: 11:41, 2009-02-07 | |
Бас өчүүхэн миний бодлоор, ханилж байгаа хоёр бие биеийнхээ эмзэг цэгийг мэдэж, түүнийг нь ямарч тохиолдолд хөндөхгүй байх нь сухал, нэг ёсны чиний тэр гялалзсан бөмбөлгийг мэддэг байх ёстой тэр хүн чинь. Тэгэхээр анхнаасаа үнэт зүйлсээ мэдэлцэж авах ёстой юм болов уу
Melody хэзээ бичсэн: 11:29, 2009-02-07 | |
big hug
xvv хэзээ бичсэн: 22:02, 2009-02-06 | |
өө тэгээл хамтын амьдрал гэхээр л нэг зүгт алхаад л нэг зорилготой.. нэг нь хазайвал араас ч татаад л ... үзэл бодлыг нь хүндэтгэхэд л оршихым болуу. даа.. эм хүний тэвчээр эр хүний ноён нуруу энэ тэр гээл нэг үг яваад л байна лээ цаагуур чэннн..
saihansanaa хэзээ бичсэн: 13:50, 2009-02-06 | |
Баярлалаа манайхаар зочилсонд happy
Ойрд чиний фен болчихоод уншаад байгаа big grin Бичсэнээс олон зүйл олж авч байгаа шүү. баярлалаа. big hug
xvv хэзээ бичсэн: 11:43, 2009-02-05 | |
Баярлалаа Хүү
Миний блогийг бонусдаж өгсөнд тайнкс шүү. happy

Заримдаа хүмүүст өөрийгөө ойлгуулах гэж мэрийж байснаас яшиг гээд хаячуул тархинд арай л амар юм шиг байналээ. Угаасаа ойлгохгүй юмыг ойлгуулах гэж цаг зав мэдрэл нервээ барах ч дэмий биддээ гэж боддог болсоон. хэхэ sad
БОРОО (зочин) хэзээ бичсэн: 10:40, 2009-02-05 | |
damdaa> Харин их таалагдсан юм. Уншсан бичлэгүүдээсээ бусдад хэрэг болж магадгүй гэж бодсон бичлэгүүдээ тэнд өрчихдөг юм. happy

Түмээ эгч> Хичээж л байна... Санаагаараа бол ёстой шал өөр лаг залуу болчихсон суугаад байгаан tongue Ямар ч байсан бага багаар өөрчлөгдөж л байгаа гэж бодоод л байгаа.
xvv хэзээ бичсэн: 10:29, 2009-02-05 | |
Nugoo hunee oorchiloh gej buu zutge, ter butehgui.
Harin ooriigoo hyana, tegeed oorchil...ternees iluu songolt barag bhgui baih^^

Ooroo oorchilogdoj chadahgui bol, yuu ch oorchilogdohgui!!
Tumee хэзээ бичсэн: 09:10, 2009-02-05 | |
Еэ гялай, миний буруу энгэртэй дээл явжийна. Ингэхэд би хаана орж ирээд байна аа? танайх чинь банжиг лав биш шиг л байхын?
Дамдаа (зочин) хэзээ бичсэн: 21:10, 2009-02-04 | |
Эсэргүүцэж байгаа хүмүүс нь сэтгэгдэл үлдээ л дээ... үргэлжлүүлж бичих гэхээр нэг л дутуу дулимаг оргиод байна... Уншсан хүмүүс нь санаа оноогоо хэлээрэй. Сэтгэгдэл бичсэн андуудад баярлалаа. big hug
xvv хэзээ бичсэн: 10:54, 2009-02-04 | |
itgeh herehgei, gol ni itgel shuu dee huuhdee ... he he
oyunaa (зочин) хэзээ бичсэн: 02:59, 2009-02-04 | |
амьдрал олон зүйл дээр тогтдог.. нэг нь нурахад үлдсэн хэд дээр тогтож үлдэнэ.

http://erhem.blogspot.com/2008/01/blog-post_09.html
bayasum хэзээ бичсэн: 20:17, 2009-02-03 | |
Хэрвээ хэн нэг нь буулт хийх хэрэгтэй бол тэр нь эр хүн байх хэрэгтэй. Танай аавын зөв юм. Мэдээж хэрэг асуудал нэг шийдэлтэй. Зөрөөд суугаад байвал цаг алдана, зөрчил нэмэгдэнэ.
Amaraa хэзээ бичсэн: 17:59, 2009-02-03 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)