Асуудал юунд вэ? (улс төр)

2014-07-08,15:07
Хүмүүсийн талаар л хүмүүс муулаад, муулсан мэдээлэл шэйрлээд байгаа нь сонин юм. Тэр хүний ярьсан, гаргаж ирж тавьсан "АСУУДЛУУД"-ыг уг нь тал талаас нь ярилцаж хэлэлцмээр санагдах юм. Баттулга нь байна уу, Тэмүүжин нь байна уу, Фэнг шү Ганбаатар нь байна уу, Мөнхбаяр нь байна уу тэр нэвтрүүлгээ хийнэ үү, буугаа барина уу хамаа алга. Гол асуудал нь ямар асуудал хөндөж байна вэ? гэдгийг хармаар байна. Бид хэтэрхий хэлбэр, хүн, гаднаас нь хараад байх шиг? Жишээ нь нэг найз маань газрын хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг, ураныг эсэргүүцэж байгаа хүмүүсийг хаанаас хэн санхүүжүүлээд байгаа нь эргэлзээтэй гэж эргэлзжээ.

Би хувьдаа цөмийн хаягдлын эсрэг өөрийн биеэр зохион байгуулалцаад, тэмцэлд нь оролцоод явж байсан. Үүнийг зүгээр л эх орноо, ирээдүйгээ гэсэн сэтгэлтэй залуус дундаасаа боломжоороо хэдэн төгрөг цуглуулаад, зохицуулаад хийдэг байсан. Том бор цаасан хайрцаг цуглуулаад хооронд нь скочдож бэхлээд, гадуур нь захаас авсан нимгэн даавуугаар бүрээд, өөрсдийн өнгөт принтерээр фото цаасан дээр хэвлээд зургаа нааж байлаа. Санхүүжилт, зарцуулалт нь ил тод цаасан дээр бичээстэй байдаг. Таньдаг хүнийхээ машин гуйж байлаа. Энд сэтгэл байвал болдог. Харин хэн нэгний тусгай санхүүжилт байгаагүй. Харин бидний эсрэг ураныг дэмжиж байсан хүмүүс бол жинхэнэ санхүүжилттэй байсан байх. Саяхан ураныг хоргүй гээд эрдэмтэд цугласан гэхэд Монголын хамгийн үнэтэй зочид буудалд хурал хийх хэмжээний мөнгөтэй байдаг. Тэдний мөнгөний зарцуулалт, эх үүсвэр нь тодорхойгүй байдаг. Гэхдээ энэ бол бас л өнгөн тал нь. Хэн, хэний санхүүжилтээр хийж байна вэ гэж хардахаасаа өмнө яг юу ярьж байн вэ? Хэн ярьж байна вэ? гэдгийг харах хэрэгтэй. Хий хоосон хардалтаас илүүтэй, хувь хүнийг ярихаасаа илүүгээр АСУУДЛЫГ судалж үзэх, ярилцаж хэлэлцэх ухаантай байцгаая гэж бодох юм.

Үргэлжлэл 1 - "Уран"
Үргэлжлэл 2 - "Төмөр замын цариг ба бас бус"

төрөл: Хувьсгалын | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 350 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)