Би ч бас...

2014-12-26,23:26
Өөр нэгэн бодууштай зүйл. Тэр нам, төр засаг, 76 гишүүд нь бас олж үүнийг уншаад өөрсдөөсөө асуугаасай....
Нэгэн Монголд амьдардаг гадаад хүн ийнхүү бичиж/асууж байна.
Өнөөдөр би гуйлга гуйж байгаа 2 гэр бүл харлаа. Эхнийх нь Цэцэг төвийн гадаа нэгэн эмэгтэй болон түүний 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд байсан, хүүхэд нь толгойн хажуу хэсэгтээ нилээд том гүн шархтай байсан, цус урсаагүй, гэхдээ ямар ч гэсэн гүн шарх байсан мөн нөгөө талд нь ч гэсэн нилээд том шарх байсан.
Хоёр дахь гэр бүл нь Төв Шуудангийн гадна талд байсан юм. Эцэг нь уурлаж уцааралсан бөгөөд согтуу - тэнд мөн өөр насанд хүрсэн томчуул байсан нь хоорондоо "Пизд... энэ... Пизд... тэр" гэх мэтчилэн ярьж байв. Тэдний дунд 9-10 орчим насны 2 хүү байсан.
Асуулт бол... Яагаад үүнийг хэн ч анхаардаггүй юм бэ? Яагаад нөгөө бардам Монголчууд нь юу ч хараагүй юм шиг хажуугаар нь явж өнгөрдөг юм? Яагаад ялангуяа тэр Lexus, G-Class гэх мэт үнэтэй машин унасан Монголчууд өөрсдийн бардамналынхаа ард нуугддаг юм? Баян, боловсролтой Монголчууд аа: та нар хайртай эх орныхоо ядууст туслахын тулд юу хийсэн юм бэ? Та нар хариулах уу?
За нэг иймэрхүү юм байсаныг орчуулж тавьлаа. Бодлоо хуваалцаарай. Бас бусадтайгаа SHARE хийж хуваалцана бизээ.


#гэнээ copy&paste
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 142 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant