Innovation-2008 - Эхлэл

2008-11-27,14:45
Үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Цаашидаа зөвхөн эрүүл мэндийн салбараас халин олон салбарт шинийг бүтээгчид ОД болон гялалзаж, бусдад үлгэр дуурайл болоосой гэж ерөөе.

11-р сарын 25-ны өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдэмийн театрын тайзан дээр "УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА нэртэйгээр Эрүүл Мэндийн салбарын шилдэг шинэ санаачлага бүтээлүүдийг шалгаруулах Innovation Awards 2008 үйл ажиллагааг үзсэн юм. Зөвхөн, дуучин жүжигчин урлагийнхан л од байдаг, тэд л тайзан дээр шагнуулж, бусадын нүдэнд нулимс цийлэгнүүлж, атаархалыг нь төрүүлэн шүтэгддэг биш юм байна. Эрдэм мэдлэгийг дээдлэх бүхэний эхлэлийг тавьсан гэж бодож байна. Яах аргагүй юмыг харуулж үзүүлж таниулахгүй л бол чимээгүй дарагдаад өнгөрдөг мэт. Хийж бүтээж байгаа нь шалгарч шагнуулж урам орж явах ёстой юм болов уу. Хүн гэдэг амьтан угаасаа хар гээд нүд заяасан болохоор сайхан өнгөнд дуртай, бас урамаар тэжээгдэж хөглөгдөж, алга ташилтаар жигүүрлэж амьдардаг амьтан юм уу.

Ямартай ч тэнд байсан эрдэмтэн багш нар, шалгарч байгаа хүмүүсийг хараад тэр тайзан дээр гарч шагнал аваад зогсох юмсан, хийж бүтээчихээд өөрөөрөө бахархан, багш нарыгаа, ээж аавыгаа баярлуулаад зогсож байх юмсан гэсэн бодол олон хүний толгойд төрсөн нь дамжиггүй.

Хэдий жижиг сажиг өөлөх зүйл байсан ч гэлээ маш гоё зохион байгуулалттай, их сайхан ажиллагаа болж өнгөрсөн. Үүнийг зохион явуулсан залуусдаа болоод, ийм сайхан зүйлийг дэмжиж хандив өргөж ивээн тэтгэсэн байгууллагуудад үнэхээр баярлах сэтгэгдэл төрж байна. Баярлалаа гэж хэлмээр байна.

За тэгээд цаашид энэ шалгаруулалт улам их өрсөлдөөнтэй, бүх хүн мэддэг, Пентатоник шиг оюуны том баяр болж бас олон олон шинэ санаа, шинэ сайхан зүйлсийг гаргаж ирж оюунлаг, оюун ухааныг бишрэн дээдэлдэг улс, ард түмэн байж хөгжин дэвжиж, олон олон Нобелийн шагналтнууд Монгол улсаас төрөн гарч Innovation-ы тайзнаас Нобелийн шагналтангууд төрөн гарахын ерөөл дэвшүүлье!

Аа тийм бас Оюутан Инноваци шагнал авсан оюутан залууг хараад би оюутан байхдаа яагаад ийм байж болохгүй байсан гэж, одоогийн оюутан залуус яагаад ийм байж болохгүй гэж бодсон. Хичээлээсээ илүү гараад бүүр тийм мундаг зүйлийг хийж чадаж байгаа нь бахархамаар байна лээ. Цаашдаа ч олон олон оюутан залуус шинийг санаачлан бүтээж, оюутан инноваци-ын шагналтанууд гарч ирэх бизээ.

За тэгээд зохион явуулсан болоод, шалгарсан залуус, эрдэмтэн судлаачид, багш нартаа цаашидын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Innovation сэтгүүлийн веб хуудас руу зочлоно уу: http://innovationjournal.mn
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1043 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)