Өдрийн тэмдэглэл

2014-11-30,22:03
За блогоо ч бичих завгүй гэхээсээ илүү бичихээр сонин содон зүйл, бас тийм онгод орохгүй л яваад байна.
Улс орны асуудал ч бас л засаг төр солигдон маниусын амьдрал улс орны ирээдүй зүгээр л миний бодлоор новш болж байгаа ч юм шиг, хэдэн наймаачин, найруулагчдын хоорондын найраа, маниустаа зориулсан жүжиг нь мэдээллийн хэрэгслээр гарч л байна. Жүжиглэх, хүмүүсийг хуурах авъяас чадварыг нь гайхан бишрэхээс өөр ч яах ч юм билээ.

Бас нөгөө цөмийн энергийн талаа бөгс улайх бүү хэл бүүр хорстол зурагтаар худлаа шаагаад л. Зурагт мэдээллийн хэрэгслүүд гэж авах юм үнэхээр байхгүй болж ээ гэж бодогдох. За тэгээд ер нь бол энэ тал дээр бодож стрессдсэнээс бодохгүй нүдэн балай чихэн дүлийчүүдийн эгнээ рүү элсэн орсон алхаж л явна. Хааяа хааяа арай л дэндэх үед нь ядаж блогтоо хааяа ганц нэг юм бичээд л сууж байхаас.

Хувийн амьдрал ч нээх сайхан гоё юм ч байхгүй ээ. Бүтэлгүй дурлалын аагинд умбаад л явж байх шив дээ хэхэ. Ойрд нэг сонин зарим зарим юмнууд амьдралд давтагдаад ч байгаа юм шиг. Өчигдөр бээлийгээ хаясан чинь бас урд нь нэг ийм үед бас яг ингэж хаяж байсан санаанд ороод. Магадгүй сэтгэл санаа иймэрхүү миа үедээ орчин тойрондоо анхаарал сулраад юм аа хаяж гээдэг байж магадгүй л юм даа.

LSD, Бразилын хар мөөг сонин зүйлсийн талаар бас хальт сонсов. Уншиж байгаа номон дээр бас их сонирхолтой хэлбэрээр гарах юм. Зарим талаар хүмүүсийн тархи, сэтгэхүйг гэмтээдэг гэх, зарим талаар магадгүй бидний тархины сэтгэцэд өөр орон зай нээж өөр байдлаар, өөр өнцгөөс харах сэтгэх боломжийг нээж өгдөг ч байж мэдэх юм. Зүгээр л сонирхолтой санагдлаа. Ер нь мансуурах нь угаасаа хууль бус л юм. Гэхдээ ер нь хууль гэж юу юм бэ? гээд бодохоор заримдаа өөрөө өөртөө тэнэг хонь санагдах юм...

За за дотроо бодсон бас юмнуудаа хэрэгжүүлээд, дотроо, өөрийнхөө дотоодод хэсэг хугацаанд амьдралыг өрнүүлээд хэсэг явъя гэж бодоод байгаа. Өчигдөр тэрийгээ жоохон зөрччихсөн. Маргаашнаас хэсэг хугацаанд тэнэг, галзуу, гажиг, зожиг гэж харагдахаар байдлаар хэсэг амьдрах байх. Уг нь найзуудтайгаа, хүмүүстээ уулзмаар, холбоотой баймаар санагдаж, зүгээр дотроо их санах, хуучин дурсамжаа дурсахаар гараад гүймээр ч үе байх. Үүний эсрэг дотоод амгалан тайван байдлыг олж гэгээрнэ ээ хэхэ Зөвхөн би өөрөө, тэгээд дэлхий огторгуй оршин байх миний ертөнц. Ялангуяа эмэгтэйчүүдийн талаарх бодол, хүсэл, тачаалуудыг тархинаас гаргах тал дээр ажиллана даа хэхэ



төрөл: Өдрийн тэмдэглэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 155 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)


idiomatic-dormant
idiomatic-dormant