Сүсэг бишрэл буюу үхлийн дараах амьдрал, там диваажин байдаг

2015-4-21,03:31
Би мухар сүсэгтэй.

Энэ талаар урд өмнө нь тийм ч нухацтай бодож үзэж байгаагүй юм байна. Тэгээд бодож байгаад би мухар сүсэгтэй хүн юм байна, бас энэ тийм муу, муухай хүнээс ичиж зовоод байх ч зүйл биш юм байна гэдгийг ойлгов. Үргэлж намайг бодуулж, ойлгуулж, чиглүүлж өгдөг хайртдаа баярлалаа...

Би ерөнхийдөө өөрт тохиолддог зүүд, зөн совин, мэдрэмжүүдтэй холбоотой, бас өвөө, эмээ, аав, ээжийнхээ ярьсан домог, болсон явдлуудыг сонсож, зарим зүйлийг өөрөө мэдэрч, харж өнөөдрийг хүрч ирсэн. Тэгээд энэ хүртэл тохиолдсон мэдээлэлдээ үндэслээд тодорхой хэмжээнд хувь тавилан, сүнс, г.м зарим зүйлд итгэдэг. Эцэг өвгөд, эмээ өвөөгийн маань сүнс сүлд дээд тэнгэрээс биднийг харж байдаг гэдэгт, уул усны лус савдаг, эзэд байдаг, байгаль дэлхий амьтай гэдэгт итгэдэг.

Бас гэрийнхэн маань Буддын шашныг шүтдэг болохоор илүү тэр талдаа талтай, хааяа маани хүртэл уншина. Учрыг нь ч мэдэхгүй Бадамлянхуа цэцэг дэлгэрэг гээд л уншаад байдаг, яг цаад утга нь юу гэсэн ч үг юм байгаа юм бүү мэд. Үүнийгээ зөв зүйл гэж боддог ба одоо илүү баттай тэгж бодож итгэж байна.

Мухар сүсэг байх ёсгүй ч гэх юм уу, янз бүрийн бөөд итгээд, ламдаад явдаг хүмүүс тэнэг мулгуу гэж дотроо бодож явсан үе бий л дээ. Одоо ч бас элдэв засал ном, лам хар руу яваад байдаггүй. Өвөө маань ч гэсэн ламд биш номд мөргө, дотроо залбирч, итгэж л яв гэж захидаг байсан, одоо санахад.

Ер нь бол "мухар сүсэг" гэдэг үг маань учир шалтгааныг нь ололгүй, жишээ нь бурхан, эсвэл сүнсийг хараагүй, батлаагүй байж тэрийг шүтэх эсвэл итгэж дагахыг л хэлээд байгаа үг байх, мухар гэхээр. Үнэндээ нэгэнт байсан ч бид харж чадахгүй, бас нэгэнт байхгүйг нь бас баталж чадахгүй байж шүтэх, эсвэл шүтэхгүй байх гэх нь угаасаа хэцүү. Шүтлэггүй хүмүүс өөрснөө бурхныг үгүйсгэж, байхгүйг нь баталж чадаагүй байж бас л өөрснөө байхгүй гэж итгэснээрээ "мухар"-аар эс шүтэж буй хэрэг юм даа. Үнэн хэрэгтээ үхсэн чинь эрлэгийн элч гээд нэг нөхөр байгаад, бас Эрлэг Номун хаан гэгч нь нүгэл буяныг дэнсэлдэг ч юм билүү хэн мэдлээ дээ.

За бас жишээ нь мухар сүсгийн зан үйлүүд байна л даа. Янз бүрийн домогтой. Жишээ нь бага насны хүүхдийг харанхуйд авч явахдаа хар халзан туулай болгодог, эсвэл ам гэмтэхэд адууны халуун амгай зуулгадаг өөр юу юу ч билээ. Мухар сүсгийн гэх энэ зан үйлүүд зарим нь үнэн хэрэгтээ цаанаа шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг. Жишээлбэл хүүхдийн нүдний голд хараар зурдаг нь гэрлийг хар өнгө ойлголгүй шингээдэг тул шөнө гялбах, хий хоосон зүйл харж айхаас сэргийлдэг. Адуу хивдэггүй амьтан болохоор шүлсэн дэх хэвийн бичил биетнүүд нь хүний амныхтай төстэй байдаг тул адууны халуун амгаа ам гэмтсэн (амны мөөгөнцөр) хүүхдэд алдагдсан хэвийн бичил биетэнг нөхөн яг жинхэнэ эмгэгийн эсрэг орчин үеийн анагаахаас ч илүү зөв эмчилгээ болдог байх жишээтэй. Гээд бодохоор бусад элдэв зан үйлүүдэд ч бидний мэдэхгүй ямар нэгэн зүйл агуулагдаж байдгийг таашгүй. За тэгээд нөгөө хөх хавдах, айсан хүүхдийг ширэглэх гээд л сонин зүйлс байдаг даа. Хэдийгээр мухар боловч цаад учир утгыг нь мэдэхгүй ч дагаад хийхэд зөв л байдаг. Тэгэхээр бурхан байдгийг баталж чадахгүй ч итгээд залбираад, мөргөж гуйчихаад явж байхад буруудахгүй. Яахав лам, бөө нар зөв юм хэлбэл итгээд, буруу юм хэлбэл бурхандаа итгэж залбирчихаад тэднийг тоохгүй наанатай, цаанатай бодоод явах нь л зөв юм гэж бодож байна.

Төв талбай дээр бөө нар зан үйл хийлээ гэж нэлээд хүмүүс дургүйцэж, 13-р зуун руугаа буцаж байна ч гэж байсан. Одоо ч бас уул уурхайн хэтэрсэн "буруу ашиглалтыг" эсэргүүцэх үед хөгжлөөс ухарч 13-р зуун руу буцах гэлээ гэж загнах хүмүүс их байдаг.

Үнэн хэрэгтээ 13-р зуунд сэтгэлзүйн хувьд илүү бат чанга сахилга баттай, үнэнч шударга, бас дэлхий дахинд Монголчууд маш их соёлыг түгээж, барьж байгуулж байсныг одоогийнхоос илүү хөгжилтэй байсныг, байгаль орчин, экологийг хамгаалж байсныг бид мэддэггүй л юм билээ. Зарим хүмүүсийн зохиосон түүхэнд итгээд л өвөг дээдсээ хэдэн арзайсан арчаагүй, тэмбүүтэй хүн, эсвэл морь унасан дээрэмчид байсан гээд, буцаад тийм болно гээд айгаад сууж байх нь яг үнэндээ бол тэр үеэс ч дор байгаагаа харахгүй, улам доош зүтгэж байгаа харамсалтай үйлдэл гэж бодогдоно.

Одоо Монголчууд бид цөөнгүй хэсэг нь бүдүүлэг, эд баялаг шүтсэн сэтгэлгээтэй, сэтгэлгээ нь угаасаа 13-р зууны үеийнхээсээ ч ядуу, байгаль, ус, хүнс юунд хэрэгтэй, яагаад хамгаалах ёстойг ч ойлгохгүй, хөгжил, эдийн засаг, мөнгө гээд зүйлийг ёстой л мухар сохроор шүтээд л, ганц өөрийн хар амийг бодох өт хорхой мэт сэтгэлгээтэй байх шиг. Мал амьтан хүртэл бидний заримаас илүү нэг нэгнээ гээд, хайрлах, хайрлуулах ухаантай, үр удмаа хамгаалаад байх шиг. Гээд бас жоохон хадуурчихлаа хэхэ.

Мэдээж бусдыг хуурч ашиг олдог нүгэлтнүүдийг шүт, сүсэглэж дага гэсэн юм бол энд яриагүй юм шүү. Хэнийгээ яаж шүтэх нь хүн бүрийн эрх. Тэгээд ч бас жинхэнэ чадалтай бөө удгана, лам хар хүмүүс байдагт өөрөө нээх үзүүлж харуулаад явдаггүй ч итгэдэг л юм.

Ямартай ч арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг дээдлээд амьдрах хэрэгтэй байх. Бас нүгэлтэй үйлийг дагаж, дэмжээд, нүгэлтэй зүйл хийдэг, хэлж ярьдаг хүнийг дэмжээд сууж болохгүй. Өөрөө ч бас хичээж, өрөөлд ч болбол хэлж сануулж, бас тэмцэж аварч амьдарвал, бурхан байсан, байгаагүй, үхээд амьдрал байсан байгаагүй, мөнгөтэй байсан байгаагүй үхэх үедээ ядаж л санаа амар байх байх даа.

Энэ их нүгэл үйлдэж байгаа хүмүүс үхээд магадгүй тамд очвол яаж байх бол доо. Би бол там байдаг гэдэгт бүрэн итгэж амьдарна гэж бодож байна.

Ер нь архи, тамхийг аль ч шашинд чөтгөрийн хор г.м-ээр хамгийн муу муухай зүйл гэдэг. Пиво ч гэсэн дээ. Бөө ч тэгж хэлсэн, бас би өөрөө ч тэгж бодлоо. Цаашид нээрээ амсахгүй байхаар шийдэв. Дүү нартаа ч бас архи, тамхийг тэвчээд хаяарай гэж бас хэлмээр байна. Дотроо залбирч, архи, тамхи, худал хуурмаг г.м мэт муу нүгэлтэй зүйлийг тэвчээд, ядарсан хүн амьтан, өөрөөс доодод болж өгвөл тусалж, буян үйлдэж амьдарцгаая аа.

За тэгээд миний энэ санаан дээр өөр нэмэх хасах, санал нэгдэх зөрөх, илүү баталж өгөх юм байвал сэтгэгдэл бичээрэй. баярлах
төрөл: Бодрол | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 245 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Сэтгэлгээ
Би ч бас ингэж боддог гэхдээ арай өөрөөр таниас залуу болоод тэр үү үзэд бодол өөр байх.

Гэхдээ хатуухан хэлэхэд би дээр нэг найзууддаа Далай лам гэж зүгээр л өвгөн ш дээ, танай өвөө ямар хүн бэ яг л тийм хүн за яахав эзэмшсэн мэргэжил үүх түүх л өөр юм гэж хэлчээд гэнэт болохгүй ч юм хэлчив үү гэж бодох шиг.

Найзууд заримдаа мөнгө олдоно шүү Шэйр хийгээрэй нтр гээд балай юм шэйр хийхээр би тэрнийг болиулах санаатай л тиймэрхүү үг хэлсэн гэхдээ бас миний буруу байх л даа.

Ер нь бол би их хатуу бодолтой юм шиг байгаан. Өөртөө л итгэ гэж сүүлийн үед их хэлдэг боллоо. Түүнээс мянга сайхан найзууд байгаад гэр бүлийнхэн байгаад бас арчаагүй царайлаад бусдаас царай хараад байх дургүй. Юм хийвэл хийсэн шиг хийе гэж боддог хийхгүй бол хийж чадахгүй л гэж хэлэхийг хичээдэг.

Там нтрын хувьд бол арай л худлаа гэж боддийшд. Үхээд л мөнхийн харанхуй л болчих байх гэж боддог. Үхцэн тархи юу бодохов дээ. Харин ЛУС Савдаг ч юм уу тиймэрхүү юм байдаг гэдэгт харин бат итгэгдэг шүү. Аль болох уул ус хөндөх мэдэхгүй газраар явахгүй байхыг боддог.

Байнга уншиж байна аа сайхан блог байна.
Уранболд (зочин) хэзээ бичсэн: 20:35, 2015-10-2 | |
гоё шүү 70 талыг наслаад яваад явж байгаа энгийн л нэг залуу байна даа. Сэтгэгдэл бичсэнд баярлалаа баярлах
xvv хэзээ бичсэн: 19:48, 2015-10-2 | |
Yur bol unshaad uzel bodol saihan niillee heden nastai yamar hun bolhiig chine medehgui ch yag ijil uzel bodol uvurtulj yavdag. Mash ih taalagdlaa
Dashka (зочин) хэзээ бичсэн: 00:51, 2015-9-28 | |
123
Зочин хэзээ бичсэн: 18:53, 2015-4-28 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant