Apple компанийн ажлын ярилцлагад ирдэг сонирхолтой 25 асуулт (хариулж үзэв)

2015-4-30,20:16
unurbat.blogspot.com блогоос lag.mn/free/article374/ дээр хуулж оруулсан байсан 25 асуулт нээрээ их сонирхолтой. Хариулахад зарим зүйлийг бодож бас заримд нь хариулахад их хэцүү юм байна. Би Апплд ажилд орж чадах байсан болов уу ингэж хариулсан бол хэхэ.
Бас нэгэн сонирхолтой санал байна. Та дээрх хаягаар ороод хариулчихаад минийхтэй харьцуулж үзээрэй. Тэгээд хариулж байхдаа ямар нэгэн сонирхолтой зүйл бодож олсон, эсвэл бусдад сонирхуулмаар хариултаа сэтгэгдлээр үлдээгээрэй.

1. Таны амьдралдаа хийсэн хамгийн бахархмаар зүйл чинь юу вэ?
Яг ингээд бодохоор бас тэр энэ бахархмаар мундаг зүйл гэхээр... Бас яах вэ өөрийнхөө хэмжээнд хийсэн зүйлс байгаа ч яг нэг хамгийн бахархмаар гэхээр тэгж хэлэхээр юм одоогоор хэцүү. Зүгээр хувь хүний, өөрийнхөө хувьд гэвэл зоригтой шийдвэр гаргаж чаддаг, ажил мэргэжлээ сольсон маань өөртөө бол бахархмаар шийдвэр байсан. Бас жижиг ч гэсэн хийсэн зарим хөгжүүлсэн зүйлсээрээ бахархдаг.

2. Та юуг хийх гээд бүтэлгүйтэж байсан бэ? Бүтэлгүйтлээсээ юуг сурсан бэ?
Мэдээж зөндөө л бүтэлгүйтэж байсан байх, гэвч яг тэгж бүтэлгүйтээд, тэрнээсээ тийм юм сурсан гэхээр бас л санаанд орохоор юм байдаггүй. Өөртөө олигтой дүгнэлт хийж, алдаан дээрээ сайн суралцдаггүй байж магадгүй. Тухай тухайн үедээ л тодорхой хэмжээнд суралцаад л амьдардаг байх л даа.

3. Шийдвэрлэж байсан хамгийн сонирхолтой асуудлынхаа талаар, хэрхэн шийдвэрлэж байсан талаараа бидэнтэй хуваалцаач
За энд бол сонирхолтой шийдвэр байгаа ч бас л ажилд ороход бол яримгүй шийдвэр байсан. Анх их сургуульд орохдоо компьютер авч өгнө гэснээр өөрийнхөө биш гэр бүлийнхний ятгалгаар хүссэн мэргэжлээсээ өөр мэргэжил сонгож байсан маань сонирхолтой юм даа.

4. 8 настай хүүхдэд модем/рутер гэж юу болох, ямар үйл ажиллагаатай талаар тайлбарла
Модем рүүтэр нь компьютерыг интернэтэд холбодог төхөөрөмж юм. Бас утасгүй интернэт ваифаи цацдаг рүүтэр байдаг. Модем/рүүтэр байхгүй бол утас, компьютераараа интернэтэд орж чадахгүй.

5. Таныг өнөөдөр юу энд авчирсан бэ?
За энэ асуултыг илгасая.

6. Ширээн дээр 100 зоос байв. 10 нь сүлдээрээ, 90 нь тоогоороо буусан байв. Зоос аль талаараа туссаныг чи ямар нэгэн аргаар мэдрэх, харах боломж байхгүй. Тухайн 100 зоосыг 2 хэсэгт ижил тооны сүлд байхаар хуваа.
Өөр ямар нэгэн туслах боломж байхгүй бол шууд яг тэгж хуваах нь боломж магадлал бага. Хэрэв боломжтой бол ямар нэгэн ялгах төхөөрөмж бүтээгээд түүгээрээ ялгах байх.

7. Одоогоос 5 жилийн дараа та юу хийж байхыг хүсч байна вэ?
Өөрийнхөө компанийг байгуулж, хөл дээрээ зогсоод ямар нэгэн үйлдвэр эрхлээд, бодож явдаг хүүхдийн төвөө ажиллуулж байхыг хүсэж байна.

8. Та яагаад Apple –д ажилд орохыг хүссэн бэ? Хэрэв Apple таныг ажилд авбал, одоогийн ажлаасаа юуг нь үгүйлэх вэ?
Аппл гэдгийг нь солиод бодвол өөрийн хүссэн зүйлээ бүтээхийн тулд, бас мэдээж санхүүгийн хувьд илүү ашигтай ажиллахын тулд, зорилгодоо хүрэхийн тулд одоогийн сонголтоо хийж байгаа. Одоогийн ажлаасаа байнгын цалин, тайван байдал, хамтран ажиллагсдаа бага зэрэг үгүйлэх байх.

9. Өөрийгөө тодорхойлно уу. Таны сэтгэлийг хөдөлгөдөг, эзэмддэг зүйл юу вэ?
Технологид дуртай, магадгүй хэрсүү, ухаалаг, ирээдүйг төсөөлж харж, зоригтой шийдвэр гаргаж чаддаг, ямар нэг зүйлд тууштай ханддаг, эх орон, байгаль дэлхийгээ хамгаалах сэтгэлтэй, сул тал гэвэл магадгүй хэт дур зоргоороо, чөлөөтэй, сайн бодолгүй тухайн үеийн сэтгэл хөдлөлөө ил гаргадаг. Гэхдээ зөн совингоороо ч гэх юм тэр бүр буруу зүйл ярьж, буруу шийдвэр гаргадаггүй. Ямар ч зүйл төгс мэт үзэсгэлэнтэй, сайхан зүйлс, урлагийн бүтээл, зүгээр энгийн зүйл ч байсан түүний хийц нь цэвэрхэн, сайхан зүйл байвал сэтгэл эзэмддэг, өөрөө ямар нэгэн тийм зүйлийг сурах, судлахдаа сэтгэл хөдөлдөг, өөрөө бүтээхийг хүсдэг.

10. Та талх шарагч хэвийн ажиллаж байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ?
Залгаад ажиллуулаад л шалгана даа. Залгуур, утас нь масстай эсэхийг нь залгаж байгаад хөдөлгөж үзнэ.

11. Хэрэв бид таныг ажилд авбал, та ямар төсөл дээр ажиллахыг хүсэж байна вэ?
Хэрвээ Апплд орох гэж байсан бол хамгийн шинэ, сонирхолтой төсөл дээр ажиллахыг хүсэж байна гэж хариулах байсан байх.

12. Таны өмнө 3 хайрцаг байна. Нэгэнд нь зөвхөн алимнууд, нөгөөд нь зөвхөн жүржнүүд, нөгөө нэгт нь алим, жүржний аль аль нь байв. Бүх хайрцгууд бүгдээрээ буруу хаяглагдсан. Танд нүдээ нээхгүйгээр зөвхөн нэг хайрцгийг нээгээд ганц л ширхэг жимс сонгон авах эрх байгаа. Та сонгон авсан жимсээ хармагцаа хэрхэн бүх хайрцгуудыг зөв хаяглах вэ?
Бүгдийг нь зөв хаяглах магадлал бага гэж бодож байна.

13. Танд менежерийнхээ шийдвэртэй санал зөрөлдөж байсан тохиолдол бий юу? Хэрэв тийм тохиолдол гарч байсан бол тухайн асуудалд хэрхэн хандаж байсан бэ? Тодорхой жишээ дурдан, тухайн зөрчлийг хэрхэн зохицуулснаа тайлбарла, эцсийн үр дүн ямар байсан, мөн тухайн бие хүн таныг өнөөдөр хэрхэн тодорхойлох байсан бол?
Зөрөлдөж байсан тохиолдлууд олон байдаг. Тухайн үедээ заримыг нь тэвчээд зохицуулаад өнгөрсөн, зарим дээр нь нэлээд хурцаар маргаан өрнүүлээд, тухайн зүйлд оролцохгүй удирдлагын шийдвэрээр шийдүүлж байсан.  Аль ч тохиолдолд шийдвэр нь зөв байсан гэж боддог.

14. Бид таныг яагаад ажилд явах ёстой вэ?
Би бусдаас нэлээд олон талаараа илүү, өвөрмөц сэтгэдэг, тууштай. Хэрэв намайг ажилд авахгүй бол угаасаа надаас илүүг олоход хэцүү. Өөрсдөө л мэд нтр гэх юм уу даа хаха.

15. Та бүтээлч хүн мөн үү? Таны төсөөлж чадах бүтээлч зүйл юу вэ?
Мөн. Ер нь л ямар нэг зүйлийг тодорхой хэмжээнд бүтээж бий болгохыг хүсэж, бас тодорхой төвшинд тэгж чаддаг.

16. Таныг өөрөөсөө ичихэд хүргэж, ухаарал хайрлаж байсан туршлагаасаа хуваалцаач.
Ихэвчлэн сайн бодоод ямарваа зүйлийг хийдэг болохоор амьдралдаа тэгтлээ ичихээр зүйл хийж байгаагүй.

17. Хэрэглэгчдэд тулгарсан асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчидтэй сайхан харилцаа бий болгох хоёрын аль нь илүү чухал вэ?
Хоёулаа чухал. Аль нэгийг нь сонго гэвэл эхнийхийг нь сонгоно. Сүүлийн үед энэ тал дээр бодож ухаарч байгаа.

18. Та их өөдрөг хүн шиг санагдаж байна. Ямар төрлийн зүйлс таны өөдрөг байдлыг үгүй болгож, сэтгэл санааг тань унагадаг вэ?
Өөрөө заримдаа төсөөлж, төлөвлөсөндөө хүрч чадахгүй үедээ сэтгэлээр унах гээд байдаг. Гэхдээ тэр бүрдээ хэсэг амраад илүү хүчтэй урагшилдаг.

19. Хэрэглэгчдэд чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй байгаагаа зөвхөн өөрийн дуу хоолойг ашиглан хэрхэн харуулах байсан бэ?
Шууд л асуудлыг нь сайн бодоод өөрийн чадах хэмжээнд хариулна. Өөрөө чадахгүй бол чадах нэгэнтэй холбож өгнө.

20. Танд маш олон зургийг татаж хадгалдаг, тэр зургууд нь цаг хугацаа өнгөрөхөд хуучирчихдаг iTunes –ийн төрлийн аппликейшн өгөгдсөн байв. Тухайн хэрэглээнээс гарсан зургуудыг ямар стратеги ашиглан устгах байсан бэ?
Диск дүүрэх дөхөх үед нь хэрэглэгчдэд нэлээд хугацааны өмнөөс сануулж, он цагийн дарааллаар зургуудыг нь харуулж хэрэгтэй зургаа чухал, устгах боломжтой гэсэн 2 товчны сонголт өгч зургуудыг ялгуулж устгуулна. Тэрнээс дур мэдэн устгадаг програм байж болохгүй.

21. Сүүлийн 4 жилд тохиолдсон хамгийн сайхан өдөр ямар өдөр байсан бэ? Хамгийн муухай нь ямар өдөр байсан бэ?
За хайрттайгаа хамт байх, муудалцаж салсан байж байгаад эргээд уулзсан өдрүүд хамгийн гоё, харин муудалцаад салаад ганцаардсан өдрүүд хамгийн муухай байсан.

22. Өдөр бүр хичнээн хүүхэд төрдөг вэ?
Мэдэхгүй.

23. Та Apple Store –ийн хэрэглэгч бөгөөд, дэлгүүр рүү анх алхаж ороход юуг нь анхаарч ажиглах вэ? Анх удаагаа дэлгүүрт ороход ямар санагдах бол?

Нийтэд нь л хардаг. Гоё цэвэрхэн, чөлөөтэй, тухтай байдаг нь Аппл сторууд таалагддаг.

24. Та дуртай аппликейшнээ хэрхэн тестлэх вэ?
Ашиглаж бүх цэс, хэрэгслүүдийг туршиж үзэж.

25. Танд 2 өндөг байгаа бөгөөд тухайн өндгийг хагалахгүйгээр унагаж болох хамгийн өндөр давхрыг хэрхэн тооцож болох вэ? Тооцож гаргасан давхраасаа өндгийг хэрхэн хагалахгүйгээр унагах вэ? Хамгийн оновчтой шийдлийг тайлбарлана уу.
Давхрын өндөр, унах гадаргуугийн шинж чанар, дэлхийн татах хүч, өндөгний хальсны бөх бат чанар зэргийг судлаад тооцоолж гаргах байх. Тэгээд тэр тооцоолж гаргасан дагуугаа өндгийг унагана. Огт хагалж болохгүй гэвэл тооцож гаргасан давхраасаа 1 давхар доороос унагана.





төрөл: Өдрийн тэмдэглэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 110 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 04:22, 2015-5-9 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant