Агаарын татвар авдаг болъё!

2008-12-29,17:53

Машинтай хүмүүсээс агаарын татвар авдаг болгоё!
Тэгээд түүнийгээ эрүүл мэндийн салбарын төсөв рүү ордог байхаар бодъё. Ялангуяа автобус бааз, такси бааз г.м газруудаас татвар авах. Хувь хүмүүсийн унаанд биш зориулалтын таксинд сууцгааж хэвшье.

Мөн такси баазууд хувийн машинтай хүмүүстэй гэрээ хийж, тэр хүмүүсийг нэг удирдлагад оруулж хяналт тавьдаг системтэй болох хэрэгтэй байх. Наад зах нь шилэн дээрээ км бичиж наасан, дотор нь таксины дугаар, такси баазын нэр, жолоочийн бүртгэлийн дугаар наалттай байх, тийм зүйлгүй таксинд суухгүй байж чадвал үйлчилгээнд ахиц гарах болов уу. Түүнээс биш хичнээн ТВ, радиогоор үнэ их байна, буулга гэж яриад утгагүй зүйл мэт.

Тэгэхгүй бол одоогийн таксины маргаан, таксины жолоочидтой холбоотой элдэв гэмт хэргүүд байсаар л байх болно. Дээр нь өдөржин машин барьж Улаанбаатарын агаарыг хордуулж байгаа хүмүүс эдгээр хүмүүс болж байгаа. Зүгээр байж байгаад хордож байгаа хүмүүс нь хохирч байна шүү дээ!

Дээр нь маш буруу тогтолцоотой гэгдээд буй эрүүл мэндийнхээ даатгалын системийг шинэчлэж, эрүүл мэндийн салбараа түшиж авахгүй бол улам л бүрхэг болоод байна шүү ард түмээн!

Анагаахын сургуулийн сургалтанд анхаарах, болоод сурлага сайтай оюутнуудыг тэтгэлэгт хамруулах, эмнэлэгт асрагч, сувилагч зэрэг цагийн ажлуудаар энэ чиглэлийн оюутан сурагчдыг хангаж өгөх зэрэг ажлууд хийвэл болохгүй л юм байх даа.

Уг нь одоо хийж байгаа зарим юмнуудыг харахад зөв зүйл хийгээд байгаа боловч яг ажил хэрэг болохдоо тааруухан, буруу газраас нь эхлээд байх шиг байна л даа.

Жишээ нь тэр эмнэлгүүдийг хооронд нь сүлжээгээр холбож компьютержуулах ажил байна. Тэгтэл улсын томдоо орох эмнэлэг болох 2-р эмнэлэг дотоод сүлжээгүй гэсэн сураг дуулдсан.
Эхлээд эмнэлгүүд нь дотоод сүлжээтэй болж, тэр сүлжээгээ ашиглан өвчтөнүүдээ бүртгэдэг, дээш доош нь гүйлгээд байдаггүй, эмч нар нь сүлжээгээрээ хоорондоо харилцаад, өвчтөнүүдийнхээ талаар болоод эмнэлгийн бусад мэдээллээ сүлжээгээрээ хийгээд явдаг болсон хойноо эмнэлгүүдийг, хөдөөний эмнэлгүүдийг хооронд нь холбоно гэж яривал уг нь илүү. Гэхдээ ямар ч байсан холбоод авна гэдэг бол хоосон газар зам тавьчихсантай адил хэзээ ч хэрэглэж болох хэрэгтэй зүйл. Нэг шат урагшилж л байгаа хэрэг.
Харин эмнэлгүүдийн дотоод сүлжээ, эмч нарын сургалт энэ тэр гээд бодоод байхад тийм ч их зардалтай баймааргүй л юм шиг...

Уг нь бол тийм ч их үнэтэй ажил бишсэн. 1м кабел 200-500 төгрөг байдаг байсан, ихэнх компьютер сүлжээний карттай байгаа байх, холбох свич хабууд 15000-аас эхэлсэн л үнэнтэй байгаа. Энд нэг эмнэлгийн сүлжээний тоног төхөөрөмжийн зардлыг тооцоход тийм ч өндөр үнэтэй болохгүй нь харагдаж байгаа байх. Сүлжээ тавихын хувьд бол бараг хэн ч хийчих ажил. Харин сүлжээний хамгаалалт нууцлалын тал дээр мэдээж сайн байх хэрэгтэй. Манайд энэ чиглэлээр сурч, ажиллаж буй мэргэжилтнүүд хэдий цөөн ч гэсэн гадаадад энэ чиглэлээр сураад, мэргэжээд, ажиллаад амьдарч буй Датабэйс админ, сүлжээний мэргэжилтнүүд маш олон байгаа. Тэр хүмүүсээ урьж авчирч, зохих цалингаар нь хангаад тодорхой хугацаанд ч болтугай сүлжээгээ босгоод авчихад болмоор мэт...

Санал болгох нийтлэл: http://togoruu.blogspot.com/2008/12/1500.html

төрөл: Хувьсгалын | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 912 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
хахахихихөхө аррр хов хов монголд хаа сайгүй менежмент дутагдаад байгаа юм аа. Ядаж л эмнэлгийн менежмент, даатгалын менежмент, хөдөө аж ахуйн менежментээр диплом диссертаци бичихэд цөм хийлээ шдээ яах уу. Манайхан зорилгоо сайхан тодорхойлдог ч менежмент процесс процедур нойлын ногоон цагаан улаан тэг л дээ. энэ талаар түлхүү бэлтгэмээр байгаа юм
devil
dadido хэзээ бичсэн: 18:32, 2009-01-04 | |
Шинэ жилийн баярын мэнд хүргэе!
3apaa (зочин) хэзээ бичсэн: 13:56, 2008-12-31 | |
Будар будар цасанд
Буурал дэлхий цав цайж
Болор жүнзэнд оргилуун дарс дэвэрч
Баяр баярын дээд шинэ жил ирлээ!
Шинэ эрч хүч, аз жаргалыг хүсэн ерөөе!
altai mountains (зочин) хэзээ бичсэн: 10:07, 2008-12-31 | |
Маск зүүгээд ямарч нэмэргүй шүү дээ, үр үндэс нь байгаа цагт. Тэгээд ч манай монголчууд гангарах дуртай юм чинь маск зүүхгүйээ. САРС гарахад санаж байгаа биз дээ яалаа laughing
Melody хэзээ бичсэн: 09:18, 2008-12-31 | |
Хундага>
Би нүүрснээс биш машинаас л авъя гсн шүү дээ. Нүүрс угаасаа цахилгаан станцууд түлээд тэрнийг нь бусад паартай айлууд нь хэрэглэж байгаа болохоор эхний ээлжинд нүүрсийг орхиё... Нүүрсний талаар урд нь энд нэг бичсэн...
http://xvv.blogmn.net/18314/

Алтайн уулс>
Харин тийм эмнэлгүүдээ яг л тийм болгомоор байна. Жишээ нь одоо энд ч бас Сонгдо гээд Солонгосын эмнэлэг байгаа. Тэднийх Солонгост байдаг төв эмнэлэгтэйгээ хүртэл өдөр тутамд мэдээлэл солилцож байдаг гэсэн...

Тэр сүлжээний дотоод програмчлал энэ тэрийг бол шууд веб хэлбэрээр хийгээд зөвхөн эмнэлгийн дотоод сүлжээнээс бас эмч ажилчид нь нууц үгээр ханддаг өгөгдлийн баазын системтэйгээр хийж болмоор л санагддаг... Эхний ээлжинд нууцлал энэ тэрийг бүрэн хангаж чадахгүй гэвэл ДОХ г.м өвчнүүдийг зөвхөн бичиг цаасаараа хөтлөөд сүлжээнд оруулахгүй байж ч болно шүү дээ...
Уг нь би хамаатныхаа ахыг төгсөөд (Oracle, MS certified Database administrator ер нь бол энэ тал дээрээ нэлээн ажилласан туршлагатай, маш сайн мэргэжилтэн л дээ.) Монголдоо ирсэн бол компани байгуулаад энэ чиглэлээр гадаадад ажилладаг, сурдаг хүмүүстэй холбогдоод автосоорсинг маягаар ажиллуулаад хийхэд ч бас бизнес ч болчихоор юм гэж бодож байсан юм... Тэгсэн чинь зуны үйл явдлаас болоод ирэхээ түр хугацаагаар хойшлуулчихсан sad Гол нь тэр ажлыг хийхийн тулд тодорхой тендер энэ тэрд нь ялж байж хийх хэрэгтэй болох байх. Тэр нь мань мэтийн ялдаг ажил биш байх л даа tongue
Ямартай ч залбираад л сууж байхаас... ккк Санаж явбал бүтнээ гэж. Ер нь ч уг нь бол огт хийгдэхгүй биш бага багаар хийгдээд л байх шиг байна. Бас цөөхөн ч гсн хүмүүс орж ирж уншаад гардаг болохоор хэн нэг нь санаа авах ч юм бил үү гээд л бичээд байдаг юм. Блогоор минь зочлож, үзсэн харсан зүйлээ, саналаа бичсэнд, үнэтэй мэдээлэл өгсөнд баярлалаа big hug

