Хайргүй сексийн сул талууд...

2008-8-4,11:58
itsme -н блогоос нэг бичлэг уншаад (хатуухан бөгөөд энгийн үгээр үнэнийг гоё хэлсэн байлээ. Нэрэн дээр нь дарж ороод уншаарай...), бас Ободын сүүлийн бичлэгийг уншаад бодоод тооцоод үзсэн чинь... tongue

...Найзууд ч янз бүрийн л юм ярьдын. За ер нь албан ёсны бичнээ winking


Ганц удаагийн үйлдлээс болоод дараа нь олон жил шаналж, үр удамдаа гай тарих зүйл хийх үү? Элэг болон умайн хүзүүний хорт хавдар гээд хавдрууд хүртэл бэлгийн замаар дамждаг гэдгийг мэдэх үү? Папилома, герпес, дох, гепатит-B ба С буюу элэгний шар гээд вирусын гаралтай олон өвчнүүд бэлгийн замаар дамждаг. Тэрэн дотор ДОХ шиг шууд хүнийг үхүүлчихдэггүй ч гэсэн өөр бусад эдгэрдэггүй өвчнүүд, хавдрууд ч байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Бэлгэвч хэрэглэхэд тусах магадлал нь багасдаг боловч бас тусах магадлал нэлээдгүй өндөр байдаг юм. Тиймээс ч бэлгэвч хэрэглэх нь хэдий хамгаалдаг боловч 100% бүрэн хамгаалж чадахгүй юм.

2-рт буюу бас нэг зүйл бол сайн мэдэхгүй, хайртай биш хүнийг жирэмсэн болгочихвол ямар вэ. Аборт хийж хүүхдээ алах уу?
Аборт буюу үр хөндөлт нь эмэгтэй хүний биед маш муу  нөлөөтэй, бүр ганц удаа аборт хийлгэснээс болоод үргүй болсон хүмүүс ч цөөнгүй байдаг. Эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд үнэхээр хортой зүйл гэдэг юм билээ. Тиймээс хайртай биш хүнтэй секс хийхээр болбол сайн хамгаалах хэрэгтэй. Хэрвээ болдог бол аль болох тэвчсэн нь дээр юм.
Нэг өдөр л нэг удаа санаандгүй унтчихсан бүсгүй энэ чиний хүүхэд гээд хуулбарыг тань дагуулаад ороод ирвэл гэцүүеээ sad Уг нь болдог бол гэрлэхээсээ өмнө эхнэртэйгээ хамт ДОХ-ын шинжилгээнд ордог гэсэн тэрэн шиг бусад зарим вирус гепатит энэ тэр өвчнийг үзүүлэх хэрэгтэй ч юм шиг...

3-рт ер нь бол хайргүй хүнээсээ, таалагдаагүй хүнээсээ олигтой таашаал авдаггүй байх гэж би боддог. Хаа хамаагүй хачин аймшгийн юмнууд руу эрхтнээ шургуулж явдаг бачка нарыг ойлгодгүйм... Ер нь л нүхтэй юм олдуул турба байсан ч шургуулах шахдаг байх нь хэтэрхий өөрийгөө доош нь хийж байгаа хэрэг биш үү.

4-рт бас хайргүй охидуудыг дасгачихаар бас шаналгаатай. Тэгээд л эмэгтэй л хүн болсон хойно дасдаг, дурладаг... Ямар нэгэн байдлаар хүнийг гомдоож салах болдог. Сайхан дурсаад санаад үлддэг гэдэг ч эмэгтэй хүн цаанаа гомдож үгүйлж, өөр хүнтэй болсон ч заримдаа ганц учирсан хэн нэгнийг мартддаггүй тохиолдол байдаг гэдэг. Таньдаг охидуудтайгаа хайргүй байж секс хийх нь ч ер нь бол тийм ч сайхан зүйл биш л гэж боддог. Дараа нь тэгээд янз бүрийн худлаа, үнэн юм ярьж зугтаж байж л салах болдог юм шиг байгаа юм хүмүүсийг хараад байхад...

5-рт ихэвчлэн тохиолдлын сексийг хүмүүс согтуугаар их хийдэг. Тохиолдлын биш ч байсан гэсэн согтуудаа сайн хамгаалж байгаарай. Тэнэг мулгуу, эсвэл төрөлхийн өвчтэй хүүхэдтэй болчихвол ямар сайн байх вэ дээ. Нөгөө индианууд хүүхэддээ Цоорхой кондом гэдэг нэр өгдөг шиг юм бүү хийгээрэй winking Тэрэнтэй тэрэнгүй хоол хүнс, агаар ус маань бохирдоод төрөлхийн гажиг, согогтой хүүхдүүд төрөх нь маш их ихсэж байгаа шүү дээ.

6-рт залуус нэг нэгнийгээ маш их даган дуурайдаг. Зандан байхаас, онгон байхаас ичдэг болчихсон. Уг нь энэ чинь хүн ичээд байх зүйл биш. Янхантай унтаж зандангаа тайлсанаас л дээр зүйл шүү дээ. Ер нь насанд хүрээгүй байхдаа яаран сексийн харилцаанд орох нь бие мах бодын, болоод сэтгэл санааны маш их гажуудлыг үүсгэж болдог. Мэдээж бүгд тийм муу байна гэсэн үг биш ч маш их олон талаар муу сөрөг нөлөөтэй. Адаглаад л эрт бэлгийн харьцаанд орсон охид таргалах хандлага их байдаг гэдэг юм. Гэхдээ махлаг охин байлаа гээд эрт бэлгийн харьцаанд орсон гэж ойлгож болохгүй л дээ. Таргалах турах өөр олон шалтгаан байдаг болохоор. Ямар ч байсан насанд хүрээгүй хүн уншвал эрэгтэй ч байсан эмэгтэй ч байсан (Золбоо гэж нэр өгнөө гэх гээгүй шүү winking ) секс хийхэд яараад байх зүйл байхгүй, амьдрал чинь чиний өмнө нээлттэй. Хэт эрт бэлгийн харьцаанд орчихоод бүрэн таашаал авч чадахаа болиод насан туршдаа сэтгэл дундуур, сексийн сайхныг дахин мэдэрч чадахгүй болсон хүмүүс ч байдаг юм шүү...

Тэгвэл сексийн дур хүслээ яаж дарах вэ гэж үү? Ер нь секс их хүссэн үед спортоор хичээллэх л хамгийн зөв алхам. Спортоор хичээллэхэд секс хийснээс ч илүүтэйгээр биед секс хийх үед үүсдэг бодисууд үүсч бие мах бод тайвширч дур буурдаг.
Бас гар хангалага ч хийж болно. Гэхдээ мэдээж хэтрүүлээд, эсвэл хэт удаан хэдэн жилээр хийгээд яваад байвал энэ ч бас сөрөг муу нөлөөтэй. Тиймээс өөрийнхөө насан турш хайрлаж чадах хүнээ эртхэн эрчимтэйхэн шиг хайж олоод хамт байсан нь дээр байх гэж бодож байна. Хэсэг хугацаанд тусдаа байж тэвчиж байгаад, эргэж уулзаад хийхэд секс лайтай байдаг гэжуга бас ххх

Зун болчихсон гадаадад сурдаг охидууд ирчихсэн болохоор тэгдэг юмуу? эсвэл нимгэн хувцаслачихаар тэгдэг юмуу мэдэхгүй... Орой үдэш салхинд гарахад хэцүү л болчиж. Зөрж өнгөрөх охидуудыг алдалгүй харах гэж нүд зүтгээд, тэрэнд нь хүзүү хэлмэгдээд байхымаа tongue Монгол охидууд маань яасан ч хөөрхөн, ямар ч үзэсгэлэнтэй юм бэ... Асар гэцүү болчижээ хэхэ Ер нь тэгээд бас ихэнхи нь л амралтаараа найз нөхөдтэйгээ уулзаж бар, дисконд их орж бас янз янзын л юм сонсогдох юм...

Ямар ч байсан залуусаа эх орны маань ирээдүй бидний хүүхдүүд учир тэд нар маань эрүүл эцэг эхээс эрүүл төрөх ёстойшд. Тэгээд бүх залуусыгаа нэг нэгэндээ үнэнч бас аминдаа хайртай байгаасай л гэж боджийно. Хайртай хүн, үерхдэг байнгын сексийн хамтрагч байхгүй нь жоохон тэвчиж байгаад түүнийгээ олоод аз жаргалтай байхыг хүсье!

Монголын үрс маш олон болтугай гэдэг. Гэхдээ Монголын үр удам асар олон бас эрүүл чийрэг, элэг бүтэн, ухаан саруул болтугай. Тэрнээс өнчин өрөөсөн, өвчтэй тэнэг байхын хэрэг байхгүй байх!!!! sick Жинхэнээсээ эх оронч гэж боддог бол энэ тал дээрээ ч анхаарч байя залуусаа.

За тэгээд сайхан сексийн жинхэнэ сайхан амтыг мэдэрч, хамгийн хайртай хүнтэйгээ доорх хөгжмийг тоглоорой big grin

төрөл: Хайр, секс, бас бус | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 1946 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Not haraad yaj togloh bilee gej bodoh btal ter door n not maani 3 boltson yavhiin
Dashka (зочин) хэзээ бичсэн: 01:14, 2015-9-28 | |
Uneheer zuv sedev hundujee uunees l uuriiguu hundleh uruuliig hairlah setgel garna shu de. Ohid zaluus maani buy biynee unelj hundelhee bolison yum shig ajiglagdaj haragddag(medeej bugdiig n heleegui shu) ohiduudaa l uhaantai bas une tsenetei uursdiiguu hairlah zuv shiidver gargaj bgaarai gej nemj helmeer bn.
Dashka (зочин) хэзээ бичсэн: 01:05, 2015-9-28 | |
ih bayarlalaa t1 shiidver gargah gej blaa unshaad tiim shiidver gargah gej bsn daa ooroosoo ichlee. Uul ni ireeduin huuheddee ih sanaa zovdg bailaa harin heseg hugatsaand tolgoi min ergetsn bj тэврэлт
bayarlalaa хэзээ бичсэн: 20:13, 2015-3-30 | |
BIG LIKE
Зочин хэзээ бичсэн: 05:40, 2012-12-15 | |
тийм ээ хайргүй секс баба. Хайртай секс гого. Даан ч залуус маань тохиолдлын секст маайр дуртай юм шиг. Олон залуутай, хүүхэнтэй явбал "баатар" ч гэх шиг. Тиймээ эх оронч гэж боддог юм бол энэ тал дээр анхаарах л ёстой.
dadido хэзээ бичсэн: 22:23, 2010-5-1 | |
гоё
таалагдлаа алга ташилт
Ганхүү (зочин) хэзээ бичсэн: 22:16, 2010-5-1 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant