Төмөр замын цариг ба бас бус

2014-07-08,17:14
Ер нь бол нэлээд хүмүүсийн ярьж бичиж байгааг харж байхад үр хүүхэд, ирээдүйд чинь юу үлдэх нь хамаагүй, өнөө маргаашдаа ашигтай л бол нөгөөдөр яасан ч яахав гэсэн юм л ярьж байгаа юм. Өнөөдөр Монголчууд нүүрс ухаж Хятад руу ихээр нь ХЯТАДЫН ГАДААД БОДЛОГООРОО Монгол улсад тулгасан МУХАР замаар гаргаж эсвэл ураныг гадагш гаргаж ирээдүйд хог хаягдлыг нь буцаан авч нутагтаа булахгүй л бол өлсөөд үхчих гээд, зовж зүдрээд байгаа. Өнөөдөр л зарж үрэхгүй л бол үнэгүй болно гэж ярина. Хөгжлийн талаар биш зүгээр л ард түмний зовлонг нимгэлэх талаар бодлого боловсруулж, тэрийгээ ярьж, бүх талаар хамгаалахдаа тэрний эсрэг байгаа хүмүүсийн нэр хүндийг унагаах гэж хүний талаар ярьж улс төр хийдэг.
"Аминд тулчихаад байгаа гол асуудал нь энэ говийн аймгуудад байгаа 2-3 хан ордоо яаж эдийн засгийн эргэлтэд зөв оруулах вэ, яаж энэнээс ашиг хүртэх вэ, яаж зардал багатайгаар олборлож, ашиг олж зарах вэ, эндээс олсон хэдэн төгрөгөөр ард түмний зовлонг хэрхэн нимгэлэх вэ гэсэн ганц л асуудал байгаа." http://shuud.mn/?p=370325 гэж хэлсэн байх юм.
Энд огт ирээдүйн талаар бодлого, ирээдүйд яах вэ? Сөрөг тал нь юу вэ? гэсэн юм байхгүй зүгээр л зараад мөнгөтэй болчихвол л ЯДАРЧ ЗҮДЭРСЭН "АРД ТҮМНИЙ" "зовлонг ТҮР ХУГАЦААНД нимгэлэх" нь чухал гэж хүн ийм юм ярих юм. Гэтэл үр хүүхэд маань яах вэ? ирээдүйд бид Түвд шиг, Энэтхэг шиг болчих юм биш биз гэсэн болгоомжлол байхгүй. Бүхэл бүтэн  Улс үндэстэн өөр нэг улсын тулгасан бодлогоор шууд явна.

Нарийн царигийн асуудал бол ийм л юм байгаад байх шиг. Зөвхөн урагшаа гаргах л бодлогоор замаа барина гэнэ. Бүхэл бүтэн тусгаар улсын бодлого ингэж явах... Яагаад бид хойш урагш зэрэг гаргаад, өрсөлдөөд, яагаад Оросоор дамжуулаад Европи руу гаргах талаар бодож, дипломат гэрээ хэлэлцээр хийж болдоггүй. Хятадууд нүүрс авахгүй гэвэл тэгээд л тэр зам зогсоно өөр үр ашиггүй. Бас Хятадууд үнээ тогтооно. Тэрнээс илүү үнээр авахгүй гэвэл бас л тэр зам хэрэггүй болно? Урагшаа мухар замууд барина... ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШУУД БОДЛОГО ТУЛГАСАН ШААРДЛАГА нь нарийн цариг өөр царигаар боомт нээхгүй гэнэ үү. Бас шилжүүлэн ашиглалтын зардлыг зөвхөн дурдаж байгаа ч вагон ашиглалтын зардал, зам ашиглалтын зардал, Хятадын хөрөнгө оруулалтаар барьсан замаас бид хэдий хэмжээний төлбөр эргүүлж төлөх бол? Энэ хүний ярьж байгаад логик алдаа их байна. Жишээ нь Дэлхийн бүх улс нарийн царигтай, нэг ч Хятад хүн орж ирэхгүй гэж маш итгэлтэйгээр хэлж байгаа нь захиалгаар худлаа ярьж байгаа л гэж санагдлаа. Нэг ч Хятад хүн орж ирэхгүй гэдгийг бодлого боловсруулдаггүй, Хятадууд ямар шаардлага тавьж байгааг мэдэхгүй байгаа энэ хүн мэдэх үү? Зөвхөн нарийныг барь гэж тулгаж байгаа бол Хятадын компаниар, Хятад ажилчдаар бариул гэсэн шаардлага тулгах бол энүүхэнд байлгүй дээ. Энэ бол миний бодол. Эсрэг бодолтой хүн байвал сэтгэгдэл бичээрэй. Энд ярьсан байна: https://www.youtube.com/watch?v=vdj-EYMM7JM&feature=share

Бас яг байгууллагыг нь удирдаж байгаа бас л мэргэжлийн инженер хүн нь ингэж ярьж байна: https://www.youtube.com/watch?v=EQkP_b3Js3A

Зарим хүн бүр

"Хятад хилээ хаачихвал, идэх юмгүй, өмсөх юмгүй болно"

гэж ярьж байна. Ерөөсөө л мал шиг. Өөрсний удирдлага толгой, улсын бодлого байхгүй. Хятад л юу гэнэ тэрүүгээр тэдний бодлогоор байхгүй бол ӨЛСӨНӨ гэсэн айдастай, тэр дагуугаа гадны бодлогоор бүх юм аа шийднэ, барьж гүйнэ. Дээр дооргүй ийм бодолтой нь олон. Яг л нэгэн найзын хэлдгээр дугаарт зогсож (очерлож) чаддаггүй Монгол зан. Монгол одоо л гаргахгүй бол Орос түрүүлээд нүүрсээ зараад Монгол нүүрс үнэгүй болно гэдэг нь бүгдэд хүрэлцээтэй, бас хугацаа байхад урдуур дайрах бодолтой хүмүүс шиг. Тэгээд очер дайрч алалцана л гэнэ. Үнэн хэрэгтээ байгаль, түүний доорх баялаг угаасаа л үнэ цэнээ алдахгүй гэдгийг ойлгодоггүй. Харин ч хадгалж байгаад бусад нь дуусгачихсан үед гаргаж ирвэл илүү үнэтэй болдог зүйл. Хээл хахууль авсан хүмүүс нь худал ухуулга явуулдаг. Үнэн хэрэгтээ хэрэв төр бодлоготой, удирдлагатай бол 30 сая малтай 3 сая хүн өлсөж үхээд, нүцгэн гүйхгүйгээр зохицуулж Хятадтай хатуу бодлого бариад зарим зүйл дээр өөрсөндөө ашигтай гэрээ хэлэлцээр хийх боломж одоогоор Монголд байгаа. Харин дан Хятадын бодлогоор ингэж явж байгаа нь арай дэндүү гэхэд дэндүү дээ дэндүү гэж дуунд гардаг шиг л халагламаар юм даа тээ. Энэ хэвээрээ явбал ёстой л Хятадаас бүр бүрэн хараат болох байх даа.
Тиймээс шинээр гаргах гээд байгаа Газрын тухай хууль, Ашигт малтмалын хууль, Нарийн царигийн асуудлуудыг ӨӨРИЙН улсын ирээдүйг харсан бодлогоор батлах, гаргах хэрэгтэй байна. Өнөөдөр амьдарч байгаа хэдэн хувь хүний зүгээс биш улс орон, энэ орны ирээдүй, үр хүүхэд, ач, зээ тэднээс цаад ирээдүйгээ бодож шийдвэр, улсын бодлого тодорхойлж явах ёстой болохоос өнөөдөр хэдэн хүн өлсөнө гээд газар шороогоо ухаж зараад, аль болох л хурдан зарахгүй бол болохгүй, энэ хүн хойшлуулж саад болсон гээд сууж болохгүй л баймаарсан даа.


төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 635 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)