Эмнэлэг энэ тэр гэсэн зарим эерэг, сөрөг бодлууд эргэлдээд л...

2010-5-28, 23:05
Бичмээр юмнууд заримдаа их байх юм. Гэсэн ч тэгээд заримыг нь мартаад заримыг нь болиод л. Угийн нэг их уран яруу бичих авъяас чадвар хомс болохоор... Яахав тэгээд сэтгэл байвал... гэж байгаад, зүгээр л өөрийнхөө энгийн үгээр нуршихдаа нуршаад бамбаралдуулаад хаячихдаг хэдэн бичлэгийг маань цаг гарган байнга уншдаг найзууддаа баярлалаа баярлах

Сүүлийн үед зарим нэгэн зүйлд жаахан бас л шүүмжилж бичмээр санагдаад хэл загатнаад болохгүй юм аа. Гудамжаар нь 50-60 мянган еврогийн жийп, янз бүрийн машинууд дүүрэн, тэгсэн хэрнээ бүхэл бүтэн улс байж 20 мянган евро, за бүх засвар үйлчилгээтэйгээ 40 мянган ев...

Зүүд

2010-2-17, 11:50
Найзуудтайгаа нэгэн жижиг гол руу гүүрэн дээрээс үсэрч тоглож байх юм. Гол зарим хэсэгтээ гүнзгий, зарим хэсэгтээ гүехэн. Үсрээд л инээлдээд л. Гэтэл нэг сахилгагүй охин доороос нь зүүгдээд найзуудаараа татуулаад гүүр руу шууд авирч байх юм. Би үсэрч гарч ирээд эрэг дээрээс хараад зогсож байлаа. Гэтэл нөгөө охиныг татаж байсан хоёр охин дийлэлгүй унагаад гүехэн хэсэг рүү нүүрээрээ ус руу унав. Эхэндээ ч бүгд шоолж инээгээд л. Гэтэл усан дотор цус...
Нөгөө охин эргэж дээшээ харж усан дотор суухад толгой нь аймар ярагдаад хагарчихсан, бид сандран гүйлдэж очоод түүнийг тэврэн эмнэлэг рүү гүйсэн. Х...

Жиргэцгээе!

2009-10-13, 13:36
Урьд нь бас танилцуулж байсан twitter гээд зүйлийг хэрэглэхийг санал болгож байна. Энд янз бүрийн хүмүүс байдаг бөгөөд та өөрөө хүссэн хүнээ дагаад мэдээлэл авах боломжтой, бүр чатласан ч болно. Маш багахан 140 үсгийн хэмжээгээр хязгаарлагддаг тул том мэдээнүүд уншаад байхгүй их амар. Ихэнхдээ хүмүүс шинэ мэдээ мэдээлэл, сонирхолтой блог бичлэгүүдийг нэг нэгэндээ танилцуулж хэрэглэдэг. Би бол өглөө босоод мэйлээ шалгачихаад л twitter-ээ шалгадаг болчихоод байгаа ирмэх

Firefox хэрэглэдэг бол Echofon (гар утасных ч байдаг.) гээд нэмэлтийг суулгаад хэрэглээрэй. twitter-ийг сайтаар нь хэрэглэх бол тийм...

Блог бичихэд яавал дээр вэ?

2009-10-13, 12:42
Миний бодлоор сайн ангилах хэрэгтэй.
  • Мэдээ мэдээлэл,
  • мэдлэг,
  • хүнд хэрэгтэй байдлаар нь ч юм уу
эсвэл бүр
  • Мэдээлэл технологи,
  • Эрүүл мэнд,
  • Уран зохиол,
гээд чиглэлээр, эсвэл
  • Хувийн амьдрал,
  • өдрийн тэмдэглэл
гээд бичлэгүүдээ дотор нь бас ангилж ч болно. Бас уншихдаа ч хүмүүсийн блогийн бичлэгийг ангиллаар нь шүүгээд уншиж болно.

Тэгэхгүй бол хэнд ч хэрэггүй юм хэн ч уншаад байхыг, эсвэл олон тэр хүний сонирхолд нийцээгүй бичлэгүүд дотор чинь хайгаад явахыг хүсэхгүй. Ангилчихсан ойлгомжтой байвал хүмүүс илүү татагдах болно. Блогмн маань ч удахгүй RSS feed-ээ Ангиллаар ялгаж харуулах байх.

Болж өгвөл хэт хуви...

Бүдүүлгээс хамаргүй нь...

2009-10-4, 07:44
Урд талд 10 гаран насны хоёр жаахан охин алхана. "Аальгүй хогнууд вэ? Охинтой болохоороо даруухан хөөрхөн ааштай болгож хүмүүжүүлэх юм шүү..." энэ тэр гэсэн юм бас бодогддог болчихжээ. хэлээ гаргах Тэгж явтал тэдний урд явсан нэг даруухан царайтай хөөрхөн охин мөхөөлдөснийхөө уутыг шууд унагчхаад авсангүй юу, ямартай ч алхаж явсан зам дээрээ хаячихлаа. Харин нөгөө "аальгүйчүүд"-ийн маань нэг нь "Хөөе чи хогоо аваач ээ!" хариуд нь "Сургуулиас гарчихсан байна шүү дээ"...

"Аальгүйгээс хамаргүй нь дээр" гэж ард түмэн маань ярьдаг байсан. Гэхдээ "Соёлгүйгээс аальгүй нь мянга дээр" юм байна. Гол нь тэр охины эцэ...

Сануулга

2009-9-5, 22:10
Нэг ийм зүйл олж уншлаа үнэн болов уу? Надад зориулсан бололтой хэлээ гаргах


Олон хүн үзэж буй киногоо дуустал сонирхохоо больсон байна. Сувгаа байнга сольдог болж. Нэг долгионоос нөгөөд шилжүүлэхдээ ая дууг ч гүйцэд сонсохоо больжээ. Видео үзэхдээ сунжирсан үйл явдлыг гүйлгэн өнгөрөөнө. Гараараа захидал үл бичнэ. Цэг, таслалд ч ач холбогдол үл өгнө. Энэ юу вэ? Орчин цагийн орчинлог "тахал" уу? Тийм гэнэ. Яагаад гэвэл бид тоон боол болцгоожээ. Мэдрэл судлаачид интернеттэй 10 жил үерхэж баялаг туршлагатай болсон хүмүүсийг ийнхүү нэрлэдэг юм байна.

Чухамхүү 10 жилийн хугацаанд дэлхийн сүлжээг идэвхтэй хэрэглэ...

Хотынх ч гэх шиг

2009-8-12, 10:15
Эвий хөөрхийс өөрснийгээ нэг ихх хотын гээд бодчихсон бачка нар, лаг их юм мэддэг чаддаг энэ тэр гэж бодоод байдым байхдаа... Инээдтэй юмаа. За би ч бас өөрөө нэг лаг ч юм шиг ингэж бичиж инээдтэйм...
Тэгэхдээ яах вэ сэтгэгдлээ үлдээ гээд хайрцаг харагдаад байгаа болохоор үлдээмээр санагдаад.
Тэгээд л хөдөө гэхээр Жавхлан энэ тэр гээд хаа хамаагүй тэнэг тэнэг юм холих юм. Зохиолын дуу гэхээр л одоо хөдөөнийхөн сонсоод байгаа хэрэг үү? Юмыг наанатай цаанатай хараач ээ. Тэгээд ч ганц нэг бүдүүлэг хүнээр ялгаад л хөдөөнийхөн бүдүүлэг, хотынхон л бол лаг, мундаг, их юм мэддэг, соёлтой энэ тэр гээ...

Дэмий тэнээд л...

2008-12-17, 02:15
http://aeris-mongolia.com

Монголд зориулаад хийгдэж байгаа гэнэ үү? Гадаад хэлдээр л юм. Англи хэлэндээ тааруухан болохоор бас сайн ойлгосонгүйээ. Нээрээ иймэрхүү юм Монголчууд маань өөрснөө хямдхан хийгээд зарвал асар хэрэгтэй байна даа. Бас тээр болдоггүй амны хаалт (маск) энэ тэр хийвэл ч хэхэ. Заримдаа хорт утааны баг ч хэрэг болж магадгүй ч санагдах үе байх л юм.

Ер нь ойрд ч блогууд унших нь байтугай блогмн-ы блогууд ч уншиж амжихаа больчихжээ. Тэгэхдээ л нэг мэдэхэд тэнээд энд тэнд л оччихсон явах юм даа би хэхэ big grin

...


idiomatic-dormant
idiomatic-dormant