Мэдрэхүй, хоосон

2015-7-1,22:07

Хүний ертөнцөд 4 далай байдаг. Хүн эхээс төрөөд хувь заяаны төөргөөр эдгээр дөрвөн далайг туулах болно.
Эхнийхэд нь хүн өлгийтэйгөө хөвж явдаг, сүүлийнхэд нь австайгаа, харин дунд талын хоёрт огт жаргал үгүй хэмжээгүй их тачаал, шунал, өвчин зовлон оволзсон далай дунд хөвдөг, түүнээс гэтлэх нь номын мөр хөөх зам бөгөөд сахил санваари хүртэж бясалгах...

- Л.Түдэв Оройгүй сүм уншиж яваад...

Бас л эвгүй зохиол байна шүү. Өнөөдөр энэ чигээрээ ном уншиж, анимэ үзэж гиеүррлээ хэхэ.
Үнэндээ зовлон гуниг л гэнэ яг ийм өдрүүд амьдралд тэр бүр байдаггүй л дээ.
Үнэндээ өдөр тутмын амьдралдаа аз жаргалтай амьдардаг. Ер нь тэнэгийн дотор уужуу гэж яасан ч мэргэн үг юм бэ дээ хэхэ.

Найзынхаа хэлснээр харьцангуй хөнгөмсөг, гэхдээ өөрийнхөөрөө хүйтэн хөлдүү, бас хүнд тогтвортой болохыг хүснэ. Нэг ёсны маанаг гэдэг үг ч тохирох юм шиг хэхэ.
Гэгээрэлд хүрнэ ээ яадын далавч ургаад, толгой дээр цагариг гарч ирвэл битгий гайхаарай хаха

Хоосон хоосон хоосон.

Нагаржунайн сургааль номлолыг Монголоор бичсэн эсвэл өөр аятайхан уран зохиолоор ч юм уу уншиж ойлгох боломжтой ном судар юу байдаг бол? Хоосон чанар гээч...

Маанийн зургаан үсэг нь тус бүр Тэнгэр, Асур, Хүн, Адгуус, Бирд, Там гэсэн утгыг илтгэх...

  Эх болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд гээд Ум Ма Ни Бад Ми Хум гээд уншихдаа бид тамын төлөө, бирдийн төлөө ч мөн залбирч байдаг байх нь ээ


...Зовлонгийн шалтгаан миний өөрийн тархинд бий. Би гуниглаж, шаналж эсвэл өөр ямар нэгэн мэдрэмжээ frown emoticon ийм дүрсээр илэрхийлж байгаа нь ердөө л миний дотоодод байгаа хий хоосон миний өөрийн тархины төсөөлөл төдий зүйл. Тэгэхээр үүнийгээ л ойлговол бусад юуг ч эс ойлгосон байсан ч зөвхөн өөрийн дотоодод ойлгож ангижирч чадвал зовлонгоос ангижирч болох нь. Урд хойд төрлийг ч бас зовлонгийн шалтгаан гэж үзээд хэрэгсэхгүй байж болох нь... Бурханы номд бол энэ мэт нь буруу байж болох боловч... Амархан, хөнгөн хялбар амьдрал нь магадгүй ирээдүйдээ зовлонг бас дуудан авч ирж болно. Сэтгэлийн болоод, махан биеийн зовлон. Энэ насны зовлон шаналал, жаргал, хөгжил цэнгээн гэгчийн талаар дахин дахин бодох...

төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 38 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant