Өөртөө зориулан хуулж авав

2014-08-03, 05:36

http://www.erdenesukh.com
Гоё нийтлэл, бичлэгүүдтэй блог.

Доорх нийтлэлийг сая санаандгүй ороод уншчихлаа. Ер нь надад л хэлж байх шиг байна. Зоригтой айхгүй байх, шийдвэртэй байх, өнгөрсөнтэйгөө зууралдаж бодоод байхгүй байх. Үнэндээ яг өнгөрсөн давтагдах гээд байгаа мэт, маш адилхан байгаа болохоор айгаад... Магадгүй хаа нэгтээ нь би алдаад буруу тийш нь эргүүлчихдэг байх. Гэсэн ч би байгаагаараа, өөрийнхөөрөө байсан. Тэгэхээр харамсах зүйлгүй. Болохгүй болоод болоогүй л гэсэн үг. Болж бүтсэн л бол болох л байсан байх. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиод одоо урагшаа хараад алхах хэрэгтэй хүү мин...

Блогийн тухай

2013-10-03, 19:32
Ажлаа хийж суугаад одоо бас жаахан юм бичмээр санагдаад...

Яагаад блог бичдэг вэ? Хувийн амьдралын хэрэгт хэрэггүй тэмдэглэлийг яагаад л олонд уншуулаад ингээд бичээд байдаг юм бэ? Өөрөөсөө асууна. Таних, танихгүй найз нөхөд, зарим нь хайлтын системээс шал өөр юм хайж тэнэж яваад орж ирээд хальт уншаад л гарах байх тээ... Яагаад юм бол? Заримдаа бусадтай ярилцаж байхдаа, амьдралынхаа талаар, өөрийнхөө талаар бодоод, бусдад бас уншуулна гэж бодоод бичихээр өөрөөр харж өөр зүйлсийг олж харж өөрийгөө өөрчилдөг байж магадгүй. Зүгээр нэг бодоод өнгөрөхөөс ямар ч байсан өөр байдаг. Мэдээж бичсэн бү...

Шоронгоос оргох, оргуулах талаар

2013-03-06, 14:31
"Өглөө бүр хийх зүйлс:" "7:15 аас сэрүүлгийн нэг л удаагийн дуугаралтаар сэрэх... усанд орох... шүдээ/хувцсаа угаах... витаминээ уух ... цэвэрхэн хувцаслах ... цэцгээ услах" гэсэн байх бөгөөд өөр нэг "Үл хүсэм зүйлс" гарчигтай жагсаалтанд "..." гэсэн байв.

Энэ хэсэг надтай адилхан юм, цагийг нь 6:06 гэж солиод. Би ч бас нээх сайн биелүүлж өдөр тутамдаа хэвшүүлж чадаагүй л дээ. хаха Үл хүсэм зүйлс гээд харсан чинь... Одоогийн ажлаа л эс тооцвол бараг үл хүсэм зүйл хийдэггүй хүн юм шигээ би. хэхэ Өнөөг хүртэл амьдралдаа ихэнх зүйлд дураараа, зоргоороо хандаж, бүх зүйлд сэтгэл хангалуун дур...

Харц

2011-02-14, 20:36
Санаанаас гардаггүй нэг харц байдаг юм. Дарь-Эхийн автобус яг энэ зураг дээрх шиг шар автобус явдаг байсан үе. 50 орчим насны болов уу хос байсан юм. Эхнэр нөхөр, эсвэл зүгээр л таньдаг хүмүүс алин байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан хуучин автобусны хойно зогсож явсансан. Орос л болов уу Европи царайтай тэр ах эгч хоёрын настай хүний өнгө нь буурсан нүдээр хэдий ч гал нь буураагүй харцаар бие биенээ энхрийлэн ширтээд ярилцаж байсан тэр харц одоо болтол санаанаас гардаггүй. Магадгүй зүгээр л надад тэгж санагдсан ч байж мэдэх л юм. Ямар ч л байсан түүнээс хойш уншиж байсан номнууд дэ...

Сонирхолтой, мэдмээр юм

2010-06-18, 22:00
За юуны өмнө гол зүйлээ: http://vganzorig.blogspot.com/ маш сонирхолтой блог байна. Блогийг ингэж л бичих хэрэгтэй байх даа гэж бодлоо. Уншихыг санал болгож байна ээ.

За тэгээд өнөөдрийн талаар жаахан далимд нь бичмээр санагдлаа. Бостон, Герман хожигдож дэмжиж байсан багууд хожигдсон жаахан тийм байлаа. Ялангуяа ганц дуртай тоглогч улаан карт авч багийн алуурчин хийж Герман хожигдов. Словен чинь харин үнэхээр азтай, бас дажгүй тоглоод байх чинь вээ баярлах Франц дүүрч Испани хусуулдаг л жаахан тиймхэн байлаа. Ческ маань байсан бол шал ондоо байх байсан байх. Торрес ганцаардаад, бас сэлгээгээр сүүлд ор...

Цас хаялсан үдэш

2010-03-06, 02:05
Лаг армаанчиг нэр өгсөн хэхэ Хэнд ч хэрэггүй л юм бичиж сууна. Сая найзуудтайгаа ярьж сууж байгаад гарч ирсэн чинь цас хялмаалаад гадаа гоё байлаа. Гэр рүүгээ юу ч бодохгүй алхаад л, тэнгэрээс бяцхан ширхэгүүд хацар дээр буугаад хайлаад л, чимчгэнэсэн... Жавартай, цастай, намуухан, чимээ анир багатай ийм үдэш ганцаараа байх хамгийн гоё ч юм шиг. Магадгүй би ийм зожиг зантай ч юм уу. Заримдаа маш их ганцаарддаг ч, яг ийм үед гав ганцаараа нэг ийм амар амгаланг мэдрээд, замаар сүлжилдэх машинуудыг, замын хажуугаар унтах мэт ярайх модод, ихэнх нь унтарсан, ганц нэг гэрэлтэй цонхтой байшингууд, за...

Цасан будраад л...

2009-11-06, 23:22
Гадаа өнөөдөр үнэхээр гайхалтай гоё байна шүү. Цас будраад л, хүн ч цөөтэй, салхитай цастай ийм өдөр агаар цэв цэнгэг. Гудамжны гэрэлд цасан ширхгүүд бужигнан буух нь үнэхээр гайхалтай. Тэр нэгэн блогчны аргыг туршиж үзсэн чинь үнэхээр нисээд байгаа ч юм шиг үнэхээр гоё юм билээ...
Хэн нэгэн бүсгүйн гараас хөтлөөд алхахыг хүсэж байна, бага зэрэг ганцаардсан мэдрэмж ч гэсэн гоё л доо...
Ер нь ийм хүйтэн, салхитай, цэнгэг өдрүүдэд үнэхээр дуртай болохоор. Тэгээд ч миний улирал ирж байна даа. Утаат хотын иргэн маний хувьд утаагүй ийм өдрүүд үнэхээр гайхалтай мэдрэмж төрөх юм. Ийм л өдрүүдэд хүмүүс...

Wonderful day 2

2009-11-02, 06:42
Yes, yes, yes, yesterday was wonderful day. ярзайтал инээх

"Шалдан харкүү шалдан кюүкенийг көөж көөж барьж аваад, кюүкенээ толгой дээрээ үргэж байгаад л шидчик юм..." гээд хотод балет үзэж хариад эмгэндээ өвгөн нь ярьдаг онигооноос илүү мэдэх юмгүй, нөгөө тэнгэрийн хаяанаас цааш газар үгүй юм шиг санаж явжээ гэдэг шиг үнэхээр өдий хүртэл ганц удаа үзчихгүй юу хийж явсан юм бол доо өөртөө харамсав...
Аа тийм бас хаана ч билээ нэг хүний блог дээр "гол дүрийн хүүхэн нь үхчихээр дуусчихлаа гэж бодоод л ёстой сайхан юм байна гээд л илгаан тишаад гараад явах гэсэн чинь хойно сууж байсан 10 жилийн хүүхдүүд ахаа энэ ...