Эрчүүдийн дур тавилтын талаар хэдэн зүйл…

2008-11-27,23:23
Эрчүүдийн бэлгийн сэрэл, хөрөлтийн талаар бишгүй ярьж бичдэг мөртөө тэдний дур ханалт, тавилтын талаар хавьгүй бага ярьдаг. Тиймээс үүнийг бяцхан ч атугай залруулъя. Ингээд уншигч та бүхний мэдэхийг хүссэн зарим асуултын хариуг ном сонин, эрдэмтдийн судалгаа, түүвэр зэргээс олж авснаа хүргэе.

Дур тавилт, үрийн шингэн гадагшлалт хоёр нэг зүйл мөн үү?
Яг үнэндээ нэг зүйл биш юм байна. Дур ханалт, таашаалыг эр хүн үрийн шингэнээ гадагшлуулах мөчид мэдэрдэг. Яг дур тавилт нь галт уул мэт оргилсон, сүүтэй цай шиг дэвэрсэн ч байж болно, эсвэл бүр мэдэгдэх төдий сулхан ч байж болно. Сүүлийнхийг нь дур тавилгүй үрийн шингэн гадагшилна гэж нэрлэдэг. Харин үрийн шингэн гадагшлалгүй дур тавина гэж байхгүй. Сексийн “машин” мэт өндөр чадавхитай эр долоо угсруулаад тавьчихдаг юм аа гэхэд найм дахь удаагаа яаж ч хүсээд дур тавих үрийн шингэн байхгүй болчихсон байна шүү дээ. Энэ тохиолдолд, өөрөөр хэлбэл гадагшлах үрийн шингэн байхгүй бол өөрийгөө л зовоохоос өөр юмгүй ээ гэсэн үг.

Хэдэн удаа дараалан дур тавихыг хэвийн гэж үзэх вэ?
“Тавиад л, хийгээд л…” гэж өөрийнхөө ч юм уу, хэн нэгний тухай бахархангуй ярих яриаг сонссон бол ихэнх тохиолдолд “үлгэр” ярьж байна гэж бодох хэрэгтэй юм. Эр хүний үрийн шингэн минут тутамд боловсордоггүй л байхгүй юу. Үйлдвэр биш хүн шүү дээ. 25 хүртэл настай, айхтар дурласан, эсвэл сэрэл хүсэл нь асар их хөдөлсөн эрэгтэйн хувьд дараагийн хурьцал хийхэд бэлэн болох хүртэл 3 минут шаардагддаг бол нас ахих тусах энэ зай улам холддог. Байнгын, тогтмол бэлгийн харьцаатай хосуудын хувьд нэг удаадаа нэг л дур тавилтаар хангалттай таашаал авдаг. Харин өөр хамтрагчтай хийх бүртээ хүн яагаад ч юм “дээд амжилтанд” тэмүүлдэг болохоор 2-3 дараалан тавьдаг гэнэ. Эрэгтэйд нь ч, эмэгтэйд нь ч түүнээс их хэрэггүй байдаг ажээ. Харин хурьцлын хоорондын зай нь мөн л наснаасаа хамаарч янз бүр байна. Тийм болохоор нэг дор 7, 10, 14 гэж хэлж байгаа бол ердөө л бадарчингийн үлгэр…

Эрэгтэйчүүдийн “дур үл тавилт” гэж ер нь байдаг юм болов уу?
Байдаг юм байна. Тархины бор давхарга гэмтсэнээс, бэлгийн замын эрхтнүүдийн түр зогсолт /мэс заслын дараа болон халдварт өвчин туссан үед/ гэх мэтээр шалтгаан нь олон янз. Мөн нуруу нугасны өвчлөлүүд зарим үед “дотогш эргэж тавих” дур тавилтанд хүргэж болзошгүй гэнэ. Өөрөөр хэлбэл дур тавих үед үрийн шингэн гадагшлах биш, харин шээсний сүв рүү ордог. Энэ нь дур тавихгүй байна гэж тооцогдох боловч, шээсэнд шинжилгээ хийхэд эр бэлгийн эс илэрнэ. Харин энэ тохиолдолд бэлэг эрхтний хөвчрөлт хэвийн байдаг байна.

Үрийн шингэн эрт гадагшлах гэж юу юм бол оо?
Уг нь орчин үеийн сексийн тухай онолд ийм ойлголт байхгүй. Харин “хосуудын нийлэмжгүй байдал” гэдэг ухагдхуун бий. Уг нь бол эрэгтэй нь 10 юм уу 40 секундийн өмнө, хойно дур тавих нь хамаагүй, зөвхөн хосууд аль аль нь таашаал хүртэх л ёстой. Тиймээс үрийн шингэн эрт гадагшлах гэдэг нь сексологийн гэхээс илүү сэтгэл зүйн асуудал юм. Ингэж эрт тавьдаг гэгддэг эрчүүдийн 80 хувь нь зүгээр харилцан яриагаар л эмчлэгддэг байна.

Эрчүүд сэрлээ хэд хоногоор барьж, дур тавихгүй байх нь биеийн эрч хүчийг сэргээж нас уртасгадаг гэх юм, үнэн болов уу?
Ээ дээ эрчүүд минь, энэ хамгийн том төөрөгдлийн нэг гэнэ лээ шүү. Сексологичид, “франц эрчүүд хайр дурлалынхаа амьдралд энэтхэгийн йогичид, хятадын даосуудаас аз жаргалгүй байна гэж байдаггүй юм шүү дээ” гэж анхааруулсан байна билээ. Сексийн үйл явцыг зохиомлоор уртасгах нь /ялангуяа 40 наснаас хойш/ эр хүний биенд зөвхөн хор л учруулна. Сексийн үед хүний цусны даралт өндөрсөж, судасны цохилт олширдог. Энэ нь зөвхөн бие махбодын биш сэтгэл санааны, бас дааврын ачаалал юм. Тэгээд ч секс бол амралт, таашаал тул түүнд яг л ингэж хандах ёстой болохоос биш ажил юм уу шашны дадал болгож хэрхэвч болохгүй.

Бэлэг эрхтний хөвчийг таслах нь эр хүний дур тавилтанд нөлөөлдөг юм болов уу?
Бэлэг эрхтний хөвчийг таслахад хунирсан байдаг арьс нь тэнийж тээрхий нь ил гарч ирэх бөгөөд байнга ийнхүү “нээлттэй, задгай” байснаар мэдрэмтгий чанар нь буурдаг. Тиймээс хөвчийг нь тасалсан эрчүүдийн бэлгийн ажил жирийн эрсийнхээс арай удаан байдаг гэнэ.

Эр хүний дур тавих нь эмэгтэйчүүд шиг байрлалаас хамаардаг болов уу?
Адилхан гэнээ. Яг л тэр хэмжээгээр хамаарна, гэхдээ яг тийм байдлаар биш. Байрлалаа өөрчилснөөр эмэгтэй биеийнхээ өөр цэгүүдийг өдөөж, өөр мэдрэмж авах бөгөөд энэ нь дур ханалтанд нь нөлөөлдөг. Харин эрчүүдэд бүсгүйгээ харах өнцгийн өөрчлөлт чухал байдаг байна. Эрчүүд нүдээрээ дурладаг гэдгийг мартаагүй биз? Тийм болохоор эрчүүд бүсгүйгээ болж өгвөл “бүтнээр харж” байхыг илүүд үздэг байна.

Үрийн шингэний гадагшлах байдал юунаас хамаардаг юм бол?
Заримдаа үрийн шингэн “ёслолын буудлага” хийдэг биз дээ? Заримдаа дуртай дургүй сулхан урсдаг. Ер нь бол эхний дур тавилт ингэж “буудна”. Харин хоёр, гурав дахиас эхлээд зүгээр урсан гарна. Ингэж хүчтэй, сайн цацагдаж байгаа нь бэлгийн замын эрхтнүүд сайн ажиллаж байгаагийн шинж бөгөөд эхний удаа ч гэсэн сулхан гарч байвал үрийн шингэн хэт унжгар /зунгааралдсан/ байна гэсэн үг. Ийм байдал үрийн шингэнийг гадагшлуулахгүй удах, хламид тусах /БЗХӨ/, ханиад хүрэх, түрүү булчирхайн өвчлөлийн эхэн үед ажиглагдана. Тиймээс үрийн шингэн ингэж сул гадагшилж байвал эмчид очих хэрэгтэй гэнэ. Настай хүнийх яадаг бол гэж бүү санаа зов. Үрийн шингэний хэрхэн гадагшлах нь наснаас огт хамааралгүй юм байна.

Бэлгийн ажил хийх бүрт заавал дур тавих ёстой юу?
Эмэгтэйчүүдийн хувьд бол энэ огт асуудал биш. Тэд хурьцал болгонд дур тавихгүй байж болно, ингэлээ гээд ноцтой зүйл байдаггүй. Эрүүл эрэгтэй хүнд ч зарим тохиолдолд ийм байж болно. Ер нь “сайн эр” бүсгүйгээ дур тавиулаад өөрөө зүгээр л больчихож ч болно шүү дээ. Харин бэлгийн ажил бүр чинь юм уу, хурьцлын талаас илүү тохиолдолд дур тавихгүй байвал яаралтай эмчид очих ёстой гэнэ.

Үрийн шингэнээ гадагшлуулахгүй удах нь ямар үр дагавартай гэж?
Үрийн шингэнийг гадагшлуулахгүй удах нь ихэнх тохиолдолд түрүү булчирхайн өвчлөл болон бусад үрэвсэлт өвчний эх суурь болдог байна. Ер нь удаан хугацаагаар суугаа ажил эрхэлдэг бөгөөд үүндээ анхаарал тавьдаггүй бол бага таазны үйл ажиллагаанд тун хортой. Юлий Цезарь хүртэл хаан сэнтийндээ сууж улс орноо удирдахдаа тодорхой хугацаа бүрт завсарлаад, эрхтнийг нь хөхөж дур тавиулах үүрэгтэй хоёр шивэгчин байнга хүлээж байдаг “амралтын өрөөндөө” орчихдог байсан гэнэлээ. Амьдрал чинь олигтой цэгцэрч өгөхгүй, үгүйдээ л сэтгэл нийлэх “хамтрагч” олдохгүй бол ядаад гар хангалга ч болов хийж, зохих үед нь үрийн шингэнээ гадагшлуулж бай гэж эмч нар нэгэн дуугаар зөвлөдөг юм билээ.

Бэлгийн ажил хийлгүй дур тавих тэгээд хэвийн үзэгдэл үү?
Сэтгүүл дээрх “хачин, чамин” зургийг хараад л болоо…. Хэрвээ ингэж байгаа бол энэ үрийн шингэн гадагшлалт биш, харин үрийн шингэнээ “мэдрэлгүй алдах” хэмээх өвчин. Энэ өвчин түрүү булчирхайг тойрон байрладаг булчингуудын үйл ажиллагаа муудсанаас үүснэ. Тэгээд ч, түрүү булчирхайн нэлээн даамжирсан өвчлөл гэсэн шүү.

Эрчүүд ердийн биш, аман сексээр илүү дур тавьдаг гэнэ үү?
Үгүй ээ, энэ бол цэвэр хувь хүний өөрийн нь сонирхол, таашаалаас болдог гэнэ. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Өглөө бүр минет хийх нь /бэлэг эрхтнээ хөхүүлж дур тавих нь/ эр хүнийг бэлгийн сулралд хүргэдэг. Амны хөндийд зөвхөн шүдийг цоолох биш өөр олон “ид шидтэй” нянгууд шөнөжингөө бужигнаж, бүл нэмчихсэн байдаг. Хэрвээ тэд шээсний сүв болон үрийн шингэн дамжих сувагт орвол таатайяа үржих нөхцөл тэнд хангалттай байдаг бөгөөд янз бүрийн үрэвсэлт өвчин үүсгэнэ… Тэгээд дээрээсээ гурав дахь хариултыг эргээд хар даа!

Эрчүүдийн хэрэглэдэг хоол хүнс нь үрийн шингэний амтанд нөлөөлдөг үү?
Нөлөөлдөг юм байна. Амттан, жимс, жимсгэнэ нь үрийн шингэнийг илүү амтлаг болгоно. Харин сармис бол өөрийн нь ердийн амтыг эвдэх төдийгүй үнэрийг нь ч өөрчилнө. Бэлгийн замын эрхтнүүдийн үрэвсэлт өвчин үрийн шингэнийг гашуун юм уу бүр бөөлжис цутгам тунгалаг болгоно. Тиймээс эхнэр, амрагуудад нь зөвлөхөд хэрвээ үрийн шингэний амт нь “нэг л биш” байвал шударгаар “муухай байна” гэж хэл. Тэгээд хоол ундыг нь зохицуулах юм уу, хэрэгтэй бол эмч рүү хөтлөөд яв. Тэр уурлана уу, гомдоно уу хамаагүй. Эцсийн эцэст түүний өөрийн нь эрүүл мэндийн тухай ярьж байна шүү дээ. Тэхээр ойлгох байлгүй.
 

Энэ бичлэгийг би бичээгүй, таалагдсан учир дараах блогоос блогтоо хуулж тавьсан болно: http://saylorgirl.blog.mn/

төрөл: Хайр, секс, бас бус | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 3186 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Та бөөр худалдаж авмаар байна уу, эсвэл зарахыг хүсч байна уу?
Бөөрний үү? Чи байна шүү дээ
Бөөрийг зарах боломжийг хайж олох
Санхүүгийн эвдрэлээс болоод юу хийхээ мэдэхгүй байна
Үүнийг хий, тэгээд өнөөдөр бидэнтэй холбоо бариарай
Бөөрнийхөө мөнгөний хэмжээ. Миний нэр бол Doctor UMAR
Би бол UMAR Clinic-д нефрологич юм. Манай клиник
Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид бас эмчилдэг
Бөөрний худалдан авалт, шилжүүлэн суулгах
Холбогдох хандивлагч
Бид Энэтхэг, Турк, Нигери, АНУ, Малайз, Дубай, Кувейт улсад байрладаг
Хэрэв та бөөр худалдаж авах, худалдан авах хүсэлтэй бол бүү хий
И-мэйлээр бидэнтэй холбоо бариарай.
И-мэйл: doctorumarclinic@gmail.com

Хүндэтгэсэн,
DR UMAR.
DR UMAR (зочин) хэзээ бичсэн: 12:17, 2018-1-19 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant