Өөрөө өөрийгөө

2014-05-14,01:09
Ер нь л байнга шахам өөрийгөө ажигладаг л даа. Ямар ч байсан зөв л санагддаг. Урд нь бас янхан, гомо, хар тамхичин, архичин, Хятадуудыг гээд л хүмүүсийг үзэн яддаг ч гэх нь хаашаа юм ямар ч байсан их дургүй байсан юмдаг. Харин нэг л мэдэхэд тэдгээр хүмүүс хэн нэгэнд гай тариагүй бүгд л өөрсдийнхөө л амьдралаар амьдарч яваа бол дургүй байгаад үзэн ядах хэрэг алга гэж боддог болж. Хятадуудад дургүй байхаасаа илүүтэй хөрш том улс, бас нэг талаар мангас гэж үзээд тэдэнтэй, энэ улстай яаж харилцах ухаанаа л олж чадвал болох санагдана. Порно киноны жүжигчин, биеэ үнэлэгч бүсгүй, гомо залуу, Христосын шашин шүтдэг хүн гээд хэн нэгэнд гай тариагүй л бол яахав дээ тэгээд болж л байна шүү дээ гэж боддог болсон байна.
Харин улс орны ирээдүй хойчид, байгаль дэлхий, уул ус, амьтан ургамалд хүртэл гай болж, Монголын ирээдүйг худалдаж байгаа улс төрчдийг одоо үзэн яддаг болжээ гэж... Ер нь бас өөрийгөө голоод л байдаг. Харин ч ухаан сууж, юмны зөв бурууг ялгаж салгадаг л болж байгаа юм байна гэж бодож сууна...

төрөл: Бодрол | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | нийт: 513 хүн уншсан
Tаалагдсан, таалагдаагүй, засаж залруулмаар, зүрх сэтгэлээ илчилмээр, зүгээр л бичмээр ч юм уу ер нь л ямар нэгэн зүйл байвал сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. ;-)

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xvv: Блогоор минь зочилж, сэтгэгдэл бичсэнд баярлалаа :-)