Амжилтын үндэс (өөртөө)

2013-06-05, 00:19
https://warrior.blogmn.net/99046/setgeliin-tuhai.html

Сүүлийн үед энэ талаар байнга бодож байгаа. Ер нь хийж бүтээхийн том саадууд байна, бас би яагаад чадахгүй байна вэ? Ямар ч байсан нэг хүний ачаар том алдаагаа олж харсан, засах гэж байгаа болов ч бас л цаг хугацаа шаардагдаж байна. Амьдралын хувьд бас 3 сар гэдэг багагүй хугацаа. Энэ хугацааг энд үрэхээс өөр аргагүй. 15 жилийг магадгүй бүүр хий хоосон үрээд урсгачихсан ч байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан оройтоогүй дээрээ ойлгож ухаарсан...

Хамгийн гол зүйл ЦАГ ХУГАЦАА. Цаг бол алт гэдэг үнэхээр ойлгоод л байна. Алтаа заримдаа дэмий үрээд ...

Хувийн амьдрал

2012-07-27, 20:05
Гэгээрээд амар амарлингуй болчихсон юм уу яачихсан юм байгаа юм нэг их юманд сэтгэл хөдлөөд, эсвэл шунаж хүсээд ч юм уу байх аа больж дээ. Нас яваад намба суугаад байна уу, найман цагийнхаа өдрийн ажилд ядраад өвөө царайлаад байна уу мэдэх юм алга. Ямар нэгэн сонин соргог зүйлгүй өдөр хоног өнгөрөөд л байна. Сонин соргог зүйл хүсээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Нөгөө Хүрэлээ ахын эргэлзээ гэдэг шиг л юм болж байна дөө...

Ямар ч байсан сэтгэлээр унаад, муу муухай юм болсон юм алга. Бас баясаж хөөрөөд сайн сайхан болсон юм алга. Яг л Будда шиг амар амгалан, нигүүлсэнгүй сэтгэлээр амьдралд ханда...

Эргэж хараад юу бодох бол...

2011-07-23, 18:07
Толгой өвдөж байна... 10 жилийн дараах би одоогийн биг эргэж хараад юу бодож суух бол? Тэрний дараа 20 жилийн дараах би одоогийн би 10 жилийн дараах би хоёрыг хараад юу бодож суух бол? 30 жилийн дараах... 

Үзэсгэлэнт гүнж ногоон мэлхий хоёр

2009-12-13, 20:44
(Зассан: Хүүхдэд зориулж бичээгүй тул та бүхэн уншаад утгыг нь өөрийнхөөрөө өөрчлөөд хүүхдэдээ ярьж өгөөрэй.)


Эрт ээ урьдын цагт нэгэн бяцхан ногоон мэлхий өөрийн намагтаа аж төрөн сууж, амар сайхандаа жаргадаг байж гэнэ ээ. Хэдийгээр намгийнхаа бусадтай адил энгийн л нэг ногоон мэлхий боловч төрсөн цагаасаа эхлэн өөрийгөө бусдаас өөр, илбэ шидэд автан хувирсан болохоор хэзээ нэгэн цагт цагаан морь унасан сайхан хан хүү болно гэж итгэдэг байж гэнэ. Мэлхий хүүг хэрэв үзэсгэлэнт гүнж уруул дээр нь үнсвэл түүнд шингэсэн хараал арилж буцаж хан хүү болох тухай, өөрийн улс нь ард иргэд, гэр бүлийнхэн...

вирус...

2009-01-20, 01:29
Амьдрал дээр вирус ер нь дандаа муу байдаг болов уу? Магадгүй бидний бие дотор сайн вирус байдаг бол яах вэ? Заримдаа гэнэт л эрч хүч ороод, өөрийн мэдэлгүй гарч гүймээр болгодог тийм вирус. Магадгүй тийм вирусын халдвар энэ тэр авчихдаг байж болох юм? Нойр хүрэхгүй, шөнөжин хөрвөөж, зүүдэлж сэрчихээд цовоо сэргэлэн байгаад байдаг байвал тэр ямар нэгэн гадны юмнаас болж байгаа нь гарцаагүй. Магадгүй ийм вирус байдаг юм шиг байна...

Компьютерт ч бас эвдэж сүйтгэдэг биш тухай системийн гажгийг олсноор түүнийг нь "зөвшөөрөлгүйгээр" халдварлаад засчихдаг тийм вирүс байж болох юм. Мэдээж тийм виру...

Яах вэ байз...

2008-04-18, 03:26
Амьдралын яг нэг шийдвэр гаргах үе дээр ирчихээд, бас яагаад ч юм нэг л энерги дутагдаад урагшаа алхаж өгдөггүй, ядаж байхад янз янзын саад... Саад ч гэж дээ шалтаг гарч ирээд би зугтаад л байдаг... Сонголт.., нэлээд хариуцлагатай сонголт. Одоо болтол эргэлзсээр, бас айсаар, толгой дотор эргэлдээд л... Хаашаа явах вэ? ...

...Нөгөө мод тарих гээд худлаа ярьчихсан мөртлөө асуух ёстой хүн рүүгээ утсаар яриагүй л явна. Өнөөдөр харин утасны сүлжээ барьдаггүй газар байсан. Маргааш бас явчихаад ирнэ... Өглөө эрт босно, ингэсгээд унтана... Модоо ч тарья, бусдыг нь ч бас, бүгдийг нь амжуулах хэрэгтэй....