Хацар чимчигнэм...

2009-01-21,23:00

Хайраад л, хацар чимчигнээд, нүднээс нулимс гоожоод л цэв хүйтэн агаар цээж дүүрээд л, уруулд нэг тийм хүйтэн таатай мэдрэмж. Шуурганы өөдөөс алхаад л... өвлийн амт... Өнөөдөр орой гадаа маш гоё байлаа... Шуургатай болохоор ч юм уу утаа харьцангүй бага цэвэрхэн. Найзындаа очсон чинь байсангүй. Гадуур хэсэг алхав... Тэдний гэрийн тэнд нэвт салхилаад ер нь агаар их цэвэрхэн байдаг юм...

Бусдын хувьд хөлдөж үхэм хүйтэн бол миний хувьд хамгийн таатай хамгийн сайхан мэдрэмж энэ хөлдөх мэдрэмж л байдаг. Урьд төрөл гэж байдаг бол би урьд төрөлдөө шатаж үхсэн хүний сүнс ч байж магадгүйм :-b

Гадаа үнэхээр гоё байлаа...

...Нэг л танил дотно сайхан мэдрэмж,.. Бурхан ер нь намайг мөсөөр бүтээгээд цасаар бүрж хийсэн ч байж магадгүй юм... Бүрхэг өдөр шороогоор шуураад л, аманд шороо зажлагдаад хөтлөлцөөд алхдаг байсан нэг охин санагдана... Сайхан дурсамж сэдэрсэн, сэтгэл дотор багтаж ядан бачимдаж оволзсон өдөр байв,.. Юунд тэгээд байснаа өөрөө ч ойлгосонгүй. Хүсч байгаа юм байна уу гэсэн алга... Ёстой чөтгөр бүү мэд.
Гадаа үнэхээр гоё байнаа, хэдий хүйтэн ч гэсэн час хийсэн энэ мэдрэмжийг мэдрээд алхаад л, алхаад л баймаар...

Өөр бусад газар хүйтэн ч гэсэн, цастай ч гсн ийм мэдрэмж мэдрэгддэггүй л гэлцэх юм билээ?

Гэртээ ирээд баахан чатлав, ойрд ингэж чатласангүй хэхэ...
Найзтайгаа чатлаад учир утгагүй гэнэт баахан дурсамждав. хэхэ ...Борооны улирал, хэдэн долоо хоногоор үргэлжлэх бороо, юу юугийн зуургүй хувингаар асгах шиг асгарах нь кинон дээр гардаг шиг л... Бид хоёрын адил тал бүрхэг, бороотой өдрүүдэд илүү дуртай. Хаврын шороон шуурганаар л хоббитоод алхдаг байлаа. Хацар, хамар нь улайчихаад л :-р Хүмүүс улам барайгаад, би улам баярлаад л... :-b
Гэхдээ нэг их бороо ороод байхгүй ч Монголын маань борооны үнэр бас гоё шүү тээ. Тэнд бол тийм их бороо ордог ч тийм үнэр үнэртдэггүй л дээ...
За өнөөдөр нэг иймэрхүү амьдралын дурсамжиндаа бичээд үлдээчихмээр таатай мэдрэмжээр дүүрэн сайхан орой байлаа.
төрөл: Өдрийн тэмдэглэл | (12) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 696 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
dajgui shuu andaa
tuya (зочин) хэзээ бичсэн: 12:34, 2009-02-03 | |
hundaga> Би ямар бурхан биш яалтай ч билээ... Мэдэрмээр байвал түргэн л ирж дээ batting eyelashes
доника> Чи тэгвэл хөлдөж үхсийм байна урд насандаа big grin
xvv хэзээ бичсэн: 16:48, 2009-01-23 | |
bi lav aimar haluund hols garaal usand ch orku tegeel maruujin harhaaraa durgui hureel ulam narluu oirtool baimaar boldiim. haluun ch mon saihan shuu... winking
donika хэзээ бичсэн: 14:51, 2009-01-23 | |
chi bid 2 ch huitend handah handlaga adil yumaa he he. Bi bas ovliin tesgim huiten tungalag ogloo hatsar chimchignesen javart durtai. ygaad ch yum uhaan sanaa saruulsaad ireh shig boldiiin
arius (зочин) хэзээ бичсэн: 22:11, 2009-01-22 | |
очиход наад хүйтнээ хадгалжийгаарай хө
хундага хэзээ бичсэн: 19:28, 2009-01-22 | |
тээр жил манай тэнд бас айхтар хүйтрээд. шүлс хөлдөх юу ч биш. ярьж байгаа хүмүүсийн үг яриа замдаа хөлдөж байсан гэвэл чи итгэх үү. нэг л их том нүд, чимээгүй ангалзсан хүмүүс. хавар болж цөн түрэх үеэр өнөө ярианууд нь эргэж гэсээд бөөн замбараагүй чимээ шуугиан тариад л.

ийм онигоо байдаг байхаа.
ketchup (зочин) хэзээ бичсэн: 16:42, 2009-01-22 | |
Omnoh nasandaa manai nutgiin hun bsan yum bolov uu he he big grin . Zavhanii Tesed maani ovoldoo 50 gradus gardag. huiten jil bol shulsee hayahaar zamdaa shajignaad holddog gevel itgehgui dee ta nar
Mongolhuu (зочин) хэзээ бичсэн: 16:11, 2009-01-22 | |
яахаараа ийм сонин зуршилтаи болчихдог хийгээд, каиф авдаг баинаа. хэхэ бас тэгжуугаад сонирхолтои юм баинаа. чам шиг ингэж уздийн билуу. ямар сэтгэгдэл төрөх нь вэ.
director хэзээ бичсэн: 14:34, 2009-01-22 | |
Сонин хүнээ та нар. surprise Хацар хайраад сайхан ч гэх шиг, даараад алхах гоё ч гэх шиг. Юу нь тийм сайхан мэдрэмж байдын бол доо. Хүн хүн өөр гэж үнэн л юм даа. Мань мэт бол хөлдөж үхэх гэж байж юун тэр сэтгэл хөдлөл, дурсамж, догдлол... Өдий наслатал аль ч өвөлд л лав дурсамж гэхээр юм байгаагүйг сая л мэдэв. Аргагүй дээ, хаа явсан газраа халуун паар мөрөөдөж явахаас өөрийг бодохгүй шогшиж байхад. Хурдан дулаарч л үзээсэй дээ базарваань. rolling eyes
Angaahai хэзээ бичсэн: 14:11, 2009-01-22 | |
хэхэ над шиг амьтан угаасаа ховор байхоо. Хүмүүс яараад л бээвийгээд алхаж байхад би бол наана нь асар жаргалтай гар налайгаад л tongue
Зүгээр нэг даарахаас илүү час хийтэл даарах нь арай өөр торгон мэдрэмж төрүүлээ байдаг юм.. Бага байхад манай нутаг угийн хүйтэн, шуургатай байсан болохоор ёстой л нулимсаа урсгаад л салхины өөдөөс мөхөөлдөс болох шахам амьтан цан хүүрэг татуулаад л алхдаг байсан даа...
Өглөөд бол сургууль руугаа шуурганы уруу бараг салхиар хөлөглөөд л давхиад хүрчихдэг байж билээ. Харихдаа бол харин ч нэг тэмцэлдэнэ шүү дээ. Тэр үеийн дайны тухай орос кинонууд, шуурга сөрөөд л... Өөрийгөө ямар нэгэн баатар мэтээр төсөөлөөд л.. Заримдаа ч бараг урагшаа алхахад хэцүү байдаг байсан...
xvv хэзээ бичсэн: 12:18, 2009-01-22 | |
Өчигдөрийн хүйтэнийг мэдэрээгүй ч. өнөө өглөөнийхийг бол амталсаан. Гэхдээ тэсэлгүй таксидсаан ажилруугаа. :-b
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 12:09, 2009-01-22 | |
Тиймээ сайхан байна билээ. Сайхан хүйтэн happy
Amaraa хэзээ бичсэн: 11:30, 2009-01-22 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)