Гишүүт> Би ч заримдаа 50-ийн цаасан маск авч зүүдэг л дээ. Өглөө оройд.tongue Гэхдээ тэр шүүгээд шүүгээд юу ч болохгүй л байх л даа. Уг нь өвчнийг бол нянг нь устгаж л эмчилдэг. Тэгэхгүй шинж тэмдгийг нь дараад, зөвхөн өвдөлтийг намдаах эмчилгээ хийгээд байвал улам архагшиж, хүндэрдэг. Түүнтэй адил нийгмийн асуудлыг ч бас түр зуур хүчээр шинж тэмдгийг нь дараад яваад байвал бүүр л эдгэрэхгүй архагшдаг мэт санагддаг...
xvv хэзээ бичсэн: 00:54, 2008-12-30 | |
өөр улсад ч бол мааскны бизнес цөм хийж байгаа даа. манайхан ядаж мааск өмсөхгүй юм аа
Gishuut хэзээ бичсэн: 23:23, 2008-12-29 | |
Zov zuil bichej..Medex zuilee xelii..sanaa onoo garch magad gej bodood..

End zarim xotuud ni oorsdiigoo baigali xamgaalax bus geed xuviarlaad exelchixsen..ter xot ruu oroxiin tuld zovshooroltei neg tiim naadag plakette xudaldaj avax estoi..tuuniigee ch ix shalgadag..avaaguig ni torgodog yum bna lee..Odooxondoo exlel todii bgaa ch ene talaar idevxtei xogjuulex gej xuuli ene teree zoxioj bgaa gesen..Orson orlogo ni bas chamlaxaar bish..ter xotiin tosol..end tendxiin zuil ruu..xeregtei gazar luugaa oruuldag..

Sain nariin sonirxvol xeleerei,,sudlaad uzii..

2. Bas l medex zuilee bichii..he he..
Zgr sanaa avaxaar..

End emnelguud dotroo suljeetei..koridor bolon haa gazar burtee dotood suljeenii utastai..xanandaa togtooson..ter ni dotroo unegui..gadagshaa zalgaval..bizness tarif geed mash xyamdruulsan tarif ..tai..emnelgiin emch nar peijer -eer duuduuldag..duuduulsan emch ni zaaval butsaaj zalgax uuregtei..tgd ter end tend bdag utasnaas shuud zalgadag ..dotroo.. tsag xyalbarchilsan..yaraltai zuild xurdan bx gazraa ochix bolomjtoi gex met..davuu tal olontoi..amidrald xeregjuulexed bas l bolomjtoi..

Internet suljee ni ..emnelegt zoriulsan tusgai programm bdag..terend ni emnelegtee irsen byx ovchtonii tuux ..date..shinjilgeenuud..gex met bugd xadgalagdaj bdag..zarim HIV zereg shinjilgee davxar xaalttai..emch nar..bolon nevtrex erxtei suvilagch..emnelgiin sanxuu zereg xymyyst tusgai nevtrex koduud bdag..Mon ter suljeegeeree busad emneleg..xuviin praxis ed nartaigaa xolboo barij..ovchtoniixoo tuxai medeelel buxniig tataad avchixdag yum bna lee..

tovchxon bichlee..

Gargaj bgaa sanaa chini taalagdlaa..Ug ni iim ix avyaslag programmist mergejilten xymyys bxad ene neeh xetsuu bish l bx..Tsag ueteigee tsug xogjood..yumiig ali bolox xyalbar..bolgovol bas l zgr gej bodoj bna..Sanal neg bna..happy
altai mountains (зочин) хэзээ бичсэн: 23:23, 2008-12-29 | |
зууханд нүүрс түлдэг хүмсээс авах татвараа юу гэж нэрлэх үү? хө
хундага хэзээ бичсэн: 22:31, 2008-12-29 | |
boduushtai l yum.
Зочин хэзээ бичсэн: 18:55, 2008-12-29 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)