Үнэ цэнэ

2017-6-15,01:12
Өдөрт 50 копейкны шан харамж авдаг зарц эзэн дээрээ ирж

-Та яагаад Иванд өдөрт 5 рубль харин надад 50 хан копейк төлдөг юм бэ? Хэмээн гомдоллож гэнэ. Тэгтэл эзэн
-Чи энэ гадаа юун тэрэг зогсоод байгааг мэдээд ирээч гэв. Зарц ч хурдан гүйн гарч ирээд
-Эзэнтээн өвс ачсан тэрэг зогсож байна гэлээ. Эзэн,
- Хэзээ хадсан өвс юм болдоо? Чи нэг мэдээд ирээч гэв. Зарц ч дахин гүйн гарч ирээд
-Энэ зун хадсан өвс гэнэ ээ гэжээ. Эзэн,
- Өвсөө зарах юм болов уу? Хэмээн дахин асуулт тавихад зарц мөн л хурдан шаламгай гүйн гарч одов.
-Эзэнтээн, тэр өвсийг зарна гэж байна. Эзэн инээмсэглэн
-Тэгээд хэдээр зарах юм болдоо? Хэмээн дахин асуулаа.

Зарцыг гүйн гараад ирэх хооронд нөгөө өдрийн 5 рублийн шан харамж авдаг зарц Иван нь ороод ирчихсэн байв гэнэ.

Иван:
- Эзэнтээн, манай хашааны гадаа хадсан өвс ачсан тэрэг байхаар нь очоод асуусан чинь энэ зун хадаж хатаасан өвс гэнэ. Тэгээд хэдээр зарах гэж байгааг нь асуухад 5 рубль гэхээр нь манайх энэ өвөл тэртээ тэргүй өвс авах шаардлагатай тул үнэ тохироод үзье хэмээн шийдээд 3 рублиэр авах болгочихлоо. Тэгээд л таны зөвшөөрлийг авах гэж ирлээ гэв.

Эзэн зөвшөөрч байгаагаа толгой дохин илэрхийлээд Иваныг явуулсны дараа нөгөө гомдол гарган барьцалдаад байсан зарцдаа хандан

- За чи харж байна уу? Би чамд хийх ёстой бүхнийг чинь нэг бүрчлэн хэлж, сануулж,гуйж байж хийлгэдэг харин Иван сэтгэлээсээ идэвх санаачилга гарган ажилладаг болохоор миний хийх ажлын тэн хагасыг нь нугалж өгдөг . Идэвх санаачилгатай чин сэтгэлээсээ ажилладаг хүн чам шиг 10 хүнээс ч илүү үнэтэй байдаг юм.Тиймээс ажлыг чин сэтгэлээсээ идэвхи санаачилгатай гүйцэтгэдэг хүн ямагт үнэ цэнэтэй байдаг юм даа хэмээн тайлбарлаж өгсөн юм гэнэ билээ.


#хуулав
төрөл: Уншуулмаар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 35 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant