Хэрэв та ямар нэг зүйлд сэтгэл дундуур байдаг бол үүнийг уншаад үзээрэй

2017-4-21,21:33
Нэг блог дээр хүмүүсийн гомдол, сэтгэл дундуур байдлыг уншаад бодсон сэтгэгдлээ бичсэнээсээ зарим хэсгийг нь аваад блог нийтлэл болгоод биччихлээ.



"Хүнээр хайрлуулах" гэдэг хүсэл нь хүнийг өөрийг нь жаргалгүй болгодог. Хүн би заавал авах ёстой ч юмуу, ямар нэг зүйлийг дутуу гэж бодсоноороо жаргалгүй болж хувирдаг.

Магадгүй чиний бодлоор улс орон чинь АНУ, Япон шиг хөгжил өндөртэй, удирдагчид нь авилга авдаггүй шударга, банкнууд нь хүү багатай, ажил чинь цалин өндөртэй бүх зүйл нь сайхан байх ёстой. Эсвэл найз залуу, эсвэл бүсгүй чинь чамайг бүхнээс илүү хайрлаж, халамжлах ёстой. Эсвэл хайртай хүн чинь чамайг тоодоггүй, чи тоох ёстой гэж бодно. Тэгж хүсдэг, тэгээд санаанд чинь тэр бүхэн хүрдэггүйд сэтгэл дундуур байдаг, хэцүү байдаг байж ч магадгүй. Гэхдээ бүгд заавал хүссэнээр байх албатай биш, эсрэгээрээ боломжийг олж харвал бодит байдал нь хүслээс чинь магадгүй дээр ч байх боломжтой гэдгийг ойлгоод бодит байгаа бүхэнтэй яаж зохицож, энэ дунд яаж жаргалтай байж болох вэ гэж бас бодож амьдарч болох юм.

Би л лав зүгээр л аав, ээж, эгч, дүү нартаа, хайртай бүсгүйчүүддээ, найзууддаа гээд олон хүнд хайртай, тэд надад хайртай юу үгүй юу гэдгийг мэдэхгүй, эсвэл бүр дургүй ч байж магадгүй. Гэхдээ тэр нь надад чухал биш тэд нар хайргүй байсан ч би тэднийг үхэн үхтлээ дотроо хайрласаар л байх болно гэж боддог.

Тийм болохоор би жаргалтай хүн.


Хүмүүс ихэвчлэн өөрөө хэн нэгнийг хайрласан шигээ, хийж өгсөн шигээ сэтгэл гаргаад эргүүлээд ямар нэгэн хайр ч юм уу, өөртэйгөө адил сэтгэл, хандлага хүсээд (барьцах) тэр нь төсөөлж бодсонд нь хүрэхгүй бол ихэвчлэн таагүй мэдрэмж төрдөг. Гүнзгийрвэл гунигтай, муухай сэтгэгдэл төрдөг, гомддог, бүр заримдаа үзэн яддаг.

Миний хувьд би өөрөө л хайрлаж байгаа болохоор, буцаагаад ямар нэг зүйл хүсэхгүй байгаа үедээ би жаргалтай байж чаддаг.

Ер нь амьдралаас, бусдаас ямарваа зүйлийг хэт хүсэж, эсвэл бусадтай өөрийгөө харьцуулснаас болоод хүмүүс жаргалгүй болдог байх. Надад ч тийм үе бас нэлээн байдаг байсан.

Хэрэв ямар нэг зүйлд сэтгэл дундуур байдаг бол зөвхөн одоогоороо, бас яг мэдрэгдэж байгаагаараа бүхнийг битгий хар, харах өнцгөө хүчээр өөрчил. Хэн ч чамайг хайрлах албагүй, хэн ч чиний төсөөлсөн шиг байх албагүй, бодит байдал бодсоноор, хүссэнээр чинь байх албагүй, бас хайрлуулахгүй нэг өрөөнд ганцаараа, энэ дэлхий дээр ганцаараа байх нь ч жаргалгүй гэсэн үг биш гэдгийг ойлгоорой. "Эмо" байх нь жаргалгүй байхаас дээр ᠎;-)

Заримдаа бүүр хайр гэдэг ядаргаатай, залхмаар, төвөгтэй зүйл шүү. Яг үнэндээ ганцаараа, дуртай зүйлээ хүссэнээрээ хийгээд явах ч бас маш жаргалтай мэдрэмж.

Янз бүрийн стрессийн эх үүсвэр ихэвчлэн хий хоосон бидний өөрсдийн төсөөллөөс болдог. Нэг зүйлийг төсөөлөөд бодит байдал дээр нь түүнээс өөр байгаад байхаар түүнтэйгээ эвлэрч чаддаггүйгээс маш их таагүй сэтгэлийн шалтгаан болдог.

Гол дүрэм бол хэнээс ч юуг ч хэт ихээр битгий хүс. Ямарваа зүйл үнэхээр болохгүй бол зүгээр л шантраад хаяж сур. Гай л байна ганц амьдарна шүү дээ ᠎гэж хааяа бодож байх хэрэгтэй. ирмэх

Зүгээр л тэнэг юм шиг хөгжилтэй, элдэв зүйлд хэт чухал утга учир өгөлгүй амьдрахыг хичээгээрэй. Тэгээд ирэхээр аяндаа юмс өөрөөр харагдана. Бас чи олж хараагүй зарим хүмүүсийн чамайг хайрладаг хайр нь өөр хэлбэртэй, нууц далд байдгийг бас олж харж ч магадгүй юм. Хүн бүр өөр өөрөөр хүнийг өөр өөр хэлбэр, хэмжээ илэрхийллээр хайрладаг. Хайр гэдэг өөрөө их хийсвэр ойлголт шүү дээ. Чиний боддог хайр бодвол чамд анхаарал тавьж эрхлүүлэх ёстой юм шиг байж магадгүй. Гэхдээ хүн бүр тэгж хайрладаггүй. Бас хэт их анхаарал халамж нь эргээд бас ядаргаатай, таагүй зүйл болж бас хувирдаг. Зүгээр л өөрийгөө чөлөөлөөд өөрийнхөө элдэв тэнэг хүсэл бодлоосоо ангижир. Чи өөрөө тэнэг гэж өөрийгөө ойлгож хүлээж ав. Гэхдээ тэнэг байх муу зүйл биш. Харин тэр тэнэг бодлуудаа авч хаяж, жаргалтай болоорой. Тэнэг бодлууд гэдэг нь бусдаас, амьдралаас, бурхнаас, ямар нэг зүйл хэт их хүсэх, шаардах хүслийг хэлж байгаа юм шүү.


төрөл: Уншуулмаар | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 130 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
vnheer ih taalagdlaa bi yron hvnees ymar negen zviliig het ih hvsch hvleeseer ooriigoo buhimduulj orhidog shvv. Getel hvnees ym hvsch hvleehen utaggvi hereg ym bn.
MARCO хэзээ бичсэн: 21:19, 2018-7-25 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant