Би

2015-10-02,15:52
1. Өөртөө сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ энэ нь дутагдлаа засахгүй гэсэн үг биш. Үргэлж өөрийгөө өөрчилж, өнөөдрөөс маргааш илүү болохыг хичээх хэрэгтэй гэж боддог. Сайн чаддаггүй ч гэсэн хичээдэг болохоор мм, см-ээр ч гэсэн өөрчлөгдөж л байгаа байх.

2. Өөртөө итгэлтэй, өөдрөг гэж боддог. Гэхдээ заримдаа хэт болгоомжтой гэх юм уу, юмны муу талыг, сөрөг, болохгүй талыг түрүүлж харж сэргийлэх, амархан бууж өгөх хандлагатай. Нэг талаар өөдрөг биш ч гэмээр юм шиг. Сайн бодоход сөрөг талыг заримдаа хэтэрхий томруулж хардаг ч байж магадгүй. Энэ нь ч олон зүйлээс өөрийгөө хамгаалдаг байх. Сүүлийн үед аль болох боломжийг нь илүү харна, эерэг талыг нь аль болох илүү хараад, сөрөг тал үүсэх магадлалыг аль болох сайн хэмжиж эерэг нь давж байгаа эсэхийг сайн жигнэж үзэж байж болгоомжтойгоор урагш зүтгэх хэрэгтэй гэж бодох болсон.

3. Тархи зүрх хоёр зөрчилдсөн үед ихэнх тохиолдолд зүрхний талд шийдвэр гаргадаг. Зөн совин, далд ухамсартаа илүү итгэдэг. Тэр бүр алдаад байдаггүй гэж боддог. Гэхдээ бас сайн бодож тархиа сайн сонсож байхыг өөртөө сануулж байх болно, цаашид.

4. Нэлээн нээлттэй юм шиг болов ч намайг сайн мэддэг хүн найзууд дунд маань ч бараг цөөхөн байх. Уг нь бол нуудаг ч юм уу, ямар нэгэн тийм зүйл байдаггүй. Гэхдээ хүмүүс надад тэр бүр ойртож чаддаггүй, би өөрөө ч амархан ойртдоггүй, зарим талаар хүйтэн хөндий, зожигдуу байж магадгүй. Гэхдээ энэ талаа зарим талаар өөрийн сайн тал, өөртөө хэрэгтэй чанар боддог. Нэг их айхтар нийтэч хүн бол биш байх.

5. Магадгүй ямар ч зүйлийг хэтэрхий төгс байлгах гэдэг байх. Төрөлх зан чанар болохоор өөрчлөгдөхгүй юм шиг байгаа юм. Бас нэгэн алдартай хүний ном уншиж байхдаа 99% зөв байгаад 1% алдахад бүтэн гүүр нурж болдог тул төгс төгөлдөрт тэмүүлж амьдрах хэрэгтэй гэж уншиж байсан. Тийм болохоор бас л өөрийгөө энэ тал дээрээ зөвтгөдөг :p

6. Нэг их хууль дүрэм ярьсан, яс тас хүн юм шиг байдаг хэрнээ заримдаа зөөлөн, уян хатан болоод хувирчихдаг. Гэхдээ аль ч тохиолдолд хүмүүн байхыг л эрхэмлэж хичээдэг. Ер нь өөрийгөө нэг тийм ус шиг урссан хүн юм болов уу гэж боддог. Үерлэхгүй, шуурга болохгүй л бол намуухан тайван, тогтоод, эсвэл урсаад л, харин асуудал үүссэн үед асар хүчтэй. Заримдаа харгис байдлаар хүмүүсийг хайр найргүй гомдоодог ч байж магадгүй.

7. Би төвтэй, өөрийгөө ертөнцийн төвд тавьдаг тул зарим хүмүүсийн хувьд амиа хичээсэн, хариуцлагагүй, өөдгүй болж хувирдаг тал заримдаа байдаг байх. Гэхдээ аль болох хүмүүст тус болохгүй юмаа гэхэд гай болохгүй амьдрахыг хичээдэг. Харин өөрийгөө хамгаалахын тулд хэнийг ч, яахаас ч буцахгүй. Гэхдээ зарим талаар амьдралыг нэг л амьдрах амьдрал тул нэг өдөр үхээд өгөхөөс хойш гэж боддог болохоор надаас хойш үлдэх хүмүүс, хайртай хүн, эх орныхоо төлөө бол өөрийгөө ч золиослоход, амиа өгөхөд бэлэн гэж боддог.

8. Хүмүүст өөрийгөө хэн гэдгийг таниулахыг хүсдэг. Ингээд бичиж байгаа нь өөрийгөө хэн нэгэнд таниулах юмсан гэсэн бас бодол, дээр нь өөрөө өөрийгөө таньж, өөрөө өөртөө итгэлтэй байх гэсэн бодол бас бий юм.

төрөл: Бодрол | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 512 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
yostoi, yostoi
Now or never гэдэг шүү дээ. одоо ухаарахгүй хэзээ ухаарах билээ. тэнэгийн ухаан үдээс хойш гэж байс үг байдаг юм билээ. үдээс өмнө сэтгэж байх хэрэгтэй шүү.
director (зочин) хэзээ бичсэн: 12:00, 2016-01-27 | |
хохо тийм байна уу ярзайтал инээх Тэгвэл зөв тийшээ л явж байгаа юм байна хэлээ гаргах
тэврэлт
xvv хэзээ бичсэн: 14:32, 2016-01-06 | |
хөөрхөн ухаажчижээ кк Snakeman
хундага хэзээ бичсэн: 13:33, 2016-01-05 | |
Сайн уу, шинэ оны мэнд ээ. Бүгд л завгүй болцгоогоод ажил амьдрал гээд явцгааж дээ баярлах
xvv хэзээ бичсэн: 18:29, 2016-01-04 | |
Сайн уу
Сайн уу хүү минь. тааралгүй хичнээн ч удав даа.
director (зочин) хэзээ бичсэн: 13:46, 2016-01-04 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)