Би

2015-10-02, 15:52
1. Өөртөө сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ энэ нь дутагдлаа засахгүй гэсэн үг биш. Үргэлж өөрийгөө өөрчилж, өнөөдрөөс маргааш илүү болохыг хичээх хэрэгтэй гэж боддог. Сайн чаддаггүй ч гэсэн хичээдэг болохоор мм, см-ээр ч гэсэн өөрчлөгдөж л байгаа байх.

2. Өөртөө итгэлтэй, өөдрөг гэж боддог. Гэхдээ заримдаа хэт болгоомжтой гэх юм уу, юмны муу талыг, сөрөг, болохгүй талыг түрүүлж харж сэргийлэх, амархан бууж өгөх хандлагатай. Нэг талаар өөдрөг биш ч гэмээр юм шиг. Сайн бодоход сөрөг талыг заримдаа хэтэрхий томруулж хардаг ч байж магадгүй. Энэ нь ч олон зүйлээс өөрийгөө хамгаалдаг байх. Сүүлийн үед...

Мэдрэмж

2015-08-12, 00:41
Сая гадаа бороо ороод цонхоор сэрүүхэн салхи орж ирээд, чийг үнэртээд л, айраг уусандаа ч юм уу сэтгэл гэгэлзээд гараад гүйчихмээр л мэдрэмж төрж байна хэхэ. Тэгээд элдэв зүйл бодогдоод жоохон блогормоор санагдлаа...
...Юмсыг бид хүлээж авахдаа энэ сайн тэр муу, ингэвэл сайн тэгвэл муу гэж ялгавартайгаар хүлээн авч сурчээ. Энэ хэвшсэн үзлийнхээ үүднээс юмсыг, үзэгдлийг, мөн хүмүүсийг ялган таагүй зүйлээсээ зугтан таатай зүйлсээ өөртөө ойртуулан авахыг эрмэлздэг. Таагүй зүйлээсээ салахад жаргалтай болдог, таатай юмтай учрахдаа жаргалтай болдог. бид юмсад таатай таагүй шинж угаасаа байдаг г...

Халбага байхгүй

2015-07-02, 00:08
http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=191&t=157651">Асуулт самбараас сонирхолтой гоё бичиж тэмдгэлсэн нэг ийм хэсэг бичвэр олж авлаа...

...юмсыг бид хүлээж авахдаа энэ сайн тэр муу, ингэвэл сайн тэгвэл муу гэж ялгавартайгаар хүлээн авч суржээ. энэ хэвшсэн үзлийнхээ үүднээс юмсыг, үзэгдлийг, мөн хүмүүсийг ялган таагүй зүйлээсээ зугтан таатай зүйлсээ өөртөө ойртуулан авахыг эрмэлздэг. таагүй зүйлээсээ салахад жаргалтай болдог, таатай юмтай учрахдаа жаргалтай болдог. бид юмсад таатай таагүй шинж угаасаа байдаг гэж боддог. гэхдээ тийм шинж угаасаа байх...

Мэдрэхүй, хоосон

2015-07-01, 21:07

Хүний ертөнцөд 4 далай байдаг. Хүн эхээс төрөөд хувь заяаны төөргөөр эдгээр дөрвөн далайг туулах болно.
Эхнийхэд нь хүн өлгийтэйгөө хөвж явдаг, сүүлийнхэд нь австайгаа, харин дунд талын хоёрт огт жаргал үгүй хэмжээгүй их тачаал, шунал, өвчин зовлон оволзсон далай дунд хөвдөг, түүнээс гэтлэх нь номын мөр хөөх зам бөгөөд сахил санваари хүртэж бясалгах...

- Л.Түдэв Оройгүй сүм уншиж яваад...

Бас л эвгүй зохиол байна шүү. Өнөөдөр энэ чигээрээ ном уншиж, анимэ үзэж гиеүррлээ хэхэ.
Үнэндээ зовлон гуниг л гэнэ яг ийм өдрүүд амьдралд тэр бүр байдаггүй л дээ.
Үнэндээ өдөр тутмын амьдралдаа ...

Сүсэг бишрэл буюу үхлийн дараах амьдрал, там диваажин байдаг

2015-04-21, 02:31
Би мухар сүсэгтэй.

Энэ талаар урд өмнө нь тийм ч нухацтай бодож үзэж байгаагүй юм байна. Тэгээд бодож байгаад би мухар сүсэгтэй хүн юм байна, бас энэ тийм муу, муухай хүнээс ичиж зовоод байх ч зүйл биш юм байна гэдгийг ойлгов.

Би ерөнхийдөө өөрт тохиолддог зүүд, зөн совин, мэдрэмжүүдтэй холбоотой, бас өвөө, эмээ, аав, ээжийнхээ ярьсан домог, болсон явдлуудыг сонсож, зарим зүйлийг өөрөө мэдэрч, харж өнөөдрийг хүрч ирсэн. Тэгээд энэ хүртэл тохиолдсон мэдээлэлдээ үндэслээд тодорхой хэмжээнд хувь тавилан, сүнс, г.м зарим зүйлд итгэдэг. Эцэг өвгөд, эмээ өвөөгийн маань сүнс сүлд дээд тэнгэрээс ...

Өөрөө өөрийгөө

2014-05-14, 01:09
Ер нь л байнга шахам өөрийгөө ажигладаг л даа. Ямар ч байсан зөв л санагддаг. Урд нь бас янхан, гомо, хар тамхичин, архичин, Хятадуудыг гээд л хүмүүсийг үзэн яддаг ч гэх нь хаашаа юм ямар ч байсан их дургүй байсан юмдаг. Харин нэг л мэдэхэд тэдгээр хүмүүс хэн нэгэнд гай тариагүй бүгд л өөрсдийнхөө л амьдралаар амьдарч яваа бол дургүй байгаад үзэн ядах хэрэг алга гэж боддог болж. Хятадуудад дургүй байхаасаа илүүтэй хөрш том улс, бас нэг талаар мангас гэж үзээд тэдэнтэй, энэ улстай яаж харилцах ухаанаа л олж чадвал болох санагдана. Порно киноны жүжигчин, биеэ үнэлэгч бүсгүй, гомо залуу, Христосы...

Хоосон

2012-11-19, 01:23

Зовлон

 

Буддын шашинд хүн төрөлхтөнд үндсэн 3 гол зовлон байдаг гэх ба энэ нь ерөнхийдөө:

  • төрөхийн зовлон,
  • үхэхийн зовлон,
  • өвдөхийн зовлон

Мөн бүх зовлонгийн 3 үндэс нь:

  • уур,
  • мунхаг,
  • тачаангуй

Эдгээр сэтгэл зүйн зохисгүй элементүүдийг Би гэж нэрлэдэг бөгөөд цааш задарч маш олон төрлийн "би" - үүдэд хуваагддаг тул тэдгээрийг өөрөөсөө илрүүлсний дараагаар устгаж "зовлонгийн үндсийг хаадаг" гэж сургадаг.

 

 

Хутагтын дөрвөн үнэн

 

Хутагтын дөрвөн үнэнд нэг бүрчлэн тайлбар хийсэн байдгийг товчлон үзүүлбэл :

 

  •     Зовлон үнэн - Хүн болон аливаа амьд бүхэн энэ е...

Зөв хийх...

2011-11-20, 08:30
Ямарваа зүйлийг зөв ба буруу хийх гэсэн зүйл байдаг байх нь. Зөв зүйл хийж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа ч хийж байгаа арга барилыг дэмжихгүй байх нь бий. Харин буруу гэж бодож байгаа зүйлийг зөвөөр хийж байгаа бол зөв хийж байгаа хүмүүсийг нь дэмжих хэрэгтэй юм байна...
Жишээ нь уул уурхайг тэр чигт нь эсэргүүцдэг ч гэсэн нөхөн сэргээлтээ зөв хийж, стандартын дагуу ухаж олборлолт хийх цөөн хэдийг нь дэмжээд байгаль орчин сүйтгэж байгаа, буруу үйл ажиллагаа явуулж байгаа нөхдийг шахах хэрэгтэй юм байна.
Ер нь л зөв хийж буйг нь сайн дэмжиж буруу хийж буйг нь шахан зайлуулах хэрэгтэй юм байна.

...