10 оюутны 1 нь БЗХӨ-тэй

2008-11-23,01:55
Монголоогийн блог дээрээс доорхыг уншлаа:

Оюутнууд эмчийн үзлэгт хамрагдлаа

Эрүүл мэндийн яамны тушаалаар өнгөрөгч аравдугаарын 10-аас арван нэгдүгээр сарын 1-ний хооронд Улаанбаатар хотын нийт их дээд сургуулиудын нэгдүгээр курсын оюутнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулжээ. Үзлэгт нийт 6175 оюутан хамрагдсанаас 498 оюутан  буюу 9,6 хувь нь бэлгийн замын өвчтэй гэж гарсан бөгөөд хамгийн харамсалтай нь, эдгээр оюутнуудын 90 орчим хувь нь охид байсан гэнэ. Хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудын хувьд бичиг баримтаа нийслэлд шилжүүлээгүйгээс болж ямар нэгэн байдлаар өвдлөө гэхэд наад зах нь өрхийн эмнэлэгтээ ч үзүүлэх боломжгүй хүндрэлтэй байдаг ба уг үзлэг нь харин ч оюутнуудад тустай зүйл боллоо гэж үзэж байна.

гэнээ. 10 хүний нэг гэхээр аймар байгаан шүү…Онигоо санаанд ороод...
Чукчаа 5 дахь хүүгээ төрөхөд нь Шао Лин гэдэг нэр өгчээ. Яагаад гэсэн чинь дэлхий дээрх 5 хүн тутмын 1 нь хятад байдаг гэж сонссон болохоор :-p Тэрэн шиг 9 охинтой унтахад 10 дах нь өвчтэй байхнээ аймар аймар :((
Тэгээд сэхээтэн болох гэж байгаа оюутнууд нь ийм байгаа юм чинь цаана нь бүүр аймшигтай тоо байгаа байх даа...

Залуусаа ухаантай, санаатай байхгүй бол гэцүү л болж байгаа юм байна даа...
Хайр сэтгэл чи хаашаа алга болчихсон юм бэ дээ. Монгол улс, Монгол улсыг харж байдаг тэр бурхад нь хаашаа алга болчихсон юм бэ?

төрөл: Уншуулмаар | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 809 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
бэлгийн замаар л тусаж байгаан иймээс л залуусаа бэлгэвчээ шүтээчээ, ядаж өөрийгөө хамгаалах бас бусдыг..
orchid хэзээ бичсэн: 20:35, 2009-12-04 | |
муу л байна даа монголчууд эрүүл баймаар байна...
g84 хэзээ бичсэн: 19:21, 2009-01-04 | |
өө зазө. албадан эмчилмээр юм. аягүй бол эмчлүүлэхгүй явсаар байгаад дууслаа. наадах чинь бүртгэлтэй нь бүртгэлгүй хэд билээ...МЗХ ИЧИЖ зовох юмгүй аян зохиомоор юм
dadido хэзээ бичсэн: 18:40, 2009-01-04 | |
Сэтгэгдэл
директор> Ядаж хамгаалаад сурчих, бэлгэвч хэрэглээд сурчих хэрэгтэй л дээ. Сексийг хориглоод утгагүй байх. Уг нь бол хайрыг дээдлэж, тохиолдолын хавьталд орохгүй байдаг бол...

кент> Баас наалдчихсан зүйлийг цэвэрхэн болгож харах нь утгагүй хэрэг биш үү? Арчих хэрэгтэй байх л даа...

гэдэн годон> Арван жилийн болоод, гэр бүлийн сургалт таниулга, ёс суртахууны доройтлын л илрэл байх л даа. Мэдээж үүний цаана эрчүүд байгаа нь ойлгомжтой. Харин 1-р курсын хөвгүүд өвчин бага авсан байгаа нь тэд хоорондоо бэлгийн харьцаанд ордоггүй гэдэг нь харагдаж байгаа байх л даа...

Баатар> Харин тийм
xvv хэзээ бичсэн: 14:31, 2008-11-27 | |
бодит зүйл ийм л байгаам байна даа.

galbaatar хэзээ бичсэн: 19:11, 2008-11-24 | |
Охидууд хар багаасаа эрт бэлгийн харицаанд орох гэж ярдгийн учирийг би ойлгодоггүй.Гэхдээ бас эрчүүдэд ч гэсэн буруу бгаашдээ,тэд эр хүнтэй хавитаж бж л тэр өвчнийг авч бгаа.Тэхээр эрчүүд маани бас арчаагүй л бгаа биздээ.Ер ни тэгээд охидуд маани байнга эмчийн үзлэгт орж бх хэрэгтэй,даан ч зарим ни ичдэг юмуу хайшаайин....тэр болгон үзүүлээд эрүүл мэндээ анхаараад яваад байдаггүй ни хачирхалтай.Уг ни тэгж их ичээд бхаар юм биш л баймаар юм шигээ........ааая нөгөөдөх чин аймар юм бичсэн хэхэхэ... blushing
zoogie25 хэзээ бичсэн: 16:13, 2008-11-24 | |
арай оор ontsgoos harval 10 oyutnii 9 ni eruul. bas ch yah ve. gerel gegee olj harmaar baishte
kent хэзээ бичсэн: 13:05, 2008-11-24 | |
балиар заваан юмнууд сураад xийгээд бутээгээд явж бx ёстой байж ингээд xогийн сав болчиxоод л явж байxийм даа.
director (зочин) хэзээ бичсэн: 10:00, 2008-11-24 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)