Уран

2014-07-08,17:12
Ураны асуудлын хувьд ганц зүйл хэлье. Ураныг судалдаг эрдэмтэд нь ямар ч аюулгүй гэж ярихад итгээд шэйрлэхээсээ өмнө түүнийг эмч нар буюу ХҮН гэдгийг тэр дотроо хамгийн эмзэг хүн болох ХҮҮХЭД гэдэг юмыг илүү сайн мэддэг. Эмч нарын судалгааг олж үзэх хэрэгтэй. Цацрагийг судалдаг хүнээс илүү цацраг хүнд хэрхэн үйлчилдгийг судалдаг хүн нь илүү мэднэ. Хавдар үүсгэгчийг ашигладаг хүмүүсээс илүү цацрагаас үүссэн хавдар өвчнөөр зовж шаналсан хүмүүстэй ажилладаг хүмүүсийн судалгаа материалыг үзэх хэрэгтэй. Зүгээр нэг эмчээс асуу гэж байгаа биш л дээ олон улсын uptodate.com, pubmed зэрэг сайтуудаас судалгаануудыг харьцуулаад үзэх хэрэгтэй. Зүгээр хар ухаанаар ч бодоод үзэхэд цацрагтай ажилладаг эмч нар яагаад цацрагийн хамгаалалт гээд юм хэрэглээд, яагаад түүнийг байнга хэмждэг болохыг бодоод үзэх хэрэгтэй. Бас хуучин ураны уурхайтай байсан улсуудын талаар олон харамсалтай зүйлсийг олоод унших боломж бидэнд зөндөө байхад хэн нэгний үгэнд шууд итгэх, эсвэл шууд тэр хүний үг тул буруу ярьж байна гэж хандах нь угаасаа утгагүй. Миний хувьд Монгол улс ойрын 50 жилдээ уран олборлох шаардлагагүй гэж боддог, түүний эсрэг байдаг. Магадгүй дэлхий нийтэд хоргүй, илүү мундаг технологи нээгдвэл түүнийг тэр үед нь ашиглана биз. Одоо бол биш.

Ер нь бол нэлээд хүмүүсийн ярьж бичиж байгааг харж байхад үр хүүхэд, ирээдүйд чинь юу үлдэх нь хамаагүй, өнөө маргаашдаа ашигтай л бол нөгөөдөр яасан ч яахав гэсэн юм л ярьж байгаа юм... Уран, цацраг идэвхит бодисын аюулын талаар сонирхвол www.nuclearfreemongolia.com сайтаас цуглуулсан мэдээллээс уншиж болно шүү.

Үргэлжлэл - "Төмөр замын цариг ба бас бус"
төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 459 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)