Төр засгийн үүрэг, хариуцлага гэж юм байх ёстой

2014-05-27,16:47
Хаа холоос хоосон ветнамчууд ирээд ажил хийж сайхан амьдарч болоод байхад өөрсдөө залхуурч хэвтээд "талх таллаж авлаа", "нохойн хоолоор голоо зогоолоо" гэж төр засгаа зүхэж хэвтэж байвал ёстой заяа нь тэр ч юм уу даа

Төр засагт буруу өгөхгүй гэж ярьж байгаа хүмүүс тийм их гэгээрчээд байна уу? Эсвэл сохор дүлий юм уу? Эсвэл зүгээр л ингэж бөгс долоож хоолоо олж идэж байгаа хэрэг үү? Эдийн засгаа олигтой аваад явж чадахгүй байгаа төр засгийн бодлогын тусгал заримд нь хүндээр тусаж байгаа. Залхуурч хэвтсэндээ ч биш. Вьетнам Монголдоо ч байгаам биш гэдгийг ойлгомоор...

Төр засаг бизнес зах зээл рүү хэтэрхий хошуу дүрж бантан хутгаад эдийн засгийг сүйрүүлж байгаа гэж ярьж байгаа. Тэгж хэлж ч болно, эсвэл анхаарвал зөв анхаарах, анхаарахгүй бол нухчин дардгаа л болиод зах зээлийн хуулиар нь явуулмаар байна. Төр гэхээсээ төрд ажиллаж байгаа хөгийн амьтад зохицуулж байгаа биш хувийн тулга тойрсон ашиг хонжооны төлөө бантагнуулж байгаа.

Гадаад улсын бодлогоор ч байх магадлалтай гэж боддог. Бид гадаад улсуудтай харилцаж оршин тогтнож байгаа. Гадны нөлөө бодлогогүйгээр байх ч боломжгүй. Нэг л дэлхий дээр байгаа болохоор. Харин Монголчуудад үүний эсрэг дархлаа байхгүй. Монголд анх Азийн хөгжлийн банкны зээл тусламж, зөвлөгөөгөөр гэдэг санагдана, импортын татварыг тэглэж бүх үйлдвэрлэлүүдээ газартай тэгшилсэн. Тэрийг мэдээж тухайн үед эрх барьж байсан хүмүүсийн хийсэн зүйл ч гэлээ гадны бодлого, төслийн дагуу шууд хэрэгжүүлдэг, өөрсдийн толгой байхгүй.

Жулиан Ассанж, Эдвард Сноуден нар АНУ бусад улсыг хэрхэн тагнадаг, гадаад бодлогоо яаж явуулдгийг нь илчилсэн. Зөвхөн 1 улс тэгж байгаа нь ингэж ил болсон ч бусад улсууд, бас үндэстэн дамнасан корпорациуд ямар бодлого явуулдаг болохыг харж, уншиж гадарлах болсон. Үүнд би бурууг бусдад тохох гээд байгаа хэрэг биш л дээ.

Миний бодлоор төр гэдэг зүйл маш хүчтэй, ухаалгаар оршин тогтнох боломжтой, тэгэх хэрэгтэй гэж үздэг. Арабын, Японы, Хятадын, бас Оросын сүүлийн хэдэн жилийн жишээ Европийн зарим улсуудын жишээн дээр үүнийг олж харж болно.

Харин тэр бүгдийг нь тэгш эрхтэй болгох гэдэг эрх чөлөөний үзэл нь өөрөө Шударга бус. Хэн хүчтэй нь, эсвэл хэн худалч нь, эсвэл хэн бусдыг бодохгүй тэдний цус, хөлсөөр хооллож чадах нь илүү байх тийм тогтолцоог үнэндээ Либерал буюу Эрх чөлөө гэж нэрлэдэг гэж боддог. Хэрэв хүний эрх бусдын эрхээр хязгаарлагдах л юм тэнд зохицуулалт хэрэгтэй. Түүнийг хэн хийх вэ гэвэл нийт хүмүүсийн төлөөлөл буюу Төр хийнэ. Тэгвэл төр ямар байвал үүнийг хийж чадах вэ гээд яриа гарна... Зохицуулалт хэрэггүй бүгд л эрх чөлөөтэй хүссэнээ хийх ёстой гэвэл алалцаад болох л байх. Хүн гэдэг шунал нь дийлдэшгүй амьтан хүчтэй болох тусам хазааргүй л болох байх...

Төр бол хамгийн муу менежер гэж ярьдаг. Үнэндээ хүн сайн бас муу менежер байж болдог шиг төр ч бас яг л сайн ба муу байж болно. Компанийн засаглалаар жишээ аваад түүнийгээ улс оронд хэрэгжүүлэх байдлаар логикоор төсөөлөөд үзвэл Эрх чөлөөний тухай ярианаас илүүтэй бодит, бас шударга ёсыг тогтоох боломжтой. Нэг үгээр хэлбэл социализмыг байгуулдаггүй юм аа гэхэд хүмүүст арай илүү боломж олгох боломжтой.

Бид Энэтхэг, Хятадад амьдраагүй гэж боддог... блабла гээд яриад л суувал дуусахгүй л дээ. хэхэ

За тэгээд нийтэд нь авч үзэхэд аль нь ч байлаа гэсэн одоогийн Монголын төр засгаас тэр талх талладаг, нохойн хоол аль аль нь хамаараад байгаа нь гарах гарцгүй л дээ.


Сэтгэгдэл:

Өнөөгийн эдийн засгын хямрал яалт ч үгүй төрийн буруу бодлогоор үүссэн. Монголд эргэлдэж байсан хамаг доллараа хятадаас барилгын материал авахад зарцуулсан нь үнэн. Гаднаас уул уурхайг дагаад орж ирэх мөнгөний урсгал багассан энэ үед барилгын салбарыг ингэж дэмжих нь монголын эдийн засгын уналтын гол хөшүүрэг болсон гэж боддог. Монгол улсын жилийн нийт худалдан авалтын 30 хувь нь гаднаас янз бүрийн машины хог авахад зарцуулагдаж дахиад 30 хувь нь энэ төмрийн сэгүүдийг хөдөлгөх шатахуунд зарцуулагдаж байна. Үр дүнд нь бид бүгдээрээ түгжрэл дунд өдрөө өнгөрөөдөг болсон нь нууц биш. Зүй нь төр үүнийг яаж зохицуулах байсан вэ гэвэл оюутан сурагчидыг төрөөс халамжлахаа болиод нийтийн тээврийг хөгжүүлэх байсан. Нийтийн тээврийг зах зээлийн механизм руу бүтэн оруулж, хувьчилж, хувийн жижиг автобусууд хүмүүс зөөхийг дэмжих байсан юм. Чанартай, тухтай үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийг бүтээхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байсан. Харин тэгээгүй учираас монгол улсын хэмнэж болохоор байсан мөнгө хэрэгцээгүй шахуу гадагшаа өдөр болгон урсаж байна. Үнэндээ энэ мөнгө чинь хүмүүсийг ажилд нь хүргэж өгөх, хүүхэд сургуульд хүргэхэд л зарцуулагдаж байна. Хэмнэлтээр хийсэн мөнгөө өөр эдийн засгын үр ашигтай олон зүйлст зарцуулах байлаа.
Эрүүл мэндийн салбарыг зах зээлийн хууль ёс руу нь оруулж хөгжүүлээгүй, эрүүл мэнлийн даатгалаас орж ирсэн мөнгийг төсвийн нөхөөс болгож ашиглаж байснаараа төр өнөөгийн эрүүл мэндийн салбарын уналтанд буруутай. Эмнэлгийн системийн уналтын улмаас аварч болох байсан тасарсан амь бүхний өмнө, эмчлэгдэж болох байсан ч өвчтэй шаналж байгаа хүмүүсийн өмнө төр өөрөө буруутай юм. Эмч нарыг муу хэлдэг өгөө авааны асуудалд өөрөө төрийн буруу бодлого бас буруутай. Эрүүл мэндийн салбарын социалист хэлбэрт хэт удаан барисан нь, бариж байгаа нь эмнэлэгт итгэх итгэлийг байхгүй болгож байгаа үндсэн шалтгаан гэж ойлгож байгаа. Энэ мэтээр салбар бүр дээр л буруу бодлогын золиосууд байдаг байлгүй дээ. Төр гэдэг чинь тухайн нийгмийн гишүүдэд бүгдэнд нь үйлчилдэг, бүгдийг нь хамардаг бодлого барихгүй бол эсвэл ерөөсөө огт бодлого барихгүй бол ямар болдогын жишээг монгол маань харуулаад байгаам биш үү. Бид чинь өвчтэй зовлонтойгоо, эсвэл сул доройгоо хэмхчиж хаядаг хархнууд биш шүү дээ. Тэгэхийг нь төр өөгшүүлэн дэмжих бодлого барих ёсгүй л баймаар юм. Бидэнд суусан ардчилал, зах зээлийн эдийн засгын тухай ойлголт маань бүхэлдээ буруу юм биш биз? Хүчтэй нь амьд үлдэхийг л зах зээл гэнэ гэж олонхи нь ойлгоод энэ ойлголтондоо өөрсдөө хэлмэгдээд, уралцаад, уруулаад байгаам биш биз?
төрөл: Хувьсгалын | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 652 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Олон зүйл ярих шаардлагагүй өөрсдөө юу ч үйлдвэрлэж чаддаггүй, үйлдвэрлэхийг дэмждэггүй төр засагтай байхад үргэлж бусдын хараат, эх орноо баялагтай нь бусдад худалдаад л дуусна. Ялангуяа бизнесийн бүлэглэлүүдийг УИХ, Засгийн газраас шахан гаргах хэрэгтэй. Тэд зарж болох бүхнийг л зарах сонирхолтой байгаа.Импортонд хяналт тавьж эх орондоо үйлдвэрлэж болох бүхнийг л гаднаас оруулахыг хориглох хэрэгтэй. Харин оронд нь тоног төхөөрөмж, технологийг ямар ч хориг саад ,дарамт шахалтгүйгээр оруулж бүх түвшиндээ үйлдвэр эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй
Зочин хэзээ бичсэн: 23:55, 2014-09-24 | |
Hi, таньж байна уу, зуншлага сайхан уу? Блогт зураг оруулж болохгүй байгаа хэвээр юмуу? Шууд сонин асуулт асуусанд уучлаарай
Melody хэзээ бичсэн: 05:50, 2014-06-17 | |
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)